МЭДЭЭ НЭМЭХ  

Ер бусын 7 хашаа

  • 6,029 уншсан
  • 6
  • 2014/01/24

Одоогоос яг 140 гаруй жилийн өмнө уламжлалт өргөст төмөр хашаа патентаа авч байсан гэдэг. Энэ үйл явдалтай холбогдуулан бид дэлхий дээр байдаг хамгийн ер бусын хашаануудыг танилцуулъя.

1.Толин хашаа: Мод, хөнгөн цагаан, зэвэрдэггүй ганг ашиглаж хийсэн энэ ер бусын хашаа Нью-Йорк мужийн Оранж тойргийн Storm King арт төвд байдаг. Толин хашааг бүтээгч Alyson Shotz энэ хашаа нь эргэн тойрныхоо нөхцөл, улирал, цаг агаар зэргийг тусгаж, үргэлж өөрчлөгдөж байгаасай хэмээн хүсчээ.


2.Хүүхдийн тоглоомын талбайтай хашаа: Голландын дизайнер Tejo Remy Нью-Йоркийн сургуулийн хашааны талыг өөрчлөн хүүхдэд зориулсан төхөөрөмжүүдийг суулгаж өгчээ. Тэгээд энэ хашаа хотгор, гүдгэр ер бусын өнгө төрхнийхөө хажуугаар бяцхан сандлууд, тоглоомын талбай зэргээс бүрдэх болжээ. 2013 онд энэ дизайнер Калифорн мужийн Сан-Диего хотын өнчин хүүхдүүдийн сургуулийн хашааг яг ингэж чимэглэж өгсөн байна.


3. Нисдэг хашаа: Энэ хашаа эхлээд долгион хэлбэртэй байснаа дүүлэн нисэх мэт дээшлэнэ. /Дээд талдаа ган баганааар бэхлэгдсэн / Гурван метрийн өндөрт гараад хашаа хуйлсан мэт хэлбэрийг олж, явган замаар алхаж буй зорчигчдыг үдэн улиангар дээгүүр үргэлжилнэ. Үүний дараа дахин доошилж ердийн хашааны хэлбэртэй болно.


4.Аква-хашаа: Туркийн Чешма хотод Эгийн тэнгисээс хэдхэн метрийн зайд байдаг энэ хашаа нь загас болон бусад усны амьтдаар дүүргэсэн 5 метр том аквариум юм. Уг хашааг баян бизнесмен,  инженер Mehmet Ali Gökçeoğlu өөрийн гэрийн эргэн тойронд барьжээ. Түүний хэлснээр, асар том аквариум барих нь хамгийн хялбар ажил байсан бөгөөд, харин аквариумыг Эгийн тэнгистэй холбосон 400 метр урт газар доорх хоолойг барих нь хамгийн хэцүү ажил байжээ. Ингэснээр аквариум доторх амьтад төрөлх орчиндоо байгаа мэт амьдардаг юм байна. Энэ хашаа 40 мянган турк лир буюу 21 000 долларын өртөгтэй гэнэ.


5.Хөгжимт хашаа: Австралийн Квинсленд мужийн Уинтон хотод 2003 онд хөгжимт хашаа баригджээ. Зохион бүтээгч нь хөгжмийн зохиолч, бөмбөрчин Graeme Leak юм байна. Хашаа нь чангалан татсан утаснуудаас бүрдэх бөгөөд түүгээр 5 утаст гитараар тоглох мэт дуу гарган тоглож болдог гэнэ. Энэ хашаанд сонирхогчид төдийгүй, мэргэжлийнхэн ч их дуртай бөгөөд хашаа руу ирж тоглож , сайхан хөгжим сонсдог ажээ.


6.Flex хашаа: Энэ хашаа Массачусетс мужийн Линкольн хотын ойролцоох ойд оршдог. Чухамхүү энэ ойн моддын навчис дизайнер Mikyoung Kimд ийм хашаа бүтээх санааг төрүүлсэн гэдэг. Хашааны зэсэн ялтас үнэхээр навчны судлыг санагдуулна.


7.Унадаг дугуйн хашаа: Нью-Йорк мужийн Итак хотын нэгэн байшинг хуучин дугуйны эд  ангиудаар хийсэн сонин хашаа хүрээлж байдаг. Гэрийн эзэн хуучин дугуйн эд ангиудыг нийлүүлээд л гагнаж орхисон мэт. Гэхдээ энэ нь дугуйгаар хийсэн цорын ганц хашаа биш юм байна. Дэлхийн олон оронд дугуйны хүрээ юм уу, эсвэл дан дугуйгаар барьсан хашаа олонтаа тааралддаг гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ер бусын 7 хашаа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/12
    http://referralvibe.com/?reff=11728

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/13
    Манай монголд пошигоор хийнэ шдээ, хэхэ

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/13
    хаха нээрээ пакришкан байдаг шүү

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/12
    манай монголд пакришкан хашаа байдаг.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/11
    zagastai ni saak yum aa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/11
    Хаашааг хүртэл аймаар шаахиймаа

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох