МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн “бүдүүн” орнууд

  • 5,973 уншсан
  • 2
  • 2015/07/24

Өлсгөлөн, хэт ховдоглол хоёрын аль нь илүү аймшигтай бол? Дэлхийн 188 орны оршин суугчдын эрүүл мэндийн байдлыг судалсан эмч нар энэ гайхалтай асуултанд хариу өгч байна. Илүүдэл жингээс болж амь насаа алдагсдын тоо өлсгөлөнгөөр үхсэн хүмүүсийнхээс хавьгүй олон байдаг аж. Харин хэт идэгсдийн тоо цадтал идэж чаддаггүй хүмүүсийнхээс 2,5 дахин их гэнэ. 2013 оны байдлаар дэлхий дээр илүүдэл жинтэй 2,1 тэрбум хүн байсан аж. Өөрөөр хэлбэл манай гарагийн 3 хүний нэг нь ийм асуудалтай гэсэн үг. Илүүдэл жин эрүүл ахуйн хувьд төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихээхэн хор хөнөөлтэй. Илүүдэл жингийн асуудал дэлхийн эдийн засагт жилд 2 их наяд долларын алдагдал авчирдаг байна. Энэ нь зэвсэгт мөргөлдөөн, тамхидалт (тус бүр 2,1 их наяд доллар) гэсэн хоёр гамшигтай дүйцэх тоо ажээ. Ингээд дэлхийн хамгийн тарган иргэдтэй орнуудыг танилцуулъя. 

1. АНУ

Насанд хүрсэн хүн амын 33% буюу 78 сая хүн илүүдэл жинтэй.


2. Хятад

46 сая буюу насанд хүрсэн хүн амын 4,4%


3. Энэтхэг

30 сая хүн буюу насанд хүрсэн хүн амын 3,8%


4. Орос

28 сая хүн буюу насанд хүрсэн хүн амын 24,1%


5. Бразиль

22 сая буюу насанд хүрсэн хүн амын 16,2%


6. Мексик

20 сая буюу насанд хүрсэн хүн амын 26,9%


7. Египет

18 сая буюу насанд хүрсэн хүн амын 35,9%


8. Герман

16 сая буюу насанд хүрсэн хүн амын 24,3%


9. Пакистан

14 сая буюу насанд хүрсэн хүн амын 13,6%


10. Индонез

11 сая буюу насанд хүрсэн хүн амын 6,8%


Харин Монгол улсын хувьд 15-64 насны хүн амын 31,6% нь илүүдэл жинтэй, үүнээс 21,8% нь жингийн илүүдэлтэй, 9,8% нь таргалалттай гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн “бүдүүн” орнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Dalai Uyer 2015/08/08
    Монголчууд тоогоор үзүүлбэл илүүдэл жинтэй хүн цөөн мэт болхоос илүүдэл жинтэй хүмүүсийн амын дунд эзлэх хувиар 1 байр болох юм байна. 35%

    0 0 Хариу бичих
  • z 2015/07/24
    manai %-r egipet usa-n daraa 3 t jagsch bnash d aimaar yum

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох