МЭДЭЭ НЭМЭХ  

Хойд Солонгосын цагаач эрийн өчиг: «Энэ их эрх чөлөөг би яахаа мэдэхгүй байна»

  • 28,128 уншсан
  • 8
  • 2015/07/09

Жозеф Ким бол Хойд Солонгосоос зугтаж чадсан хүмүүсийн нэг. Түүний эцэг 1990-ээд онд өлсгөлөнгөөр үхэж, эх эгч хоёр нь Хятад руу дүрвэн гарчээ. Орон гэргүй орь ганцаар үлдсэн Жозеф гуйлга гуйн амь зогоож байгаад “Liberty in North Korea” хэмээх олон улсын байгууллагын тусламжтайгаар Хятад руу гарч тэндээсээ Америкт иржээ. Тэрээр Хойд Солонгос дахь амьдралынхаа тухай “Under the Same Sky” нэртэй ном бичжээ.

Түүнтэй хийсэн ярилцлагаас зарим хэсгийг нь та бүхэнд хүргэж байна.

- Хойд Солонгосын талаар ярьж болохгүй хэмээн хориглосон нууц мэдээлэл олон байдаг уу?

- Маш олон. Ялангуяа барууны хэвлэл мэдээллийнхэнд бүр ч хаалттай. Улсынхаа удирдагчийн тухай ч ярьж болохгүй. Учир нь энэ сэдэв эмзэг асуудал болоод зөрчилдөөнийг ихээр агуулж байдаг юм. Эдгээр нөхцөл байдлын улмаас яг л над шиг сайн сайхан амьдралыг хүсэн хүлээж, итгэж найдаж байдаг олон хүмүүс байдаг гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Жаргалтай амьдралыг мөрөөдсөн олон солонгос хүмүүс хэний ч хараанд өртөхгүй байна шүү дээ!

- Хойд Солонгосын жирийн иргэн суртал ухуулганд итгэдэг үү? Ким болон түүний гэр бүлийнхэн бол бурхад. Америк дэлхийг бараг бүхлээр нь эзлээд авчихсан гэх зэрэг олон хачирхалтай суртал ухуулга хийгддэг гэж би сонссон. Жирийн солонгосчууд энэ бүхэнд үнэхээр итгэдэг гэж үү?

- Хэлэхэд хэцүү л юм. Тийм ч, үгүй ч байх. Залуучуудын хувьд бараг л үгүй биз дээ. Харин ахмад үеийнхэн итгэдэг байх гэж би хувьдаа бодож байна. 1970-аад онд Хойд Солонгос эдийн засгийн хувьд үнэхээр Өмнөдөөс хүчтэй байлаа шүү дээ. Харин 1990-ээд оны өлсгөлөн засаг төрийн хэлдэгчлэн манай орон дэлхий дээр хамгийн мундаг нь биш юм байна гэдгийг олон хүнд ойлгуулсан байх. Жилээс жилд улам олон хүн засаг төрдөө шүүмжлэнгүй ханддаг болж байгаа гэж би бодож байна. Гэвч мэдээж бүх хүн биш л дээ.

- Хойд Солонгосыг эрх чөлөөтэй болохыг нь бид үзэх болов уу?

- Би ингэж л найдаж байна. Түрүү хэлсэнчлэн олон хүн засаг төрийн үгэнд эргэлзэж эхлээд байгаа. Ялангуяа ажлын байран дээрээ хүмүүс илүү өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Урьд бол засаг төр юу хий гэнэ, түүнийг нь л хийдэг байлаа шүү дээ. Эрх баригчид буруу зүйл хэлж байгааг солонгосчууд ухаарах цаг ирнэ гэж би итгэдэг.

Жишээ нь, хар зах найдлага төрүүлэх нэг шалтаг болоод байна. Эрх баригчид сүүдрийн зах зээлийг гишгэчин хаяхаар тэнэг улсууд арай ч биш байх. Ингэхлээр хар зах олон хүний нүдийг нээх бодит хөдөлгөгч хүч болсоор байна. Эцсийн эцэст төр засаг нэг бол солонгосчуудад буулт хийх, нэг бол өөр зүйл бодож олох цаг ирнэ дээ. Системийн бүр сууринд нь, өргөн олны дунд л эсэргүүцэл гарч эхлэх байх. Гэхдээ тэр үед эрх баригчид ямар авир гаргахыг би хэлж мэдэхгүй байна.

- Солонгосын соёлын чухам юугаар нь та бахархдаг вэ? Эх нутгаа санаж байна уу? Хойд Солонгос нээлттэй байсан бол чухам юуг нь харьд сурталчлах байсан бэ?

- Миний хувьд их хэцүү асуулт байна. Нутгаа санах гэхээр л Солонгосын эв нэгдэл, бүрэн бүтэн байдлыг их үгүйлдэг. Бид чинь нэгдмэл нэг л байсан улс шүү дээ. Олон солонгос хүмүүс элэг бүтэн амьдраасай гэж боддог. Бусад хүмүүс юу гэж хэлэхийг би мэдэхгүй. Миний хувьд урьд нь хар амиа хоохойлох төдий л амьдарч ирсэн. Бодох, санах ганц зүйл маань хаанаас юу олж идэх билээ гэхээс цаашгүй. Сүүлийн үед барууны медиа манайд нууцаар нэвтэрч эхэлсэн ч олон жил хаалттай байсан улсын жирийн иргэд эрх чөлөө гэдгийг ойлгож хүлээн автлаа нилээд удах байх гэж би бодож байна. Солонгост миний байнгын хүслэн бол идэх юм олох, гэхдээ цадтал идэх явдал байсан. Хоол унд бол миний хайр, миний мөрөөдөл байлаа. Харин Америкт идэх юм элбэг дэлбэг. Мөрөөдөл минь биелэлээ олов. Намайг Хятадад байхад Америкт очихыг санал болгож билээ. Нутагтаа байхад америкчууд бол бидний дайсан, тэднийг хэзээ нэгэн цагт устгах болно хэмээн хэлдэг байсан тул би татгалзлаа. Харин намайг орогнуулж байсан сүмийн пастор ятгаж чадсан юм.

- Хойд Солонгосчууд сургуульд суралцаж байхдаа Европын талаар заалгадаг уу? Оюутан сурагчид Япон, Хятад, Америкийн талаар төсөөлөлтэй байдгийг би мэднэ. Харин Европын талаар нэг ч өгүүллэг, сурах бичиг олж хараагүй юм байна.

- Би дунд ангид ч, ахлах ангид ч сурч байгаагүй тул сайн мэдэхгүй байна. Ахлах ангид үздэг ч байж магадгүй. Гэхдээ л Европын тухай мэдээлэл маш бага, зураг ч байдаггүй гэдгийг хэлж чадах байна. Ер нь төр засаг Америк, Япон хоёр маш муу орон болох талаар ихэд чармайн ухуулдаг л даа. Би Хятадад байхдаа Америкийг ойлгохыг хичээж кино үзсэн юм. Хятад хэл дээр байсан учир бараг юу ч ойлгоогүй л дээ. Хятад найз маань ирээд юу үзэж байгааг асуухад нь би “Америкийг сайн мэдэж авахын тулд америк кино үзэж байна” гэсэн чинь “Энэ чинь Германы кино шүү дээ” хэмээдэг байгаа. Миний хувьд адилхан л цагаан арьстнууд байлаа. 

- Хятадад удсан уу? Америкт ирээд хэр хурдан дасав? Ямар бэрхшээлтэй учирч байв даа?

- Хятадад би яг нэг жил болсон. Хэл, соёлын ялгаа бэрхшээлтэй л байсан. Гэхдээ цаашид хэрхэхээ мэдэхгүй их сандарч байлаа. Би түрүүн хэлсэн шүү дээ. Насан туршдаа үмх хоолны төлөө амьдарч ирсэн гэж. Идэх юм бол миний хайр, насны минь мөрөөдөл байлаа. Харин Америкт идэх юм элбэг дэлбэг. Мөрөөдөл минь биелчихсэн. Ингээд цаашдаа яахаа мэдэхээ байгаад алмайрч орхисон доо. Намайг юу дуртайгаа хийж болно гэж хүн бүр хэлдэг байсан ч үнэн хэрэг дээрээ яг юу гэсэн үг болохыг хэн ч тайлбарлаж өгөөгүй юм. Энэ их эрх чөлөөг би яахаа мэдэхгүй гайхаж байж билээ. Америкт анх ирж байхдаа жирийн такси хараад ямар гайхалтай гоё машин бэ гэж алмайрч явлаа. Бас тэнгэр баганадсан өндөр барилгуудын дунд л амьдрах байх даа гэж санаж байтал Ричмонд хотын ойролцоо жинхэнэ ой доторх байшинд очив. Өглөө сэрээд хартал байшингийн хажуугаар буга явж байхыг хараад ёстой мэл гайхсан. Их хачин санагдаж байсан даа. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хойд Солонгосын цагаач эрийн өчиг: «Энэ их эрх чөлөөг би яахаа мэдэхгүй байна»
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Tamiraa 2015/10/16
    Bicheg useg suraagui olmon zelmen tsadtalaa idehiig morooddog baisan hun gehed uls toriig bol maniusaas iluu tailbarlaj bnashuu ajilchid ajil deeree iluu ooriinhooroo baihiig hicheedeg bolson gene tegeed ene hun ajil hiideg baisiimuu kkkkkk

    0 2 Хариу бичих
  • Б. Чинзориг 2015/09/04
    Ямар цэцэн мэргэн хүмүүс вэ? хаа газар нийтлэл болгон дээр л цэцэн мэргэн юм үзэж нүд тайлсанаа л гайхуулсан худлаа шаацгаагаал ирваатсан хүмүүс байх юм. юм мэддэг царайлаал нэгнийхээ дээр гарах гэж тэнэгтээл балай пиздакууд ч олон байна шүү

    3 0 Хариу бичих
  • baruunii tejeever 2015/08/07
    zuv zuv

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/07/09
    Улсаа хямрааж, ард иргэдээ туйлдуулж, улсын мөнгө идэхийг ардчилал гэхгүй байлгүй дээ. Тэхээр хүмүүс хараалгүй яахав. Барууны сургалт сайн байгаа учраас л тэнд сургах сонирхолтой байгаа нь тодорхой шүү дээ. Харин чиний комментыг уншаад маш их атаархуу нэгэн гэдгийг л мэдлээ. Хэн нэгэн хүнд атаархаж үхэж явдаг хүн байна

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/09
    Манайд ч гэсэн ийм хүн сүгнүүд одоо ч гэсэн байж ардчилалыг хараагаад хөгжлийн садаа болоод байна даа тэд уншаад ч ойлгохгүй тэгсэн мөртлөө үр хүүхдүүдээ хараагаад байгаа америк баруунд сургаад байхыг мөрөөдөнө

    5 10 Хариу бичих
    • Зочин 2015/07/09
      япон яаж хөгжсөн гэж хүмүүсээ гадаадад явуулж тэдний юмыг сургаж эх орондоо авч ирж ашигласан юм тэглээ гээд япон уламжлалаа алдаагүй харин чам шиг тархины тураал яаж ойлгох вэ дээ

    • Зочин 2015/07/09
      жинхэнэ тагнуулчийн үйлдэл ч гэх шиг чам шиг юмнууд америкт ч монголд ч хаана ч хэрэггүй байх дэлхийгээс зайл

    • Зочин 2015/07/09
      өөрөө нөгөө талын туйлширсан хүн сүг байна шд америк америк ардчилал ярьсан хөөрсөн амьтан харин америкийг үзэн ядаж америкт хүүхдээ сургаж чадвал жинхэнэ тагнуулчийн үйлдэл мөн л дөө яагаад гэхээр америк бол эх орон буюу монгол биш өөрөө үүнийг ойлгохгүй тархины тураал л даа


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох