МЭДЭЭ НЭМЭХ  

Алдартай кинонуудын сонирхолтой баримтуудаас

  • 6,194 уншсан
  • 1
  • 2014/06/24

“Терминатор 2”

Сара Коннорын дүрд тоглосон Линда Гамильтон өөртэйгөө усны дусал мэт адилхан Лесли Гамильтон гэдэг эгчтэй ажээ. Ган цутгах завод гардаг хэсгийг санаж байна уу? Терминатор Т1000 Сара Коннорын дүрд хувирдаг шүү дээ. Энэ дүрийг Лесли бүтээсэн байна.


Дэн болон Дон Стэнтон гэдэг ихэр ах дүүс мөн энэ кинонд сэтгэл мэдрэлийн эмнэлэг гардаг хэсэгт тоглож хамгаалагч болон түүний хуулбарын дүрийг бүтээжээ.


Нисдэг тэргээр хөөцөлддөг хэсэгт терминатор Т1000 3 гартай харагддаг.


Арнольд Шварценеггер Терминатор Т800 дүрийг бүтээсний шагналд Gulfstream III загварын онгоц авчээ.


Шварценеггер цаашид хорон санаатны дүрийг бүтээхийг хүсээгүй учир түүний дүр хэнийг ч алахгүй гэсэн болзолтойгоор зураг авалтыг үргэлжлүүлжээ. «Терминатор 2»-т 16 хүн үхдэг нь бүгд Т1000 буюу ” Шингэн робот ”-ын хохирогчид юм.


 «Кибердайн Системс» компанийн залуугийн өмссөн футболкан дээр Орос улсын төрийн сүлд болон « Орос орон эрх чөлөөтэй байхад галуу 3-хан копейкны үнэтэй байлаа » гэсэн бичиг байдаг.


Жон Коннор банкны ломбо болон нууц түлхүүрийг тайлахдаа Atari Portfolio-ийн мини-компьютер хэрэглэж байгаа харагддаг.


“Араатан”

“Рокки Бальбоагийн зодолдож үзээгүй хүн гэвэл Спилбергийн киноны харь гарагийн хүн л үлдлээ дээ” гэж хэн нэгэн нь тоглоом хийснээс үүдэн энэ киноны санаа төрсөн гэдэг.


Киноны анхны нэр нь “Анчин” юм байна.

Ийм нэртэй өөр нэг кино байдаг тул “Араатан” болгож өөрчилсөн гэдэг.


Арнольд нисдэг тэргэн дотор тамхи татдаг. Энэ бол компьютерын эффект. Аюулгүйн дүрмээр бол нисдэг тэргэн дотор тамхи татахыг хатуу хориглодог юм байна.


Блэйн гэдэг чанга залуугийн дүрийг бүтээсэн мэргэжлийн бөх Жесси Вентура 1998 онд Миннесотын амбан захирагч болжээ. Шварценеггер Калифорны амбан захирагч болохоос өмнө гэсэн үг.


Тусгай эффектийг хариуцаж байсан хэдэн залуу санамсаргүй алдаа гаргаснаас үүдэн “Араатан” үл үзэгдэгч болжээ. 

Найруулагч Жон Мактирнан үүнийг хармагц зохиолыг өөрчилж харь гарагийн амьтныг үл үзэгдэгч болгон зассан байна.


“Хөрөө”

Энэ киноны зураг авалт хаягдсан агуулахыг өөрчилж зассан павильонд ердөө 18-хан өдөр үргэлжилсэн гэдэг. Түүний 6 нь ариун цэврийн өрөөнд болсон үйл явдлын зургийг авахад зарцуулагдсан байна.

Төсөв мөнгө хүрэлцэхгүй байсны улмаас тохирох манекен хийж чадаагүйн харгайгаар жүжигчин Тобин Белл шалан дээр 6 өдөр хөдлөлгүй хэвтэхэд хүрсэн гэнэ.

Үнэмшилтэйгээр хөдөлгөөнгүй байлгахын тулд түүнд тайвшруулах тариа тарьж байсан гэдэг. 6 хоногийн турш, өдөр болгон шүү!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алдартай кинонуудын сонирхолтой баримтуудаас
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/06/27

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох