МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн 2-р дайнд хэн нь ялж, хэн нь ялагдсан бэ?

  • 495 уншсан
  • 1
  • 2015/07/16

Эрдэнэт хүний амь нас хамгийн үнэтэй гэдгийг...

               Дэлхийн 2-р дайнд хэн нь ялж, хэн нь ялагдсан бэ?

                                                        Зарим хүнд хэлээд байхад ойлгохгүй, зарим хүн

                                                               хэлээгүй байхад ойлгодог хүний ялгаа...гэж.

Дэлхийн 2-р дайнд Герман улс, Орос улсын хэн нь ялж, хэн нь ялагдсан бэ?

Бүгд нэгэн дуугаар тухайн ЗСБНХУ буюу одоогийн ОХУ ялсан. Түүх мэдэхгүй, тэнэг юм уу чи. Ядаж 1941.06.22 -с хойших түүхийг унш заа. Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад, Х, К гэдэг улс битгий хэл, үсэг төрөөгүй байхад  газар, дэлхий дээрх ганцхан ах, дүү 2 байлаа. Бидний өвөө эмээ, аав ээжүүд минь өнгөтэй өөдтөй бүхнийгээ өөрсдөөсөө, үр хүүхдээсээ хүртэл харамлан хурааж,  цуглуулсан өөртөө ахадсан буцалтгүй тусламжийг ах нартаа зориулж, мөр зэрэгцэн хажуу талд нь түшиж явсан Монголын ард түмний элч төлөөлөгч болсон эрхэм ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ах В.Путины ар, бөгс талд нь зогсоод “Ялалтын 70 жил”-н ойн баярын жагсаалыг хараад зогсож байсаныг хараагүй юу чи гэх байх.   Тиймээ...

                                                 Ийм нэгэн явдал

Эртээ урьдын цагт өвөө эмээ, аав ээж, эхнэр нөхөр, үр хүүхэд, хамаатан садан нийлсэн, ам бүл 10-уулаа эдлэн газартай эндээ нэг том байшинтай мөн гахай, тахиатай, ногооны талбайтай ер нь нэг тарчигдуу, нэрмэл нилээн хусчихдаг ядуувтар айл амьдардаг байжээ.

Баруун талд нь мөн адил ам бүл 10-уулаа эдлэн газартай эндээ нэг жижгэвтэр тансаг байшинтай  мөн гахай, тахиатай, ногооны талбайтай ер нь нэг бийлэгжүү, нягт нямбай баяндуу айл амьдардаг байжээ.

Айл саахалтууд ам муруйх тэр битгий хэл зодолдох явдал зөндөө л гарна биздээ. Баруун талын айл хамар хашааныхаа хэд, хэдэн айл уруу дайран орж, зодож нүдээд хэдэн хүн босож ирэхгүй болтлоо зодуулсан л гэнэ. Зүгээр зодохгүй зөндөөн үнэтэй эд хогшилыг нь аваад явчихсан гэсэн.

Нэгэн амралтын өдөр нөгөө баруун талын айлын эрчүүд хар үүрээр зэр зэвсэг, мод шийдэм барьцгаан нөгөө ядуувтар айлруу гэнэт дайран ороод бөөн зодоон боллоо. 4 цаг шахам цус нөжтөйгөө хутгалдан баахан зодолдоод нөгөө туучийнууд чинь гэрлүүгээ зугтаадаг юм байна. Нөгөөдүүл чинь баахан зодуулсан юм чинь араас нь элдээд л байшингийн үүдний өрөөнд нь барьж аваад л нүдэж гарлаа. Урд нь зодуулсан бусад хэдэн айлын ганц нэгэн эрчүүд хариугаа авах гээд мөн л хашаанд нь бас ороод ирлээ. Гэтэл нөгөөдүүл нь больё бид нар бууж өглөө,  дахиж та нарыг  хэзээ ч зодохгүй батлаад гарынхаа үсгийг яг одоо зураад өгье гээд л хашгирч өгдөг байгаа.  

За ингээд ядуувтар айл маань баруун айлыг зодсон, дийлсэн, буулган авч гарын үсэг зуруулсан гэдгийгээ тэмдэглээд нэрмэлээ уугаад л, наргидаг юм байгаа биз дээ. Хэдэн хүн үхсэн, гэмтсэн хичнээн юм эвдэрсэн, сүйрсэн ёстой падлий байхгүй. Зодоонд ”бид ялав”.

Ядуувтар айл ялалтаа тэмдэглэнгээ хэдэн цагийн дараа ам бүлээ тоолов. Халамцуу учир хүний тоо хуудуутай байж магадгүй шүү. Өвгөн эмгэн, бэлэвсэн хүүхэн, өнчин хүүхэд, тахир татуу бэлтгэл цэрэг гэх мэт 6 хүн нь амьд, юугаар ч үнэлж болохгүй хамгийн үнэ цэнтэй “хүн” болох 4 нь амь үрэгдсэн байна. Дайны хажуугаар дажин гэгчээр байшин барилга, эд хогшил, газар тариалан, мал аж ахуй бөмбөгдсөн юм шиг л болохгүй юу. Энэ ч ёстой яршиг л байна. Ялсан юм чинь. Шараа тайлж байгаад үлдсэн хүн бүрт нь сайхан хаус барьж өгнөө. 70 хоног өнгөрлөө...

Баяндуу айл бууж өгсөн тухай гэрээндээ гарын үсгээ зураад л хохиролоо бүртгэж, ам бүлээ тоолов. Өргөмөл хүү Жүүд, хоноц залуу Цагаач яс махны тасархай биш гэхдээ л эрдэнэт 2 хүний амь үрэгдсэн бусад 9 хүн нь амьд арзайж, мэнд мэлтийж орон байр, аж ахуй нь яг хэвээрээ шахуу байна шүү. Булааж авсан бурзгар шар юм чамгүй их. Бизнес хийхэд ашигтай,  бүтээн байгуулалт, сэргээн босголтонд хүрэлцээтэй. Харин зодоон эхлүүлсэн гээд ганц нэг нь шүүхээс 4,5 хоногийн тэнсэн харгалзах ял авлаа. Энэ ч яс юман дээрээ ял ч биш л дээ.

Энэ ядуувтар айл нь яс махны тасархай эрдэнэт 4 хүнээ алдан байж зодолдож, зодолдож зодооныг арай хийж зогсоогоод, хөрөнгө мөнгө ч үгүй хоосон ходоодтой хоцорсон мөртлөө та нар зодуулсан, бид зодож дийлсэн гэдгийн баталгаа болох гарын үсэг зуруулсан цаас авсан. Тэгсэн мөртлөө идэж болдоггүй, боловсролд хэрэггүй, зарахад үнэгүй, уранхай ноорхой хувцасыг нь нөхөхөд хэрэгтэй хэлбэр дүрс, хийц загварууд нь өөр, өөр төмөр тэмдэгийг хамаатан садангуудынхаа толгойноос түрийг нь хүртэл зүүж өгөөд, өөрөө тосгоны атаман Бурнаш гэдэг нэртэй л үлдэв.

Нөгөө баяндуу айл нь зодооныг эхлүүлчихээд хоноц ч хамаа алга, өргөмөл 1 хүнээ алдан, хамар хашааныхандаа хэмх зодуулсан, бууж өгч ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нэртэй боловч, үнэн чанартай үнэтэй цайтай хөрөнгө мөнгийг нь булааж авчихаад өөр тосгон байгуулгуулаад амьд үлдсэн ам бүлээ гулигтал нь хооллож, гэгээртэл нь сургаж, гялалзтал нь хувцаслаад зодоон эхлүүлэгч Харгис нэртэй үлдэв.

Энэ 2 айлын зодоонд хэн ялж, нь хэн нь ялагдсан бэ?          

                        

                                  В.Энхбат Чингисхаан хот. 2015.06.22.

 

     

  

 

Суврагансоёмбо далбаа

               Дэлхийн 2-р дайнд хэн нь ялж, хэн нь ялагдсан бэ?
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн 2-р дайнд хэн нь ялж, хэн нь ялагдсан бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/16
    Худал бичээд эхлэхээр нь цааш уншсангүй ... Хачин юм бичдэг дагзнууд олон болжээ.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох