МЭДЭЭ НЭМЭХ  

Кайлас уулын нууц

  • 23,402 уншсан
  • 33
  • 2015/07/21

Дэлхийн өнцөг булан бүрийн мөргөлчдийг даллан дуудсаар ирсэн Төвөдийн Кайлас уул. (2011 оноос эхлэн Төвд биш Төвөд гэж бичих болсныг анхааруулъя!)

Э.Р. Мулдашевийн судалгааны багийн тайланд өгүүлснээр Кайлас уул, түүнийг тойрсон бусад олон уулс ч зөв пирамид хэлбэртэй байгаа нь тэдний байгалийн бус хиймэл гаралтайг гэрчилж байгаа аж. Өөрөөр хэлбэл Кайлас уул нь пирамид ажээ. Кайлас тэргүүтэй эдгээр пирамидан уулсын аварга том цогцолбор бол Бурхдын хөвгүүдийн бүтээл-эртний хот мөн гэсэн домог одоо ч Төвөд лам нарын дунд яригддаг.

Кайлас уул нь Төвөдийн уулсын өмнөд хэсэг болох Гандисышань хавьд оршино. Энэ бүсдээ хамгийн өндөр нь. Хэмжих арга зүйн ялгаанаас болж өнөө хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй ч 6666 метр гэх тоо олон эх сурвалжид дурдагдсан байдаг.

Буддизм, индуизм зэрэг шашинд Кайласыг ариун дагшин уул хэмээн шүтдэг. Энэ уулын орой дээр бурхад оршин суудаг хэмээн итгэдэг аж. Иймээс энэ ууланд авирч зүрхэлсэн усан нүдэт цусан зүрхт хүмүүнийг үхэх тавилан хүлээж байдаг гэнэ. Үүнийг батлах мэт Кайлас уул үнэхээр нууцлаг зүйлээр дүүрэн. Үе үе өтгөн манангаар хучигдаж, орой дээр нь гэрэл анивчина. Заримдаа үлгэр домгийн хачирхалтай амьтад үзэгддэг гэлцэнэ.

Төвөд бол олон нууцыг агуулж байдаг гайхалтай орон. Тэдгээрээс хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, хамгийн ойлгомжгүй нууц нь “Бурхдын хот” юм. Энэ талаар саяхныг хүртэл ямар ч мэдээлэл байгаагүй билээ. 1999 онд профессор Эрнст Рифгатович Мулдашевийн удирдсан, эртний хотын байгаа газрыг тогтоох зорилготой хайгуул шинжилгээний анги Төвөдөд ажиллаад ирсний дараа л домогт хотын нууцын хөшиг жаахан сөхөгдсөн юм. Ажлын үр дүн гайхалтай. Эртний үлгэр домгийн мөрөөр хайгуул хийж баримт мэдээ цуглуулж байсан эрдэмтэд дэлхийд хамгийн олон (100 гаруй) пирамидаас бүрдсэн асар том цогцолборыг олжээ. Египетийн болон Өмнөд Америкийнхаас ялгаатай нь эдгээр пирамидууд хэмжээгээр маш том, шаталсан хэлбэртэй байлаа. Гол пирамид нь 6638 - 6890 метрийн өндөртэй ариун Кайлас уул болно. Түүнийг тойрон янз бүрийн хэлбэр хэмжээтэй (100 - 1800 м) бусад пирамидууд, байгууламжууд оршино.

Олон пирамид эрдэмтдийн “толь” гэж нэрлэсэн хавтгай эсвэл дотогш эргэсэн гадаргуутай чулуун байгууламжтай хослон баригджээ. Ийм зүйл Дэлхий дээр өөр хаана ч байхгүй. “Толинууд”-ын хэмжээ санаанд багтамгүй агуу. Лам нарын ”Жаргалын чулуун ордон” гэж нэрлэсэн байгууламж гэхэд л 800 метрийн өндөртэй. Энэ “толь”-той умар зүгээс нийлэн зэрэгцсэн 350 метрийн өндөр хагас дугуй хэлбэртэй өөр нэг “толь” байх нь “Козыревийн толь”-ны аварга том хуулбар аж. ”Жаргалын чулуун ордон”-ы зүүн талд байх асар том хавтгай нь 700 метрийн өндөртэй дотогш эргэсэн нэгэн аварга “толь”-той тэгш өнцгөөр холбогдоно. Хамгийн том “толь” нь барагцаагаар 1800 м орчим өндөртэй  “Цаг хугацааны толь” юм.

Мулдашевийн үзэж байгаагаар эдгээр чулуун байгууламж нь орчин үед хүний гараар бүтээгдсэн “Козыревийн толь”-той адил гэнэ. Профессор Козыревийн онолоор цаг хугацаа нь хийсвэр ойлголт биш, харин хурааж хуримтлуулж болдог энерги аж. Энэ үед цаг хугацаа нэг бол удааширч, нэг бол хурдсана. (энэ нь туршилтаар нотлогдсон) 2-3 метртэй “Козыревийн толь”-ны дотор орсон хүний айдас хүрч, толгой нь эргэн, өнгөрсөн ирээдүйг харж, гэрэлтэгч объектууд болон шумерийн бичээсүүд үзэгддэг бол ийм аварга байгууламж дотор юу болохыг хэлэхэд хэцүү. Иймээс л Төвөдийн лам нар ариун жимээс гарахгүй явахыг хэн бүхэнд анхааруулсаар иржээ. Тэдний үгэнд ороогүй 4 уулчин ганц хоёр жилийн дотор гэнэт хөгширдөг хачирхалтай өвчнөөр үхсэн гэдэг. Эдгээр пирамидууд одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа нэгэн төрлийн онцгой нарийн энергийг хуримтлуулдаг бөгөөд “Цаг хугацааны толь” нь тэр энергийг төвлөрүүлж дамжуулдаг гэж олон эрдэмтэд үзэж байна. Кайлас уулын цогцолбор нь “орон зай-цаг хугацаа”-ны урсгалд нөлөөлөх чадвартай гэж үзэхээс өөр аргагүй.

Орчин үеийн технологи ч иймэрхүү зүйлийг бүтээж хүчрэхгүй аж. Пирамидуудад нүх гаргахын тулд орчин үеийн алмазан хошуутай өрөм 500 дахин хурдан эргэх ёстой байлаа. Эдгээр байгууламжийг бүтээхэд ашигласан ер бусын массыг орчин үеийн техник яагаад ч гаргаж чадахгүй, харин эртний барилгачид эсрэг таталцлалын хүчийг ашиглаж байсан байж болох юм. (энэ тухай домог үлгэрт дурдагдсан байдаг)

Эртний барилгачид гадаргууг дээд зэргээр боловсруулж, алдаа мадаг бараг гаргалгүй (Хеопсийн пирамидад 0,0001%) ажилладаг нь өнөө үед ч гайхал төрүүлсээр байгаа билээ. “Бурхдын хот”-ыг байгуулсан “хүмүүс” ч нарийн энергийг сайн мэддэг, ашиглаж чаддаг байсан нь тодорхой. “Бурхдын хот”-ыг 5 махбодь ашиглан барьсан гэж домогт өгүүлдэг. Хайгуулын ангийн бүрэлдэхүүнд оролцсон эрдэмтэд зэргэлдээ ертөнцөд орох хаалга, цаг хугацааг удирдах түлхүүр байж болохыг үгүйсгэхгүй байгаа аж.

Галав юүлэхээс өмнө амьдарч асан, өнөөгийн бидний зүүдэнд ч оромгүй мэдлэг, технологийг эзэмшиж, хөгжил цэцэглэлтийнхээ туйлд хүрсэн хүчирхэг соёл иргэншил энэ бүхнийг бүтээсэн байх. Нарийн энерги, түүнийг удирдах боломж буйг өнөөгийн шинжлэх ухаан саяхнаас л мэдэрч, анхны алхмаа дөнгөж хийгээд байгаа билээ.

Кайлас уулаас өмнө зүгт бас нэг нууцлаг зүйл байдаг нь уулын ангал, асга хадны сүүдрээс бүтсэн аварга том хас тэмдэг юм. Эрдэмтэд үүнийг газар хөдлөлтөөр үүссэн гэж үздэг ч, зориудын үйлдэл гэх сэтгэгдэл төрнө.

Бүр гайхалтай нэг зүйл нь Төвөд, Египет, Мексикийн пирамидууд, Пасхи арал, Их Британ дахь Стоунхенж цогцолборын хоорондын холбоо юм. Эдгээрийн байрлалд математикийн нарийн зүй тогтол бий. Төвөдийн пирамидийн төв болох Кайлас уулаас дэлхийн бөмбөрцгийн дундуур тэнхлэг татвал нөгөө талын үзүүрт яг Пасхи арал бий. Кайлас уулыг Египетийн пирамидуудтай меридианаар холбовол энэ шулууны үргэлжлэл дахиад л Пасхи арлыг заана. Кайласаас Египетийн пирамид хүртэлх зай нь Кайлас – Пасхи гэсэн меридиан шугамын яг дөрөвний нэгтэй тэнцэнэ. Харин Пасхи арлыг Мексикийн пирамидтай холбовол энэ шугамын үргэлжлэл Кайлас уулыг заана.  Пасхи арлаас Мексикийн пирамид хүртэлх зай нь Пасхи – Кайлас гэсэн меридиан шугамын бас дөрөвний нэг болно. Египетийн ба Мексикийн пирамидуудаар дайруулан Кайлас уулыг Пасхи аралтай холбосон 2 шугам нь дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн дөрөвний нэгийг зурах юм. Харин Египетийн ба Мексикийн пирамидуудыг холбосон шугам дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийг тэнцүү хоёр гурвалжин болгож хуваана. Кайласыг Стоунхенжтэй холбосон шугамын үргэлжлэл мөн л Пасхи аралд хүрч ирэх бөгөөд Кайласаас Стоунхенж хүрэх зай нь Кайлас – Пасхи гэсэн меридиан шугамын яг гуравны нэгтэй тэнцэнэ. Энэ шугам дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийг яг дундуур нь хуваана. Хэрвээ Пасхи арал хүртэлх энэ шугамны гуравны нэгийг авах юм бол тэнд Бермудын гурвалжин байгаа…1999 онд Бермудын гурвалжны ёроолд Хеопсийн пирамидаас ч том пирамид байгааг илрүүлсэн билээ.

Түүнчлэн Төвөдийн “Бурхдын хот”-д байх “Үхлийн хааны толь” хэмээх 3 км урт дотогшоо хуйларсан байгууламжийн дэлгэцэнд “Үхлийн хөндий” багтах аж. Түүнээс гадна Сири, Ливан, Египтийн нутагт байх 3 аварга байгууламж нь яг “Цаг хугацааны толь” руу хандсан гэнэ.

Энэ нууцлаг системийг хэн ямар зорилгоор байгуулсан юм бол гэсэн асуулт л үлдэж байх шив?!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Кайлас уулын нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

33 Сэтгэгдэл


  • данзан 2016/03/28
    Пирамид хэлбэртэй уулуудтай сум манай баруун аймагт байдаг. Тэгэхээр хүний гараар бүтсэн гэсэн үгүү. Хаха

    0 0 Хариу бичих
    • Tsegmid Enkhjargal 2016/09/23
      Наад мэдлэгээ жаахан нэмээд хүн дургүй хүрэм наад үгээ хэлэх хүндээ хэл, энэ лав биш. Чамд "Бурхадын хотын эрэлд" 5 цуврал ном уншаарай гэж хэлэхгүй юм байна, чиний цаг нь болоогүй. Хэдэн ч төрлийнхөө дараа нэг юм зах зухаас нь гадарлаж байж магадгүй л юм байна.

  • Уншигч 2015/11/16
    Гайхалтай

    0 0 Хариу бичих
  • lobor 2015/09/12
    юун мулдашев вэ. татчихаар оор жишээ алга уу

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/09/23
      Юм уншаач, Мулдашев л анх хөндөж гаргаж ирсэн

  • Зочин 2015/09/01
    Nogoo avarg humuus l hiij dee. Delhii deer avarg humuus amiarch bgd oor garig ruu shiljsen bh aa

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/23
    Мулдашевыг эсэргүүцэх нь гээд ном гарчихсан шүү дээ. Түүнийг уншаагүй юмуу? Илүү шинжлэх ухаанч хандлагатай юм билээ. Яахав хүмүүс зөн, мэргэ төлөг, сүжиг бишрэл гээд л энэ амьдралыг туулахдаа зугаацах юм алийг тэр гэхэв дээ. Шинжлэх ухаанч маягтай байвал зугаацал нь илүү хөгжилтэй, үнэмшилтэй болно шүү дээ. Нэг төрлийн хэрэгцээ юм уу даа.

    0 3 Хариу бичих
  • зөзө 2015/08/13
    үнхээр агуу юм даанч бид юу ч мэдэхгүй үе нь... мэдвэл үхнэ биз бодвол. шашин байгаль эх хоёр бол шал өөр зүйл шүү юун шашин судал гэж тэрийг ухвал мухардана. энэ бол арай мэдэхгүй шашин бол цаашаа байхшүү

    0 0 Хариу бичих
  • Ganbat Ganbii 2015/08/04
    Degesdvvlsen zuil baigaa l baih. Gehdee edgeer avarga pyramid bolood baiguulamjiig nen ertnii humuus (darviniihaar bol ertnii humuus) yaaj ch hicheegeed barilaa ch gesen tun hetsvv. Bidnii hen n ch chuluun alh bariad hiihed berh bielegdeshgui daalgavar yum shig sanagddag. gehdee sh.uhaanoig uguusgesenguiee. Bidnii medeh soyolt hun turluhtunuus umnu arai uur sh.uhaan bolood amidrah arga uhaan uur hun helbert uhaant bie baij bsan ch yum bilvv. Harin yag hediid ene zaag uusej we, yagaad genet ul murgui alga bolov ch yumuu ter l zuil sonin bna

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/01
    Шинжлэх ухаан маань харьцангуй хязгаарлагдмал хүраэнд байгаа байх судалж нээж чадаагүй байгаа зүйл зөндөө байгаа гэж бодож байна доо.

    3 0 Хариу бичих
  • Ganbaatar Enkhsaikhan 2015/07/27
    Soliootoi mater uzeltei shijleh uhaanchdaa jaahan gegeer sudar unsh shashin sudal muhraar shuteh bish sudal ehner chine bi huntei untsan salay geheer notol gehuu maanag ulsuud ih bna shuu ter oldvoriig ta nar shig malnuud dyebiluudees shinjleh uhaanii ter darvinizmd itguulegchid chine nuudgiin bgaz dee heneetei dongosch chadhiimaa neg ih uhaantai tsegtsei dongoshiin hehehe

    5 2 Хариу бичих
    • Зочин 2015/10/18
      shinjleh uhaanchid chin chamaas l law uhaantai hvmvvs bdag ym

    • Зочин 2015/07/29
      Хэн юунд итгэх нь хүний эрх л дээ.шинжлэх ухаан бол нотлогддог шалгагддаг юмыг л гол болгодог.шалгагдахгүй юм хичнээн үнэмшилтэй байгаад ч шинжлэх ухаан болж чадахгүй.шинжлэх ухаанч хүмүүс хашир хир барагийн юманд амархан итгэдэггүй гэх үү дээ.хүн болгон тийм биш тийм байх албатай ч биш.хүн гэнэн итгэмтгий байх уу хашир буурьтай байх уу гэдэг нь хүний амьдралын туршлага боловсрол зэргээс шалтгаалах байх.тэр хирээрээ өөрийн итгэл үнэмшил хямд амархан няцаагдах уу үнэтэй буурьтай суурьтай юу гэдэг нь тодорхойлогдоно.харин татсан жишээ чинь шинжлэх ухааны аль нэг салбарт хамаарахгүй ёс суртахуун хайр сэтгэл гээд өөр зүйл.жишээ нь хулгай хийх буруу гэдгийг ямар ч шинжлэх ухаан ямар ч томъёогоор нотлохгүй боловч шашин ёс суртахуунаар зөв буруу сайн мууг ялгаж салгаж тайлбарладаг шүү дээ

  • . 2015/07/25
    Ертөнц хаанаас үүссэн бэ гэдэгийг сүүн замд хийсэн сансар судлалын судалгааны баг манай гариг гадны хүчний нөлөөгөөр үүсэн бөгөөд тэр хүч нь дэлхийг сүйрүүлэх олон удаагийн солирын дайралтаас хамгаалсан байна. Магадгүй түүнийг Бурхан гэж хэлж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Судалгааны багийнхан эрдэмтэдийн өмнө тайлангаа тавьсан юм. Тэдний дүгнэлтийг эрдэмтэд 99,99% хүлээн зөвшөөрсөн юм.мөн тэд библийн түүхэн дэхь хэд хэдэн нууцлаг зүйлсийг тайлбарласан байдаг. Тэнд хүн 1000 жил наслаж байсан тухай, бас үлэмж аварга биетэй хүмүүсийн тухай, аварга өндөр барилга байгууламжууд барьж байсан тухай ч гардаг. Аварга биетэй хүмүүс нь 5-30 орчим м өндөр хүмүүс байсан гэсэн шүү.

    2 2 Хариу бичих
    • Зочин 2015/07/25
      Тийм аварга хүмүүсийн нэг ч яс олдоогүй нэг ч баримт байхгүй.харин хүн сармагчин хоёрын дундын шинжийг харуулсан хоминидуудын яс олноороо олддог.амьдрал үүсэж байхад болон түүнээс хойш одоог хүртэл дэлхийг бага гаригууд жил бүр үй олноороо мөргөж байгаа.тэдний ихэнх нь агаар мандалд шатаж дуусдаг харьцангуй хэмжээтэй нь дэлхийн хөрсөн дээр унасныг солир гэнэ. үнэхээр том хэмжээтэй нь дэлхийн амьдралыг сүйрүүлэх шахсан нь ч байна.жишээ нь динозавруудыг устгасан.

  • Зочин 2015/07/24
    Бурхадын хотын эрэлд гээд 5 боть ном бий. Хэтрүүлсэн, оносон 2 талтай л байх. Дарвин онол энээ тэрээ гээд 10 жилдээ заалгаж заалгаж . Одоо ийм болсон шүү гээд дэлхий зарлаадахвал эмх замбраагүй байдал үүснэ гэж үзээд нуух байлгүй. Ер нь тэгээд ч одоо байгаа өргөдөг барьдаг төхөөрөмжөөр өргөж чадахгүй байгаа байгууламжуудыг биднээс өөр төрөлтөн үлэмж биетэн , өндөр хөгжилт иргэншилийн үед л барьсан гэдэг нь үнэн байхаа. Хэдэн жилийн настай дэлхий билээ дээ.

    8 1 Хариу бичих
    • Зочин 2015/07/24
      Одоо өндөр хөгжилд хүрээд байгаа анагаах ухаан генетик энэ тэр энэ дарвины онолд суурилж байгаа.суурийг нь худлаа гэхээр дээрх нь бас худлаа болж таарна.өөрөөр хэлбэл өнөөгийн байгалийн шинжлэх ухааны чухал салбарууд үр жимс гэвэл дарвины онол үндэс мод нь юм.алимыг нь идчээд модыг нь хэрэггүй хог гэж хараах нь эрүүл ухаан мөн үү.таван боть ном бичсэн гэхээрээ заавал үнэн бичсэн байх уу.олон боть байх тусмаа бүүр үнэн болох уу.зургаа долоон боть номыг бүүр үнэн гэх үү.тэгвэл мулдашевын ном таван боть бол дарвины онолыг баталсан ном уул овоо шиг их бий.өнөөгийн технологоор пирамид барьж чадахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ.пирамидийг арав хорь нугалсантай тэнцэх өндөр том байгууламж цамхагууд хаа сайгүй баригдаад нэг нь нөгөөгөө давах гэж улам өндрийг барьцгааж байгаа бик дээ.

  • Зочин 2015/07/22
    Эрт үед жишээлбэл мөстлөгөөс өмнө дэлхийд өндөр соёл иргэншил байсан тухай яриа байдаг.энэ нь атлант лемур аягүй бол харь гаригийнхантай холбогддог.гэвч неандерталь хүний яс олддог шиг тэдгээр атлант лемуруудын олдсон яс гэж үгүй.хэдхэн мянган жилийн өмнө тийм өндөр соёл иргэншил оршиж байсан юм бол тэр иргэншлийнх нь дурсгал эд өлгийн зүйл гэж энэ байна гэх зүйл үгүй.гэтэл 100 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын ясыг олноор олж байна ш дээ.лемур атлантуудыг тэр ч байтугай гурван нүдтэйгээр дүрсэлдэг.гэтэл нэг ч хөхтөн амьтан тэр бүү хэл сээр нуруутан амьтан гурван нүдтэй байдаггүй.ямар ч баримтгүй зүйлийг хэн ч юу ч гэж ярьж болно.шинжлэх ухаан бол зөвхөн баримт дээр л үндэслэдэг.

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/16
      Avarga humuusiin yas neleed oldsn yum bna le.tailbarlaj chadajgui bolohooroo il gargaj bolohgui bga baih.youtube deer bna le.

  • үл итгэгч 2015/07/22
    Дэлхийн энд тэнд яагаад пирамид хэлбэртэй эртний байгууламжууд байдаг вэ.хоорондоо холбоотой юу.байгаа л юм чинь хоорондоо заавал холбоотой л байж таараа юу.ер нь холбоотой байх ёстой юу.эсвэл ерөөсөө пирамид хаана ч байх ёсгүй юу.миний бодлоор анх агуйгаасаа гараад газар тариалан эрхэлж байшин барьж байсан хүн төрөлхтөн гэнэт нэг өдөр гот маягийн ордон бариадхая гээд шууд бариад унаагүй байх.эхлээд байгалиас санаа авч жишээ нь уулын хэлбэрээс санаа авч барьж эхэлсэн байх.шууд эгц налуу ханатай байшин барина гэж юу байхав.дэлхийн хаана ч уул байдаг.дэлхийн өөр өөр хэсэгт бие.биенээсээ хамаарахгүйгээр иймэрхүү ерөнхий юмыг хүмүүс адилхан сэтгэж болно ш дээ.

    3 1 Хариу бичих
  • Зочин 2015/07/22
    Академик шинжлэх ухаан псевдо шинжлэх ухаан хоёр чинь аргазүй хэмжилт дүгнэлтийн хувьд тэнгэр газар шиг ялгаатай.бидний арван жилдээ үздэг ерөнхий эрдмийн хичээлээс эхлээд гар утас компьютер хиймэл дагуул сансрын хөлөг академик шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд бий болсон.харин харь гаригийн нисдэг таваг аура хар муу энерги сүнс атлант лемур зэргийг академик шинжлэх ухаан зөвшөөрдөггүй.яагаад гэвэл батлах нэг ч жинхэнэ баримт байдаггүй учраас.

    4 0 Хариу бичих
  • үл итгэгч 2015/07/22
    Эртний өндөр технологийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн нэг ч баримт байхгүй.шинжлэх ухааны нэр барьсан хуурамч этгээдүүд энд тэнд ийм тийм юм оллор нээлт хийлээ гэж зарладаг.өөр эрдэмтэд очоод хэмжээд судлах гэхээр юу ч байдаггүй.жинхэнэ шинжлэх ухааны ололт нээлт бол нэг эрдэмтний чадсаныг нөгөө эрдэмтэн чадна гэдэг дээр тулгуурладаг.ганцхан мулдашевт нээгдчихээд өөр хүнээс нууцаа харамлаад нуугдаад байдаг уул уу.хэрэв мулдашевийн зөв байсан бол 1999 оноос хойш өөр олон экспедиц очоод судлачихсан байх ёстой.

    3 0 Хариу бичих
  • үл итгэгч 2015/07/22
    Кайлас уулын өндөр 6638 м буюу 21778 ft юм байна.тохойгоор хэмжвэл бас өөр тоо гарах байх.гэхдээ паранаукуудын хувьд энэ огт сонин биш бөгөөд яаж ийгээд 6666 болгох хэрэгтэй байгаа юм.хэрвээ жинхэнэ өндөр нь 5538 байсан бол 5555.7738 байсан бол 7777 болгох гээд зүтгэчихнэ.уул нь 28 хан метрийн зөрүү нэг их ялгаа биш л дээ.гэхдээ сонин содон тоо байж байж сонирхолтой болно шүү дээ.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/21
    Эртний өндөр технологийн талаар бол би маргахгүй. Үнэхээр тийм зүйл байсан гэдэгт итгэдэг. Гэхдээ энэ нийтлэлийн тухайд бол зүгээр Мулдашевизмийн делюзи гэж хэлмээр байна. Кайлаш уулны өндрийг тогтоож чадахгүй байгаа мэтээр бичсэн байна. Уучлаарай, өнөөдөр сансрын өндөр технологийн тусламжтайгаар ямар ч аномалын өндрийг мм-ийн нарийвчлалтай хэмждэг болсон. Тэр гео хэмжилтүүд нь тийм онц утга алга. Хүнд 2, 6 гэдэг хоёр тоо өгчихвөл хүн тэрийг яаж ч мушгиж болно. 2 гэдэг чинь 6-ын яг гуравны нэг нь юм байна. Гурван ширхэг 2-ын тоог хооронд нь нэмэхээр 6 гардаг юм байна гэж хэн ч донгосч чадна.

    10 1 Хариу бичих
  • I believe in Matter 2015/07/21
    bullshit!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/21
    ene odoo unen yumuudaa. orchuulsan eswel ish tatsan eh surwaljaa tawij bwal sain bna

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/07/21
    Мулдашевийг үгүйсгэсэн нотолгоонууд ч бий.түүнийг бас уншаарай.тэгээд аль нь үнэмшилтэй санагдаж байгаадаа итгэнэ биз.аливаа юмыг зөвхөн нэг талаас нь биш тал талаас нь харах хэрэгтэйг надаар хэлүүлэх нь илүү биз.

    7 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/16
      Yag unen

  • Зочин 2015/07/21
    Сансар эрхсийг хүртэл бүтээж чадсан Бурхан энэ мэтийг бол бүтээчихтэйгээ байх аа

    3 3 Хариу бичих
    • Зочин 2015/07/21
      хаха. хэн гэдэг бурхан бэ? нөгөө нэг айхтар сүрдүүлэгч ертөнцийн эзэн гээч мөн үү?

    • Зочин 2015/07/21
      pahahah burxan geshh

  • Зочин 2015/07/21
    мулдашев бол псевдо Шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн академийн бус шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажлуудаараа алдартай хүн.

    6 0 Хариу бичих
  • Өөдрөг нэгэн 2015/07/21
    Кайлас ууланд бясалгал хийввэл билгийн мэлмий нээгдэнэ гэж ярьдаг юм байна лээ аялах л газруудын нэг дээ

    15 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох