МЭДЭЭ НЭМЭХ  

Салсан хосууд хөрөнгөө хуваасан нь

  • 14,393 уншсан
  • 2
  • 2015/07/06

Нэгэн герман эр салсан эхнэрээ чадахын тулд бүх хөрөнгөө “жинхэнээр” нь хуваасан тухай мэдээ интернетээр таржээ...

Нэгэн герман эр салсан эхнэрээ чадахын тулд бүх хөрөнгөө “жинхэнээр” нь хуваасан тухай мэдээ интернетээр таржээ.

Хамт амьдарч байхдаа авсан телевизор, iPhone 5, Apple компьютер гээд л хамаг юмаа, бүр машинаа хүртэл дундуур нь хөрөөдөн хуваажээ.

Энэ бүхнийхээ талыг мань эр шуудангаар “хайртдаа” илгээсэн бөгөөд харин өөрийнхөө хувийг интернетийн eBay дуудлага худалдаан дээр тавьжээ. Тал машиных нь анхны үнэ 2 евро байсан аж.

Цаашлаад дундуур нь хуваасан сандлууд, унадаг дугуй, диван, чихмэл тоглоом, бүр шуудангийн хайрцаг хүртэл байгаа гэнэ.

Герман эр YouTube дээр "Лаурад зориулав" нэртэй бичлэг байрлуулаад амжжээ. Энэ бичлэгтээ эд хөрөнгөө хэрхэн хөрөөдөж байгаагаа үзүүлж, “Лаура, 12 жилийг хамтдаа сайхан өнгөрөөсөнд баярлалаа. Чи энэ бүгдийн талыг авах эрхтэй” гэсэн тайлбар бичсэн байна.

Бас “Миний орны хүнд мэнд хүргээрэй!” хэмээн егөөдлийн үг хавчуулахаа мартсангүй.

Эд зүйлсийн ихэнх нь дуудлага худалдаан дээр 1 еврогоор зарагдсан бөгөөд хамгийн үнэтэй Apple Macbook Pro л 9,5 евро хүрчээ.

Хогшил бүрийг хошин тайлбар дагалдсан гэнэ. Жишээ нь: “Тал нь байхгүй гэсэн бага зэргийн дутагдлыг үл тооцвол машин маань үнэндээ сайнаараа байгаа” гэжээ.

Харин орны хувьд өөлөх юмгүй тун сайн эд аж.

Энэ 4 тал сандлыг арт урлагийн бүтээл болгон ашиглаж болох гэнэ.

Мотоциклийн малгайн баруун тал нь илүү сайн гэжээ.

Харин энэ бүх хөгжилтэй явдал нь жинхэнэ болсон зүйл биш, Германы Deutsche Anwaltauskunft гэдэг хуулийн компанийн “наргиа”  байсан нь хожим тодорхой болжээ. Хүмүүс гэр бүл цуцлах, харилцаа холбоогоо таслах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, энэ талын хуулийн мэдлэг маш муутай байдаг гэнэ.  Үүнээс болж салах үеэр голдуу хэрүүл тэмцэл гарч, үр дүнд нь эд хогшил төдийгүй үр хүүхдүүд хохирдог гэдгийг харуулах зорилготой юм байна.

Гэхдээ дээрх зүйлс үнэхээр дуудлага худалдаагаар зарагдсан бөгөөд мөнгийг нь буяны үйлст хандивлажээ. 

Салсан хосууд хөрөнгөө хуваасан нь
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Салсан хосууд хөрөнгөө хуваасан нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • ccc 2015/10/04
    Buren unshchaad commentoo bich

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/03
    xaxa eleg awmaar yum be sain chadjee :D

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох