МЭДЭЭ НЭМЭХ  

«Эрдэнэ нуусан гар» киноны тухай зарим сонирхолтой баримтууд

  • 6,766 уншсан
  • 2
  • 2015/07/07

Бидний үзээд үзээд уйддаггүй кинонуудын нэг. Найруулагч, жүжигчдийн уран хурц хошигнол, ёжтой егөөдөл нь үзэгч бүрийн зүрх сэтгэлд мартагдашгүй ул мөр үлдээж чаддаг кино. Зураг авалт ч ихээхэн зугаатай, сонирхолтой байсан гэдэг. Энэ талаар товч мэдээлье.



«Үнэн» сонинд хэвлэгдсэн хил давуулан хориотой наймаа хийдэг хүмүүсийн тухай нийтлэлийг уншсанаас хойш Гайдайд энэхүү киноны санаа төрсөн байна. Бараа тээвэрлэх шилдэг арга болсон гипсний тухай ч тэнд дурдсан байжээ. Гол баатар Горбунковын дүрийг чухамхүү Юрий Никулинд зориулан бичсэн байна. Энэ явдалтай холбогдуулан «Союзцирк» Никулинд хагас жилийн амралт өгсөн нь урьд өмнө гарч байгаагүй явдал байв.



Кинонд Юрий Никулин гэр бүлээрээ тогложээ. Никулиний эхнэр аяллын хөтчийн дүрд, хүү нь усанд явж байдаг хүүхдийн дүрд тоглосон гэнэ. Никулиний хүү Максим болоогүй байхад ойчоод ер болохгүй байж. Тэгэхээр нь найруулагч ерөөсөө унах хэрэггүй, Андрей ах чинь зүгээр л хажуугаар чинь гүйгээд өнгөрнө гэж итгүүлжээ. Харин Мироновт «Сайн шиг нудраад өгөөрэй!» гэж хэлсэн байна. Том хүмүүсийг тэгэхийн чинээ санаагүй жаал хүү жинхэнэ нударганы дараа бодитойгоор ойчоод өгчээ. Дараа нь Андрей ахад удтал гомдсон гэдэг.



Харин Мироновын хашгирах дуунаар эргээс жинхэнэ аврагч завь хурдлан иржээ. Жүжигчний ур чадвар аа гэж!



Горбунковыг өргөх цамхагаар ЗИС-110 машинд суулгаж буй хэсэгт баатар маань толгойгоороо дэгээ мөргөдөг. Энэ нь төлөвлөгдөөгүй зүйл бөгөөд Никулин толгойгоо үнэхээр цохисон нь кинонд үлджээ.



«Харь орны» хэсгийг Азербайжаны нийслэл Баку хотод авсан бөгөөд Горбунковын амьдардаг хот нь Сочи юм байна.



Эмийн сангийн дэргэд халтирч унадаг үзэгдлийн зургийг авах үед Андрей Миронов ганц унаад л болчихжээ. Харин Никулин ердөө унаж чадахгүй байсан тул гадилын хальсыг шийгуаны хальсаар сольжээ. Ингээд ч нэмэр болоогүй тул Никулины оронд Леонид Каневский унасан гэнэ.



Гайдайн бүх киноны дуу хөгжмийг Александр Зацепин зохиодог. «Азгүйчүүдийн арал» дуу Уран сайхны зөвлөлд огт таалагдаагүй тул хаяхаар шийдэж байтал шалгаруулалтан дээр Миронов гайхалтай сайхан дуулсан тул Гайдай заавал үлдээхээр зүтгэн дийлжээ.



Кинонд гардаг усан онгоцыг Гайдай өөрийн хүндэлдэг яруу найрагчийн нэрээр «Михаил Светлов» хэмээн нэрлэсэн бөгөөд «Ялалт» онгоцны ахмадыг ятгаж нэг өдөр нэрийг нь солиулсан гэдэг. Ингээд усан онгоцон дээрх бүх үзэгдлийг нэг өдөрт багтаан авчээ. Кино гарсны дараа Тэнгисийн флотын дарга «Михаил Светлов» гэдэг хөлөг онгоц амьдрал дээр огт байхгүйг дуулаад нэгэн шинэ онгоцыг энэ нэрээр нэрлэх тушаал гаргасан байна.



Цагдаа нар дуулж байгаа согтууг авч явдаг хэсэгт Гайдай өөрөө дуу оруулжээ. 



Горбунковын хүү Генагийн нүүр лүү зайрмаг шүршдэг хэсгийг санаж байна уу? Нүүрэнд сайн наалдуулахын тулд тараг ашигласан байна. Гэхдээ хүүгийн оронд найруулагчийн туслах шүршжээ. Гавьяатын нүүр рүү тараг шүршүүлэхээр хүмүүжилтэй орос хүүг хичнээн ятгаад дийлээгүй гэнэ.



«Туулайн тухай дуу»-г эхлээд усан онгоцон дээр дуулж байсан ч кино гарахын өмнөхөн өөрчилж «Азгүйчүүдийн арал»-аар сольжээ. «Туулайн тухай дуу» нь рестораны үзэгдэлд “хүч нэмэх”-ээр очсон байна.



«Хүслийн гал» дууг Светлана Светличная өөрөө биш, харин «Кавказад олзлогдсон бүсгүй»-н Цагаан баавгайн тухай дууг дуулдаг Аида Ведищева дуулжээ. Светличная өөрийг нь дуулуулсангүй гэж Гайдайд их гомдолтой байсан гэдэг. Гэхдээ Светличная нутгийн аялгуунаасаа болж кинонд өөрийн хоолойгоор ч яриагүй, Зоя Толбузина дуу оруулсан юм байна. Светличнаягийн өөрөө хэлсэн ганц өгүүлбэр нь: «Би ямар ч буруугүй ээ! Тэр өөрөө л ирсэн...».



Зураг авалтын үеэр Никулин үхсэн гэсэн цуурхал таржээ. Подвалд хэвтэж байсан манекенийг цэвэрлэгч авгай олж хараад ийм дүгнэлт хийсэн бололтой. Энэ манекенийг нисдэг тэрэгнээс дүүжлэгдсэн машин дотроос Горбунковын унадаг хэсэгт хэрэглэхээр хийсэн байжээ.



Эхлээд киног «Хууль бус наймаачид» хэмээн нэрлэж нилээд уянгын төгсгөлтэй хийхээр төлөвлөж байжээ: 

«Гоёж гоодсон Горбунковынхон орцноос гарч ирнэ. Одоо Семен Семеновичийн хоёр гар гипстэй ч ихээхэн аз жаргалтай харагдана. Хүүхдүүд түрүүлээд гүйлдэн одно. Надежда нөхрийгөө сугадан авч жаахан ичингүйрэн аяархан шивнэж байна: «Сеня, чамд дуулгах нэг юм байна...Бид дахиад хүүхэдтэй болох нь!»

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Эрдэнэ нуусан гар» киноны тухай зарим сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/03
    ene kinog neg uzhiimsan :)

    0 0 Хариу бичих
  • NOAH 2015/07/07
    margaangui goy kino...

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох