МЭДЭЭ НЭМЭХ  

Вазелины давуу талуудыг ашиглах нь....

  • 667 уншсан
  • 0
  • 2015/07/23

Айл бүрт л вазелин байдаг шүү дээ. Тэгвэл энэ хямд гарын доорх тосыг юу юунд ашиглаж болох талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
1. Наалдсан бохь салгах
Бохио үсэнд наах хамгийн хэцүү. Ийм үед үсээ хайчлахын өмнө бага зэрэг вазелинаар үрээд сайн түрхэж, үрсний дараа том шүдтэй самаар самнаж, бохио салгаж авна. Дараа нь үсээ угаагаад сайтар зайлаарай.
Мөн модон материал дээр наалдсан бохийг салгадаг. Модон ширээ, сандал, орны толгой зэрэг дээр наалдсан бохийг вазелинаар үрээд салгаарай.
2.Шоргоолжнууд аяга, савруу орохоос сэргийлнэ
Зуны улиралд хаа сайгүй шоргоолжнууд үүрлээд, аяга таваг, савтай хоолруу орчих гээд байдаг. Ийм үед савныхаа гадна хэсэгт тойруулаад вазелин түрхчихвэл тэд авирч гарж чадахгүй.
3.Хяхтнадаг хаалганы нугасыг засна
Хаалганы нугас ойр ойрхон хяхтнадаг болчихдог. Ийм үед нугасандаа вазелин түрхчихвэл нэг хэсэгтээ л амар тайван байх болно.
4.Уруулын түрхлэг
Хуурай хагарсан уруул муухай биз бүсгүйчүүдээ. Ийм үед вазелин урууландаа түрхээрэй. Мөн уруулын будаг түрхэлгүй гялалзсан, зөөлөн уруултай болохыг хүсвэл энэ яг тохирно.
5.Гацсан бөгж гаргана
Хуруунд гацсан бөгжийг гаргахад үнэхээр өвддөг. Ийм үед вазелин түрхээд зөөлөн татаад бөгжөө гаргаарай.
6.Маникюр, педикюрт хэрэглэх
Маникюр, педикюрт мөнгөө үрэхийн оронд өөрөө хийж сурах хэрэгтэй. Хумсаа цэвэрхэн будах гэтэл хумсны мах, арьсан дээр будаг болчихдог шүү дээ. Харин хумсныхаа эргэн тойронд вазелин түрхчихвэл будаг болход төвөггүй арилна.
Хэрвээ мэдээлэл таалагдвал Subscribe ;)


Вазелины давуу талуудыг ашиглах нь....
Эх сурвалж: www.emegteichuud.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Вазелины давуу талуудыг ашиглах нь....
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох