МЭДЭЭ НЭМЭХ  

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

  • 3,986 уншсан
  • 4
  • 2015/07/15

Зуны аагим халуун энэ өдрүүдэд эйр кондишн л ганц аврал болж байх шиг байна. Гэхдээ үүний цаана “тог гүйх”, хүрээлэн байгаа орчинд тааламжгүй нөлөө үзүүлэхээс эхлээд харшил хөдөлгөх зэрэг тааламжгүй үр дагавар бас бий. Зуны бүгчим халуун өдрүүдийг хэрхэн давах талаар бяцхан зөвлөгөө өгье.

Хувцсаа тохируулах

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Нийлэг материалаар хийсэн хувцаснаас татгалзах хэрэгтэй. Харин хөвөн ба олсон даавуу, эсвэл торгоор хийсэн хувцас халуунд тохиромжтой.

Хөнгөн цайвар “жалюзан” хөшиг

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Дараагийн алхам бол гэрээ сэрүүцүүлэх явдал. Цонхондоо (ялангуяа баруун талдаа цонхтой бол) үдээс хойшхи халуун нарнаас хамгаалсан жалюзан хөшиг заавал зүүх хэрэгтэй.

Цахилгаан хэрэгслүүдээ салгах

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Бүх төрлийн цахилгаан дамжуулагчид болон цахилгаан хэрэгслүүд нь тодорхой хэмжээгээр дулааны эх үүсвэр болдог. Хэлхээнээс салгасан телевизор, гэрэл, бусад цахилгаан хэрэгслүүд танай гэрийн агаарын температурыг нилээд хэдэн градусаар доошлуулна.

Гэрэл ойлгогч материал ашиглах

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Цонхны гадна талд гэрэл ойлгогч материал зүүвэл халуун агаар гэрт нэвтрэхийг тодорхой хэмжээгээр бууруулж чадна.

Ургамлын ач тус

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Цонхон дороо мод тарих нь (ялангуяа баруун талдаа) амьд сүүдэр болж халууныг бууруулах хамгийн шилдэг арга юм. Мөн агаар чийгшүүлэгч тасалгааны цэцгүүд, усанд хийсэн амьд цэцэг өрөөний агаарыг чийгшүүлэн сэрүүцүүлэх чадвартай. Харин унтлагын өрөөнд байлгах хэрэггүй.

Агаарыг хөдөлгөөнд оруулах

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Бүгчим орчинд өчүүхэн төдий агаарын хэлбэлзэл ч таатай байдаг. Иймд таазны сэнс, эсвэл жижиг зөөврийн сэнс хэрэглэж болох юм. Иймэрхүү төхөөрөмжүүд цахилгааныг маш бага зарцуулдаг сайн талтай. Мөн цонхнуудаа нэвт салхилахаар онгойлгоорой.

Дээврийг тусгаарлах

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Хэрвээ та хувийн орон сууцанд амьдардаг бол мод, төмөр бетон, металл хаалт ашиглан дээврээ тусгаарлах хэрэгтэй. Энэ нь халуун агаар гэрт нэвтрэхээс сэргийлж чадна.

Хивсээ хураах

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Төрөл бүрийн хивс болон бусад дэвсгэр нь халууныг ихээр хадгалдаг тул сэрүү ортол хурааж авсан нь дээр.

Мөстэй сав

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Тасалгаанд мөстэй сав байрлуулбал агаар хурдан хөрдөг.

Сэнс ба мөс

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Сэнсний дэргэд устай сав тавихад өвөрмөгц агааржуулагч болно.

Чийгтэй цэвэрлэгээ

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Аль болох олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Агаар хуурайшихгүй л байвал та хэт халууцахгүй байж чадна. Мөн өрөө бүрдээ задгай савтай ус байрлуулаарай.

Шалан дээр амрах

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Халуун агаар дээшээ хөөрдөг учир учир шал орчим хүйтэн агаар хуримтлагддаг. Та хэт бүгчим шөнө шалан дээрээ ор засаад унтвал сайхан амрах болно.

Шөнөдөө цонхоо нээх

Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд

Шөнийн сэрүүн цагаар гэрээ сайн агааржуулж аваад, аагим халуун эхлэхээс өмнө цонхнуудаа хаачихаад байвал өдрийн ихэнх хэсэгт гэрт сэрүүхэн байх болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аагим халуунаас зайлсхийх зарим аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • ZUGERL ZOCHIN 2016/06/29
    TA NAR DIPT SLIVKISHOW GARRI TV GSEN HAYAGAAR ORJ UZEEREI ( OROS HEL MEDDEGUUD N) YANZ BURIIN ARGA MASH IH BGAA

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/15
    Sens ba mos ni l arai amidraltain bna, busad ni yamar teneg hund ium zaaj bga bish

    0 18 Хариу бичих
    • Зочин 2015/07/16
      erguuteed bdag nass

    • Зочин 2015/07/16
      admin ni dislike hiij etr lol site shu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох