МЭДЭЭ НЭМЭХ  

Хачирхалтай асуултын ухаалаг хариултууд

  • 17,367 уншсан
  • 18
  • 2014/06/23

Дэлхий маань 2 дахин том байсан бол юу болох байсан бэ?

Хэрвээ манай дэлхийн диаметр 16 000 км байсан бол масс нь 8 дахин нэмэгдэж, татах хүч 2 дахин ихсэх байсан. Одоогийн бүх амьтан, ургамлууд жингээ даахгүй мөхөж, оронд нь шинэ төрөл зүйлүүд үүсэх байсан.


Хэрвээ дэлхий дээр хүнтэй адил оюун ухаант өөр нэг төрөл байсан бол яах байсан бэ?

Өндөр технологтой өөр төрлийн “хүн” байсан бол бидний хооронд тэргүүлэх байр суурийн төлөө тэмцэл байнга гарах байсан биз. Гэхдээ хэдэн зуун мянган жилийн дараа аль нэг нь ялахгүй бол эцэстээ дасан зохицож, бие биеэ анзаарахаа болих байх.


Асар том сүүлт од үлэг гүрвэлүүдийг хөнөөгөөгүй бол юу болох байсан бэ?

Тэгвэл үлэг гүрвэлүүд одоог хүртэл дэлхийг эзэгнэсээр байх байсан. Ер нь динозаврууд бол ер бусын хосгүй үзэгдэл байсан гэж эрдэмтэд дүгнэдэг шүү дээ. Хүмүүсийн оронд харьцангүй том уураг тархитай, оюун ухаант «динозавроидууд» үүсэх байсан.


Хэрвээ дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг дээш үсэрвэл юу болох вэ?

Бүх хүмүүс нэг дор цугларч нэгэн зэрэг дээш үсэрвэл дэлхий радиусынхаа зууны нэг хувиар хазайна. Газарт буух үед буцаад хэвийн байдалд орно.


Сар байхгүй байсан бол ямар байх вэ?

Сарны оролцоотой үүсдэг далай тэнгисийн түрлэг нь амьдралын эх үүсвэр болсон химийн “материалуудыг” эх газарт гаргаж ирсэн. Саргүй дэлхий дээр өдөр 6 цаг л үргэлжилж, цаг агаар маш тогтворгүй байх тул амьдрал үүсэх магадлал бараг байхгүй.


Хүмүүс одоогийнхоос 2 дахин ухаантай байсан бол яах байсан бэ?

Хэрвээ тийм байсан бол бид хувь хүнийхээ хувьд маш их хөгжсөн, эрүүл чийрэг, үзэсгэлэнтэй сайхан, шашин шүтлэгээс ангид байх байсан. Хэдий тийм боловч хүн бүр өөр өөр, нийгэм маань ч  одоогийнх шигээ зөрчилдөөнтэй хэвээр байх байсан.


Дэлхий дээрх бүх муур нэгэн зэрэг үхчихвэл юу болох вэ?

Муур ямар ч ач холбогдолгүй ердийн л амьтан шиг санагддаг ч үнэн хэрэгтээ дэлхийн эко системийн маш чухал хэсэг юм байна. Тэдэнгүй бол дэлхий маань мэрэгчдээр дүүрэх байсан. Хулгана, харх зэрэг мэрэгчид дэлхийн бүх үр тарианы нөөцийг устгахаас гадна төрөл бүрийн халдварт өвчнийг тарааж, газарт үүрээ засдаг бүх шувуудыг устгах байсан.


Манай нарны аймаг Сүүн замын захад оршдог байсан бол ямар байх байсан бэ?

Галактикийн захаар металл элементүүдийн дөнгөж гуравны нэг нь байдаг ч, дэлхий дээр амьдрал үүсэж, хөгжих боломжтой. Гэхдээ Бархасбадь, Санчир зэрэг хийн гарагууд байхгүй байх магадлалтай тул дэлхий сүүлт одны дайралтанд байнга өртөж, устах эрсдэл ихтэй байх байсан.


Далайгаас хуурай газарт гарсан анхны амьтан 4 биш, 6 хөлтэй байсан бол юу болох байсан бэ?

Хэрэв тийм байсан бол амьдрал “газарт тун ойрхон” хөгжиж, том бөгөөд ухаалаг амьтад хэзээ ч бий болохгүй байсан.


Неандертальчууд устаагүй байсан бол ямар байх байсан бэ?

Тэд өнөө үеийг хүрсэн бол бидэнтэй л адил ярьж, бодож байх байсан. Гэхдээ хүмүүстэй эвцэлдэж  гибрид төрөл үүсэх магадлал маш өндөр.


Соронзон туйлууд байраа сольвол юу болох вэ?

Асуулт бага зэрэг алдаатай байна. Учир нь ийм үзэгдэл өмнө нь болж байсан тул, юу болох вэ гэж асуух биш, харин хэзээ болох вэ гэж асуувал зөв байхсан. Төмрийн гадаад цөм дэх шингэн атомууд хэдэн мянган жил тутамд чиглэлээ өөрчилж байдгаас дээрх үзэгдэл болдог.


Молекулын хүч 2 дахин их, эсвэл бага байсан бол юу болох байсан бэ?

Зэргэлдээ атомуудын протон электроноор хуваагдахад молекул үүсдэг. Энэ холбоог үүсгэгч цахилгаан соронзон хүч өөр байсан бол Ертөнц шал өөр, амьдрал, од, гараг ч байхгүй байх байсан. Нэмэх цэнэгтэй протон болон хасах цэнэгт электроны таталцлал маш тогтвортой тул атомууд илүү том биомолекул болж хөгждөг байна.


Ганцхан төрлийн хоол байсан бол юу болох вэ?

Хүнд хэрэгтэй бүх зүйлийг нэг дор агуулсан хоол гэж байдаггүй. Дан жимс ногоо, эсвэл дан махаар хооллохын аль аль нь эрүүл мэндэд хортой.


Нар 2 дахин бага байсан бол ямар байх байсан бол?

Тэгвэл нар илүү улаан өнгөтэй, бас арай “ хүйтэн “ байх байсан. Түүнийг тойрсон амьдралын бүсийн хэмжээ багасах тул манай дэлхий энэ бүсийн гадна үлдэх байсан.


Сансарт галт зэвсгээр буудвал юу болох вэ?

Сансарт галт зэвсэг хэрэглэх нь ер бусын хачирхалтай үзэгдлүүдийг үүсгэнэ. Хэрэв та галактик хоорондын вакум орчинд буудсан бол сум тэндээ мөнхийн хөдөлгөөнд үлдэнэ. Нарны систем дотор буудвал сум нэг бол нар руу, нэг бол аварга гарагуудын зүгт нисэн одно. Хэрэв сарны уулсын оргил дээр зогсож байгаад тэнгэрийн хаяа руу буудвал, онолын хувьд өөрийнхөө нуруу руу буудаж байгаа хэрэг.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хачирхалтай асуултын ухаалаг хариултууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

18 Сэтгэгдэл


  • Mongol- 2015/01/19
    Hervee sar baihgui bol.udur 6 tsag urgeljlene gene uu hahahahah.ungursun jil sar delhiid hamgiin oir irsen ene ued ymr neg yum bno gesen bolovch yuuch boloogui.jishee tsunamii sarnii tulheltselleer.

    0 3 Хариу бичих
  • suhee 2014/11/08
    tanai site goy shuu tsaashdaa iimerhuu medeelel ih oruulj baigaarai TOMOOS TOM AMJILT!!!

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/08
    herwee herwee goe yumaa sonirholtoi

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/06
    Маш их сонирхолтой юм.

    0 0 Хариу бичих
  • moojii 2014/07/24
    goe medeelel ih sonirholtoi oshoo oshoo ihiig tawiarai amjilt hvsii

    2 0 Хариу бичих
  • zochin 2014/07/20
    Tsagaa olson site bna bayrlalaa.amjilt

    1 0 Хариу бичих
  • Pr 2014/07/09
    "Сарны уулсын оргил дээр зогсож бгаад буугаар буудах" .... LIKE

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/04/25
      Haha

  • puujee-miga 2014/07/07
    sansart buudwal gedeg asuult n nadad iluu taalagdlaa

    3 0 Хариу бичих
  • D- 2014/07/02
    Har aristnuud n weegu sht yag l hari garigiih ym shig

    0 0 Хариу бичих
    • gerelee 2014/07/20
      har aristai hvmvvs esregeeree boddog bhdaa......

  • zochin 2014/07/02
    goy goy

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/30
    sonirholtoi yumaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/29
    goe medeelel bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/25
    Ийшээ орж нэгдээрэй 6/28-нд бүгд талбай дээрээ цуглая. https://plus.google.com/100848728981256619358/posts/jRrFMo9QUAa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/25
    goy medeelel bn

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/06/23
    Nice

    0 0 Хариу бичих
  • tnx-VIVAmn 2014/06/23
    wow yostoi goy medeelel bna

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох