МЭДЭЭ НЭМЭХ  

Та энэ эмэгтэйг хэдэн настай гэж бодож байна?

  • 8,906 уншсан
  • 2
  • 2015/07/20

52 настай Памела Жейкобсийг хаанаас нь ч  харсан 21 настай хүүтэйгээ үе тэнгийн харагддаг аж.

Ийм залуу сайхан байдгийн нууц нь эрүүл хооллолт, нарнаас хамгаалах тос, наргил модны тосыг ихээр хэрэглэх гэж эмэгтэй баталж байна.

Гэхдээ бас удмын нөлөө байгааг үгүйсгэх аргагүй: Памелагийн ээж, ах эгч нар бүгд наснаасаа залуу харагддаг, овор багатай улс байдаг гэнэ. Залуу сэтгэлгээ, эрүүл хоол, хөдөлгөөн, наргилын тос бол түүний амьдралын гол зүйл ажээ.

Памела залуу харагддагтаа сэтгэл өег байдаг ч үүгээрээ түрээ бариад байхыг боддоггүй гэнэ.

«Залуу охид шиг усны хувцастайгаа машин угаагаад байж чадахгүй л дээ. Ер нь 21 настай хүүтэй хүн чинь хүссэн хүсээгүй тодорхой хязгаарлалтанд орох нь мэдээж. Гэхдээ л ойр зуур бол богинохон жинсэн шорт өмсчихнө шүү»

Ээж нь насаар хамаагүй дүү, заримдаа бүр өөрийнх нь үе тэнгийн залуучуудын анхаарлыг татаж чадаад байдагт Памелагийн хүү гайхаад бардаггүй аж.

«Заримдаа хүүг маань миний найз залуу гэж андуурч инээдтэй юм болдог».

«Энэ нь сэтгэлд таатай ч гэсэн би үе тэнгийнхээ эрчүүдтэй харьцахыг эрхэмлэдэг».

Хааяа жаахан будлиан гарахыг үл тооцвол наснаасаа залуу харагдахад ер муудах юм байхгүй гэж Памела ярьж байна.

«Хэдэн жилийн өмнө Лондон орох галт тэрэгний билет авах гэтэл надаас оюутны билетээ үзүүлэхийг хүсэж билээ. Насаа хэлсэн чинь кассчин ихэд балмагдсан».

Гэхдээ л 52 хүрч байгаа хатагтай Жейкобс яалт ч үгүй хөгшрөлтийн зарим шинж тэмдгийг мэдэрч эхлээд байгаа аж. Жишээ нь, амархан ядардаг болсон гэнэ.

«Би наргил модны тосонд маш дуртай. Хоол хийхдээ хэрэглэнэ, кофед хийж ууна, нүүрний будгаа арилгах, үсээ арчлахдаа ч хэрэглэдэг. Ээжийнхээ зааж өгснөөр өдөрт 2 удаа чийгшүүлэгч болгон биедээ түрхдэг».

«Би сахар ихтэй буудайн бүтээгдэхүүн болон жимснээс бусад бүх зүйлийг хамаагүй иддэг. Гэхдээ 80/20 гэсэн дүрэм баримтлахыг хичээдэг: 80% ашигтай хоол, 20% нэг их ашигтайд тооцогдохгүй хүнс гэсэн үг».

«Залуу насны нууц бол өдөр бүр инээж баясах явдал. 10 насаар залуужуулдаг болохоор инээхээс өөр сайхан юм юу байх билээ? Өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байх нь бас л залуу насыг хадгалдаг. Би төгс хүн биш, надад янз бүрийн дутагдал бий. Гэхдээ л би байгаа бүхэндээ сэтгэл дүүрэн байдаг».


Памелагийн “залуужуулагч” жор

Хоол унд:

  • Памела Өмнөд Азид төрсөн тул уураг, ногоо голлосон супер эрүүл хүнс хэрэглэдэг аж. Түүний хоолны цэсэд: хулд загас, цагаан гаа (имбирь), тмин, куркума ихээр ордог.
  • Өглөөгүүр чанасан өндөг, шарсан талх, эсвэл овъёсны гурилаар хийсэн гамбир, наргилийн самартай йогурт, шинэхэн жимс иднэ. Юм идсэнийхээ дараагаар аяга наргилийн шүүс заавал ууна.
  • Өдөр нь бууцай, байцай, өргөст хэмх, улаан лооль, чидун, улаан чинжүү, авокадо, шош зэргээр хийсэн холимог салат, хулд загас, өндөг, тахианы махан хоол идэж кориандр, лаврын навч, хар чинжүү ихээр хэрэглэдэг аж.
  • Оройдоо бага зэрэг шарсан дэгдээхэй, загас зэрэг махан хоолыг уул овоо шиг ногооны хамтаар иддэг гэнэ. Ялангуяа цэцэгт байцаа, хулуу гол орц нь болно.
  • Өдрийн турш жимсний шүүсээр амт оруулсан усыг ихээр ууна, харин кофе бага хэрэглэдэг.

Дасгал, хөдөлгөөн:

  • 7 хоногт 1 удаа эрүүлжүүлэх дасгал, фитнес-йогоор хичээллэдэг. Дараа нь 10 минут саунд суугаад шууд мөс шиг хүйтэн шүршүүрт ордог. Энэ нь бие махбодийг сэргээх, арьс чангалах үйлчилгээтэй гэнэ.

Арьс арчилгаа:

  • Чийгшүүлэгч тос, эфирийн тосыг үргэлж хэрэглэдэг. Мөн нүд орчимдоо хөгшрөлтийн эсрэг тос түрхэж 7 хоногт 1 удаа нүүрэндээ гүн цэвэрлэх маска тавьдаг аж.
  • Биеэ өдөрт 2 удаа наргилийн тосоор тосолдог. Шүршүүрт орохын өмнө арьс цэвэрлэгч сойз хэрэглэдэг бөгөөд 7 хоногт 1 удаа гималайн ягаан давстай ваннанд ордог ажээ. 
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Та энэ эмэгтэйг хэдэн настай гэж бодож байна?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Mungun 2015/08/28
    Ih l huch hudulmur ordog yum bn, bi odoo 37 nastai suuliin 3 jil zuv hoololtiin deglem barij bgaa. Junk food, arhinii turliin buteegdehuun, chiher, guril idehee bolison. Udurt zaaval 1 Sh chasan undug, oroi 8-aas umnu 2 l usiig uuj duusgadag mun zaaval udurt 8 tsag untdag. Namaig humuus 10 nasaar zaluu hardag. 27 toi l yum shig bolson bas deerees tursan urchlee suuhgui, tolgoinii us tuljin urgaj bgaa. Za tegeed yariad bval ih uurchlult orson. Hamgiin gol ni undug, us, untah. Aan bas alhaltaa martsan bn.

    8 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/20
    Thanks

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох