МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэнд зартай цуврал алуурчид

  • 16,172 уншсан
  • 6
  • 2015/07/08

Цаг хугацааны хувьд хамааралгүйгээр доод тал нь 3 удаа аллага үйлдсэн этгээдийг цуврал алуурчин гэж нэрлэдэг аж. Аллагын хоорондох зайг хөрөлтийн үе хэмээнэ. Цуврал алуурчид золиосныхоо хүнийг нас, хүйс, гадаад байдал, арьс өнгө зэрэг тодорхой шалгуураар сонгон авах нь олонтаа.

Элизабета Батори

Түүхэнд зартай цуврал алуурчид

Унгарын гүнгийн ахайтан Батори хөгширч гоо сайхнаа алдахаас ихээр айдаг байж. Иймээс залуу насаа хадгалахын тулд 7 хоног бүр залуу бүсгүйчүүдийг алж цусаар нь угаал хийдэг байжээ. Иймэрхүү маягаар 600 залуу охидыг хөнөөж түүхэнд хамгийн цуст яргачдын нэг болон үлджээ. Энэ тухай 1610 онд олж мэдсэн эзэн хаан ахайтанд тусалсан бүгдийг цаазаар авч өөрийг нь цайзад нь хорьсон байна. Ахайтан тэндээ 1614 онд үхсэн гэдэг.

Жиль де Рэ

Түүхэнд зартай цуврал алуурчид

Жанна Д’Аркийн хамтран зүтгэгч байсан энэ барон 1440 онд ид шид хэрэглэсэн, олон хүүхдийн амь хөнөөсөн хэргээр цаазлагджээ. Тэр үеийн эх сурвалжинд бичсэнээр барон 140 хүн алсан гэнэ. Түүнчлэн энэ хүнийг домогт Хөх сахалтын бодит дүр хэмээдэг.

Гэдэс хүүлэгч Жек

Түүхэнд зартай цуврал алуурчид

1888 онд Лондонгийн хэд хэдэн биеэ үнэлэгч алагджээ. Заримынх нь гэдсийг хүүлж дотор эрхтнийг нь гарган хаясан байв. Хэргийн эзэн олдоогүй ч Мэдээллийн төв агентлагт захидал бичиж өөрийгөө алуурчин гэж хүлээн зөвшөөрсөн эр ингэж гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ захидал сэтгүүлчдийн тоглоом байх гэсэн хардлага ч явдаг.

Дэвид Берковиц

Түүхэнд зартай цуврал алуурчид

1970-аад онд шуудангийн газрын ажилчин Дэвид Берковиц залуу сайхан 6 эмэгтэйг буудан хороож, өөр 7 хүнийг шархдуулсан байна. Түүнийг 1977 онд баривчилж 365 жил хорих ял оноожээ. Одоо 62 настай алуурчин АНУ-ын нэг шоронд ялаа эдлэн сууж байгаа гэнэ.

Альберт Фиш

Түүхэнд зартай цуврал алуурчид

Альберт Фишийн золиос бологсдын тоог нарийн гаргаж чадаагүй ч 3-15 хүн гэж үздэг. 10 настай Грейс Баддын амийг хөнөөсөн нь батлагдмагц түүнийг цахилгаан сандалд суулган хороожээ. Альберт золиосоо хүчирхийлээд алж хаядаг байсан гэнэ.

Теодор Роберт Банди

Түүхэнд зартай цуврал алуурчид

Энэ алуурчин 1970-аад онд АНУ-д дор хаяж 36 залуу эмэгтэй, охидын аминд хүрсэн байна. Баривчлагдсаныхаа дараагаар 1976 онд зугтааж чадсан ч 1978 онд дахин баригдаж цахилгаан сандалд суусан байна. ХМТ-ы ажилтнууд Бандийг судалж цуврал алуурчны сэтгэл зүйн талаар зарим ойлголттой болсон гэдэг.

Эдвард Гейн

Түүхэнд зартай цуврал алуурчид

Энэ бол Америкийн түүхэнд хамгийн их зэвүүцэл төрүүлсэн алуурчин юм. Тэр золиосныхоо хүнийг алаад биеийн хэсгүүдээр нь чихмэл, жижиг сажиг зүйл хийдэг байжээ. Түүний сэтгэл мэдрэлийн өвчтэй болохыг шүүх нотолсон тул үлдсэн бүх амьдралаа галзуугийн эмнэлэгт өнгөрөөж 1984 онд 77 настайдаа нас барсан байна.

Генри Ли Лукас

Түүхэнд зартай цуврал алуурчид

Шинжээчид Лукаст 150 хүн амины хэрэг тулгасан ч, тэр өөрөө 300 хүн алсан гэж нотолдог. Тэрээр гей хүн байсан бөгөөд амраг эр Оттис Тулын хамт хэргээ хийдэг байв. 1983 онд баригдаж алах ялаар шийтгүүлсэн ч, 1998 онд бүх насаар нь хорих ял болгон сольжээ. Лукас 2001 онд Техасын шоронд зүрхний шигдээсээр, Тул хэдэн жилийн өмнө элэгний цирроз өвчнөөр нас барсан байна.

Педро Алонсо Лопес

Түүхэнд зартай цуврал алуурчид

Энэ бол ихээхэн аймшигт түүхтэй хүн. Эквадорын нутаг дэвсгэр дээр 53 хүний аминд хүрсэн нь нотлогджээ. Тэр нийт 300 хүн алсан гэсэн мэдээ байдаг ч нотлогдоогүй юм. Хэрвээ үнэн бол хүн төрөлхтний түүхэнд ганцаараа үйлдсэн хамгийн олон аллага болох аж. (Элизабета Батори хамсаатантай байсан) Тэгсэн мөртлөө маш хөнгөн шийтгүүлж 20 жил хоригдох ял авчээ. Педрог цагдаагийнханд тусалсан учир 4 жилийн дараа сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээсэн гэсэн хувилбар байдаг.

Андрей Романович Чикатило

Түүхэнд зартай цуврал алуурчид

1978-1990 оны хооронд Чикатило 53 хүний аминд хүрсний 35 нь хүүхэд байжээ. 1984 онд түүнийг баривчилсан ч, нотлох баримт хангалтгүйн улмаас суллан тавьжээ. 1990-02-14-нд Чикатило шангаа хүртэж буудуулсан байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэнд зартай цуврал алуурчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • зочин 2015/10/07
    Аймар хэрэг вэ?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/24
    Suuliinh ni valentinaar uhsen bnsht

    1 0 Хариу бичих
  • kkk 2015/07/17
    Jeanne d arc of yumooo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/08
    Ene Id shideer hun aldag baisan gegddeg Baronuudiin talaar medee oruulj ogooch! Yagaad id shid heregledeg gesen hoch avav?

    0 0 Хариу бичих
  • peee 2015/07/08
    ed nariig bugdiig ni neg oroond oruulaad horivol negniigee ideed duusah bh daa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/08
    BARIGDAAGUI ALUURCHIDIIN MEDEEG BAS ORUULJ UGUUCH

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох