МЭДЭЭ НЭМЭХ  

Жеймс Кук зэрлэгүүдэд идүүлсэн үү?

  • 8,069 уншсан
  • 6
  • 2015/07/27

Британы нэрт жуулчин, судлаач Жеймс Кук бол хоёр удаа дэлхийг тойрон аялахдаа газар зүйн олон чухал нээлт хийж дэлхийн тухай хүмүүсийн ойлголтыг ихээхэн баяжуулсан гавьяатай хүн. Кукийн дурсгалд зориулан Шинэ Зеландын өмнөд хойд арлуудын дундах хоолой, бүлэг арлууд, өөр олон жижиг булан тохойг түүний нэрээр нэрлэсэн билээ. Кук 1778 онд Гавайн зүүн өмнөд арлуудыг нээсэн бөгөөд энд түүнийг зэрлэг омгийнхон идсэн гэсэн яриа байдаг. Үнэн хэрэгтээ байдал арай өөр ажээ.

Жеймс Кук Гавайн Кеалакекуа арал дээр амь алджээ. Арлын оршин суугчид эхлээд далайчидтай тун найрсаг харилцаж байж. Учир нь Кукийг бурхан хэмээн ойлгожээ. Удалгүй түүнийг жирийн хүн байна гэж мэдээд их урам хугарцгааж, нөхөрлөл дуусах нь тэр. Бүр амьд мэнд дээрээ эндээс зайлсан чинь дээр гэж ил тод хэлэх болжээ. Хэрэг бишдэж байгааг ойлгосон Кук яаравчлан хөдөлсөн ч задгай далайд гарч амжаагүй байтал нэг хөлөгт нь эвдрэл гарч арал луу буцахаас өөр аргагүй болов. Уугуул нутгийнхан эхлээд бага багаар хулгай хийх төдийгөөр дайралтаа хязгаарлаж байлаа.

1779-02-13-нд хөлгийн мужаанд тун хэрэгтэй байсан бахь нь алга болов. Шөнө нэг хөлгийнх нь том завийг хулгайлан оджээ. Уур нь хүрсэн Кук арлын хааныг барьцаанд авахаар шийджээ. Гэвч энэ оролдлого нь бүтэлгүйтэж 1779-02-14-нд агуу далайчин алагдаж цогцсыг нь зэрлэгүүд үүрэн одсон байна.

Ахмадын орыг эзэлсэн Чарльз Кларк хөлгийн их буугаар халхавчлан эрэг дээр десант буулгаж зэрлэгүүдийг номхруулан, удирдагчийнхаа биеийг буцаан авах ажиллагааг амжилттай явуулж чадсан байна. Гэвч хөлөг дээр 10 фунт хүний махтай сүлжмэл сагс, доод эрүүгүй болсон толгой нь л иржээ. Гэхдээ Кукийг огт идэх гээгүй юм байна. Зэрлэгүүд түүний цогцсыг хэсэглэн хувааж, бөө нартаа тараан өгчээ. Энэ нь далайчинд ихээхэн хүндэтгэл үзүүлж буй хэрэг аж. Уугуул нутгийнхан хамгийн хүчтэй, хүндэтгэл хүлээсэн өрсөлдөгчөө үхсэний дараа сүр сүлд, хүч чадлыг нь авахын тулд ийнхүү үйлддэг заншилтай байсан ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жеймс Кук зэрлэгүүдэд идүүлсэн үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/27
    Хүний мах идэх нь полинез болон өмнөд америк зэргийн хүй нэгдлийн овог аймгуудад түгээмэл байсан л даа.зарим төрлийн сармагчин ч ялагдсныхаа махыг идчихдэг.энэ нь нэмэлт уураг олж авахад хэрэгтэй.нилээд сүүл үе хүртэл соёл иргэншилтэй орнуудад их өлсгөлөнгийн үеэр хүний мах идэх явдал байсан.өлсгөлөн тохиолдоггүй малчин монголчуудын хувьд иймэрхүү зүйл байгаагүй.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/27
    Монголчууд мөн адил дайсныхаа эрэлхэг баатрын зүрхийг нь иддэг байсан гэдэг домог яриа байдаг. Учир нь тухайн баатрын хатан зүрх зоригийг нь өөртөө авах гэж тэр

    0 10 Хариу бичих
    • Зочин 2015/07/27
      Ulsaa anduuraad bh shig baina

    • Зочин 2015/07/27
      Ялагдсан дайсныхаа зүрхээр нь туг тахидаг байсан гэдэгтэй андуураад байх шиг байна.энэ нь нилээд сүүлийн үеийн явдал.харин 13р зууны үед монголчууд индианууд шиг ялагдсан дайсныхаа толгойн хуйхыг нь хуулж авдаг байсан тухай нууц товчоон дээр "цуст тоног авагч" гэдэг үг бий.

    • Зочин 2015/07/27
      mongolchuud arai ch tegj hunii zurh iddegui bsan bhaa uuh tuuuhee sain sudlaj bj bichih heregtei shu chi

    • Зочин 2015/07/27
      bitgii hudlaa shaagaad bai.neg ch tiim tuuhen barimt bhgui


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох