МЭДЭЭ НЭМЭХ  

Европт дахин боловсруулсан хуванцраар хийсэн замыг туршиж байна

  • 5,011 уншсан
  • 3
  • 2015/07/24

2018 он гэхэд Европт хуванцар зам бий болж магадгүй. Ийм зам нь асфальтан хучлагыг бодвол илүү чанартай, бас эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж төсөл санаачлагчид баталж байна.

Нидерландын “VolkerWessels” барилгын компани шинэ маягийн замын хучилт бий болгох “PlasticRoad” төсөл боловсруулжээ. Замын шинэ хучилтыг хуванцраар хийх юм байна. Одоо энэ компани шинэ төслийг турших шатандаа орсон бөгөөд ойрын үед тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдод зориулсан хуванцар зам бий болж магадгүй аж.

“PlasticRoad” төслийн хамгийн сайн тал нь хямд төсөр үнэ өртөг гэнэ. Хоёрдогч түүхий эдийг ашиглан зам тавих нь хог хаягдлын асуудлыг шийдэх бас нэг сайхан гарц гэдэг нь ойлгомжтой.

Дараагийн сайн тал нь байгаль орчинд хор хөнөөлгүй өндөр хурдтай үйлдвэрлэл юм байна. Асфальтан хучилттай харьцуулахад хуванцар замыг 2-3 дахин бага хугацаанд тавих бөгөөд үйлдвэрлэлийн процесс нь ямар ч хорт хий ялгаруулахгүй, дуу чимээ гаргахгүй явагдах гэнэ.

3 дахь сайн тал нь ашиглалтын хугацаа аж. Ийм зам нь асфальтан замаас 30-40% илүү “урт наслах” тооцоо гарчээ.

Түүнээс гадна хуванцар зам нь зөвхөн хүйтэн сэрүүн уур амьсгалтай төдийгүй халуун дулаан цаг агаартай оронд ч тохирно гэж “PlasticRoad” төслийг бүтээгчид үзэж байна. Зам Цельсийн 80 градусын халууныг тэсвэрлэх чадалтайгаас гадна асфальт шиг дулаан хуримтлуулахгүй гэнэ. Сонирхолтой нь: хуванцар зам дотроо хөндий байх бөгөөд энэ нь ямар нэг төвөг бэрхшээл учруулахгүйгээр засварын ажлыг гүйцэтгэх боломж олгох юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Европт дахин боловсруулсан хуванцраар хийсэн замыг туршиж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • d 2015/07/24
    haltirgaa ni yadag bol do. tsastai ued

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/25
      Мэдээж гадаргуу нь сайн л хийгдэх байлгүй дээ.

  • Зочин 2015/07/24
    Daats ni sain bol saihan l sanaa baina

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох