МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн ван гарагт хамгийн ихээр ойртлоо

  • 6,115 уншсан
  • 7
  • 2015/07/15

2015-07-14-нд түүхэн үйл явдал болж өнгөрлөө. НАСА-гийн “New Horizons” сансрын аппарат Нарны аймгийн “эцсийн буудал” болох Дэлхийн ван гарагт хамгийн ихээр ойртож тойрон нисэж эхэлжээ...

Дэлхийн ван гарагийг судалж мэдээлэл цуглуулах даалгавартай энэхүү аппарат нууцлаг одой гарагийн түүхийг огт өөрөөр бичиж ч магадгүй юм.

Сансрын аппарат цагт 45 000 км хурдтайгаар Дэлхийн ван гарагт ойртжээ.

Дэлхийн цагаар 11:50 цагт (УБ UTC+8) хамгийн ихээр ойртож, Дэлхийн вангийн гадаргуугаас 12 500 км-ийн зайд хүрч ирсэн байна.

Энэ байрлалдаа 8 минут болж, зөвхөн гарагийн төдийгүй түүний 5 жижиг дагуулын тухай мэдээлэл цуглуулж зураг авах ёстой юм байна.

Ийм хол зайд шууд холбоо ямар ч боломжгүй тул энэ хооронд Дэлхийтэй холбоо тасарна. Сансрын аппаратаас илгээсэн радио дохио 9 цаг гаруйн дараа л Дэлхийд ирэх аж. “New Horizons” цуглуулсан баримт мэдээллээ дэлхийд илгээж амжих хүртэл 16 сарын хугацаа орно. Өөрөөр хэлбэл 2016 онд л бид энэ талаар мэдэж авах юм.

Өнөөдөр буюу лхагва гарагт эрдэмтэд сансрын хөлөг тойрог замын хөдөлгөөнийг тэсч гарсан эсэхийг мэдэж авна. Дэлхийн ван гарагийг тойрон эргэлддэг тоосонцрын үүл нь сансрын аппаратад бодит аюул учруулж мэдэх юм. Гэхдээ мөргөлдөх магадлал 10 000-д 1 ажээ.

“New Horizons” зондыг 2006 оны 1-р сард хөөргөсөн байна. Үүнээс хойш хэдхэн сарын дараа Дэлхийн Сансар судлалын холбооноос Дэлхийн вангийн “гараг” статусыг өөрчилж “одой гараг” болгосон байна. Одоогийн судалгаа маргааныг дахин өрнүүлж Дэлхийн вангийн “гараг” статусыг сэргээж магадгүй юм.

768 000 км зайнаас авсан Дэлхийн вангийн хамгийн сүүлчийн өнгөт зураг

Одоогоор тодорхой болоод байгаа баримтууд:

1. Дэлхийн ван Ангараг шиг улаан өнгөтэй.

Дэлхийн ван гарагт хамгийн  ихээр ойртлоо

Судлаачид хар саарал мөсөн гарагийг харна гэж бодож байтал Дэлхийн ван уул, хөндийтэй байж магадгүй улаан шаргал өнгөтэй байжээ.

2. Дэлхийн ван бодсоноос том.

Дэлхийн ван гарагт хамгийн  ихээр ойртлоо

Энэ бол Дэлхийн ван, түүний дагуул Харон хоёрыг Дэлхийтэй харьцуулсан зураг. Зондын мэдээлснээр Дэлхийн ван өмнө тооцож байснаас 70 км-ээр том буюу 2370 км-ийн голчтой аж. Энэ нь бодож байснаас илүү их хэмжээний мөсийг хөрсөн дороо агуулж байгаа гэсэн үг юм байна.

3. Дэлхийн ван үнэртэй.

Дэлхийн ван гарагт хамгийн  ихээр ойртлоо

Дэлхийн вангийн агаар мандлаас азот шүүрч байгааг илрүүлжээ. Хүлээж байснаас 4 өдрийн өмнө азот илэрсэн нь Дэлхийн ван агаар мандлаа санаж байснаас илүү хурдан алдаж байгаагийн шинж гэнэ.

4. Дэлхийн ван мөсөн малгайтай.

Дэлхийн ван гарагт хамгийн  ихээр ойртлоо

Дэлхийн вангийн “туйлын малгай” нь мөс буюу хөлдүү метан, азотоос тогтсон болохыг “New Horizons” илрүүлжээ.

5. Дэлхийн ван дээр “зүрх”, “халим” бий.

Дэлхийн ван гарагт хамгийн  ихээр ойртлоо

Дэлхийн вангийн гадаргуу дээр ажиглагдсан газар зүйн онцлогуудын дотроос “халим” буюу экваторыг дайран өнгөрсөн “сүүлтэй” бараан судал, мөн зүрхэн хэлбэртэй бүтэц сонирхол татаж байгаа аж.

6. Дэлхийн ван дээр дов толгод, галт уулын тогоо бий.

Дэлхийн ван гарагт хамгийн  ихээр ойртлоо

Зарим тогоо нь багавтар объектуудтай мөргөлдсөний гэрч байж болох юм. Эрдэмтэд Дэлхийн вангийн тогоонуудад “Оддын харгуй” киноны баатруудын нэрийг өгөх хүсэлтэй байгаа гэнэ.

7. Дэлхийн ван дээр нууцлаг толбонууд байна.

Дэлхийн ван гарагт хамгийн  ихээр ойртлоо

Одой гарагийн нэг талд буй бараан толбонууд ямар учиртай болох нь одоогоор тодорхойгүй. Зарим толбо нь 480 км голчтой ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн ван гарагт хамгийн ихээр ойртлоо
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • ochson 2016/02/02
    tend - 300 gradus huiten bdiin bnle narnaas het hol

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/15
    Delhii van chini garig bish shdee.garig gej tootsogdohoo boliod 10 jil bolj bn.odoo manai narnii aimag 8 garigtai bolson.

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/07/16
      харин тэгээд гарагийн статусгүй болгосон гээд биччихсэн бгаа юм бишүү сайн унш уншсанаа ойлгочооч

    • Зочин 2015/07/15
      Тэр нь бас маргаантай. Гараг гэсэн ангиллалд тэнцэхгүй гээд "одой гараг" болгосон. Одоо энэ аппаратнаас ирсэн мэдээ л нилээн хэрэг болох байх.

  • Зочин 2015/07/15
    Болоо ш дээ. Ингээд хүн төрөлхтөн нарныхаа аймгийн бүх гарагийг судлачихлаа гэсэн үг. Гэхдээ New Horizons тойрог замд оролгүй зүгээр нисэж өнгөрөх юм байна лээ. 12,500 км -ийн перицентр гэдэг бол одоохондоо боломжийн гэсэн үг. 6 сарын дараа авсан зурагнууд, датануудыг нь олж үзнэ ээ. Баярлалаа сайхан мэдээ байна.

    5 2 Хариу бичих
    • Зочин 2015/07/24
      chi uuruu zail

    • Зочин 2015/07/15
      za zail zuer


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох