МЭДЭЭ НЭМЭХ  

Манай гарагийн тухай зарим сонирхолтой баримтууд

  • 6,309 уншсан
  • 2
  • 2014/06/20

Дэлхий бол амьсгалж, халуун хүйтнээ зохицуулж, эрчим хүч хэрэглэн, арьс зүсээ байнга хувиргаж байдаг амьд организм юм.


Астробиологч- эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн цаг агаарын өнөөгийн тогтвортой байдал нь гаж үзэгдэл бөгөөд дараагийн хэдэн тэрбум жилд л “хэвийн байдалд “ орох гэнэ.


Далай тэнгисийн ёроолд хамгийн том үргэлжилсэн уулс оршдог бөгөөд бейсболын бөмбөгний оёдол шиг л дэлхийг эргэн тойрон бүсэлсэн байдаг.



Дэлхийн гадаргын 80% нь галт уулын гаралтай аж.


Нэгэн цагт Дэлхий маань өөрийн тойрог замыг Тея хэмээх өөр нэг гарагтай хуваалцаж байсан ч хэдэн сая жилийн өмнө эдгээр гарагууд мөргөлдөж, үр дүнд нь Дэлхийн масс нэмэгдэж, улмаар дагуул-сартай болсон гэсэн онол байдаг.


Газрын хөрсний хавтан жилд хэдэн ямхын хурдтайгаар хөдөлж байдаг нь хүний хумсны жилд ургах хэмжээтэй тэнцүү гэнэ. Үүнээс үүдэн 250 сая жилийн дараа шинэ супер тив үүснэ гэсэн дүгнэлт хийж болно.



Аж үйлдвэрлэлийн хөгжил нь хүн төрөлхтөн хүрээлэн байгаа орчиндоо сөргөөр нөлөөлөх болсон үетэй давхцаж байдаг бөгөөд бидний бий болгосон нүүрстөрөгчийн давхар исэл нь дэлхийн агаар мандлын химийн найрлага, хийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүрчээ.


Ус болон агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ, мөн нарнаас авч буй энергийн хэмжээ нь манай гараг дээр амьдрал оршин тогтнох хугацаа, тэр ч байтугай дэлхийн өөрийнх нь оршин тогтнох хугацааг тодорхойлох чухал үзүүлэлт болдог юм байна.


Хүлэмжийн хий хэт их байх нь дэлхий дээрх амьдралд аюултай ч, огт байхгүй байвал манай гарагийн дундаж температур одоогийн нэмэх 15 хэмийн оронд хасах 18 хэм байх магадлалтай.



Амазонкийн ширэнгэн ой дэлхийн амьтан ургамлын гуравны нэг хувийн гэр орон нь болдог. Энэ нь дэлхий дээр зөвхөн тодорхой нэг бүсэд л амьдрал оршин тогтнож болно гэсэн онолыг батлаж байгаа юм.


13 тэрбум орчим жилийн өмнө болсон Их тэсрэлтийн дараа Ертөнц үүссэн бөгөөд түүний гуравны хоёр нь Нарны аймаг бий болохоос өмнө бүрэлдэн тогтжээ. Энэ хугацааны дотор маш олон од мөхөж, шинээр бий болж, устөрөгч, гелий, литий зэрэг бодисууд илүү нарийн атомын бүтэцтэй нүүрстөрөгч, хүчилтөрөгч, кремний, магни, азот зэрэг бодисоор солигдох болжээ.


Дэлхийг чулуурхаг гадаргаар хучигдсан металл бөмбөлөг гэж үзэж болох бөгөөд энэ бөмбөлөг сансрын уудамд цагт 107 000 км хурдтайгаар харваж байдаг.



Дэлхийн амьдралд сар маш чухал нөлөөтэй. Учир нь нар руу хазайсан хазайлтыг нь зохицуулж байдаг. Сар байхгүй бол дэлхийн уур амьсгал тогтворгүй болж амьдрал үргэлжлэх боломжгүй болно.


Дэлхийн цөм болон халуун лавын энерги нь далай тэнгис болон агаарын давхаргыг тогтоон барихад нь тусалдаг. Мөн далайн ёроолоос хөнгөхөн хуурай газруудыг усны гадаргуу дээр  гаргаж ирдэг байна.


Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, уул нуруу үүсэх нь сайны бэлгэдэл гэнэ. Учир нь эдгээр үзэгдэл бол манай гараг амьдралтай байгааг зааж буй хэрэг юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай гарагийн тухай зарим сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/06/25
    .. Ийшээ орж нэгдээрэй 6/28-нд бүгд талбай дээрээ цуглая. https://plus.google.com/100848728981256619358/posts/jRrFMo9QUAa

    0 0 Хариу бичих
  • Suugii 2014/06/23
    Taalagdlaa.

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох