МЭДЭЭ НЭМЭХ  

NBA Бүх оддын тоглолтонд санал асуулгаар тэргүүлэгчид

  • 2,133 уншсан
  • 1
  • 2015/07/16

1975 оноос эхлэн NBA-ийн бүх оддын тоглолтонд гараанд гарах тоглогчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулдаг болсон билээ. Хамгийн анх 1975 онд Buffalo Braves /одоогийн LA Clippers/ багийн тоглогч Bob McAdoo үзэгчдээс 98,325 санал авч Бүх оддын тоглолтын гараанд гарч байсан бол хамгийн сүүлд буюу 40 жилийн дараа 2015 онд Golden State Warriors багийн холбон тоглогч Stephen Curry 1,513,324 санал авч нийт тоглогчдыг тэргүүлэн гараанд гарсан юм. Харин NBA-ийн түүхэнд хамгийн олон удаа саналаараа тэргүүлсэн 3 тоглогч бол домогт Michael Jordan, Julius Erving, Vince Carter нар юм.


- Michael Jordan нийт 9 удаа 1988-1993, 1997-1998 онуудад бүх оддын тоглолтын санал асуулгаар тэргүүлсэн.

- Julius Erving нийт 4 удаа 1978, 1981-1983 онуудад оддын тоглолтын санал асуулгаар тэргүүлсэн.

- Vince Carter нийт 4 удаа 2000-2002, 2004 онд саналаар тэргүүлсэн байна. 


Энэхүү амжилтууд нь 11 жилийн турш эвдэгдээгүй байгаа бөгөөд хамгийн ойрхон, эвдэх магадлалтай байгаа 2 тоглогч нь Los Angeles Lakers багийн тоглогч Kobe Bryant /3 удаа саналаар тэргүүлсэн/, Cleveland Cavaliers багийн тоглогч Lebron James /3 удаа саналаар тэргүүлсэн/ нар юм. 


Сонирхуулахад: 2007 онд NBA Slam Dunk-ийн түүхэн дэх шилдэг 5 тоглогчийг үзэгчдийн санал асуулгаар тодруулж байсан бөгөөд үүнд: Julius Erving, Michael Jordan, Dominique Wilkins, Vince Carter /хамгийн олон санал буюу үзэгчдийн саналын 70 орчим хувийг эзлэсэн/ Kobe Bryant гэсэн 5 тоглогч нэрлэгдэж All Star, Slam Dunk-ийн тэмцээнийг шүүж байсан юм. 


NBA Бүх оддын тоглолтонд санал асуулгаар тэргүүлэгчид
NBA Бүх оддын тоглолтонд санал асуулгаар тэргүүлэгчид

1976 оны Slam Dunk-ийн аварга "Dr.J" хочит Julius Erving

NBA Бүх оддын тоглолтонд санал асуулгаар тэргүүлэгчид

1987-1988 оны Slam Dunk-ийн аварга "Air" хочит Michael Jordan

NBA Бүх оддын тоглолтонд санал асуулгаар тэргүүлэгчид

2000 оны Slam Dunk-ийн аварга "Air Canada" хочит Vince Carter. Мөн түүний удаах хоч нь Vinsanity бөгөөд Shaq түүнд Half Man & Half Amazing гэдэг хочийг өгч байжээ.

NBA Бүх оддын тоглолтонд санал асуулгаар тэргүүлэгчид

NBA-ийн Slam Dunk-ийн түүхэн дэх хамгийн шилдэгт зүй ёсоор тооцогддог 5 тоглогч. Эдгээр 5 тоглогчийн 4 нь Бүх оддын тоглолтонд үзэгчдийн санал асуулгаар тэргүүлсэн байдаг байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
NBA Бүх оддын тоглолтонд санал асуулгаар тэргүүлэгчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • nice 2015/07/16
    nice

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох