МЭДЭЭ НЭМЭХ  

Хөгшрөх тусам цаг хугацаа хурдан өнгөрдөг үү?

  • 6,001 уншсан
  • 4
  • 2015/07/27

Нас ахих тусам цаг хугацаа харвасан сум шиг л нисэн одох юм гэж ярьцгаадаг. Гайхалтай нь, энэ үнэн үг ажээ.

Австралийн эрдэмтэд цаг хугацаа хэрхэн өнгөрдгийг нилээд бодитойгоор дүрсэлж чаджээ. Энэ нь нас ахих тусам цаг хугацааг мэдрэх мэдрэмж хэрхэн өөрчлөгддөгийг харуулсан интерактив хуваарь юм байна.

Хүн бодит цаг хугацааг үнэмлэхүй цаг хугацаатай харьцуулан мэдэрч байдаг аж. Өөрөөр хэлбэл, бүхий л амьдралын хугацаатай харьцуулахад он жил нас ахих тусам илүү богино санагддаг гэсэн үг.

Жишээ нь:

  • 5 настай байхад нэг жил хүний амьдралын 20 %-тай тэнцүү байна.
  • Харин 50 настай болоод ирэхэд ердөө л 2 % -тай тэнцүү болно.

Энэ онолыг анх 1897 онд 21 настай Поль Жан дэвшүүлсэн гэдэг.


4 настай байхад нэг жил нь хүний амьдралын 25 % болно.

“Аятайхан бүсгүйн хажууд өнгөрөөсөн нэг цаг шүдний эмч дээр өнгөрөөсөн нэг цагаас хамаагүй хурдан өнгөрдөг” гэж нэгэн удаа Альберт Эйнштейн цаг хугацааны мэдрэмжийн талаар ярьж байхдаа жишээ татаж байжээ. Тэрээр 76 хүрч таалал төгссөнийг бид мэднэ.


5 настай байхад нэг жил хүний амьдралын 20 %-тай тэнцүү байна.

5 настай байхдаа Зул сарын баярыг 24 хоног хүлээх нь 54 настайдаа энэ баярыг нэг жил хүлээхтэй яг тэнцүү.


10 настай байхад нэг жил нь хүний амьдралын 10 % болно.


Харин 18 настай болоод ирэхэд 5,56 % гэсэн үг.

Хүүхдүүдэд хичээлийн жилийн нэг улирлын амралт нь настай хүний нэг жил шиг удаан өнгөрдөг.


31 настай болохоор нэг жил нь хүний амьдралын 3,23 %-тай тэнцүү.

30 наснаас хойш хурд арай удааширч нэг жил нь амьдралын 3 %-тай тэнцэх болно.

Бас мөнгө, цаг хугацаа хоёрын дунд сонирхолтой параллель бий. Энэ хоёрыг хоёуланг нь хадгалж, бас үрж болдог гэнэ. Мөнгө их байх тусам үнэгүйдэж эхэлдэг.

Харин 18 настай болоод ирэхэд нэг жил нь амьдралын тань 5,56 % -тай тэнцэнэ гэсэн үг.


Таныг 91 настай болоод ирэхэд амьдралын тань 1,1 %-тай тэнцэж ирнэ.

Ингэхлээр хөгшрөх тусам цаг хугацаа богино болдог гэдэг нь үнэн аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хөгшрөх тусам цаг хугацаа хурдан өнгөрдөг үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/19
    Нээрээ л бага байхад цаг хугацаа удаан өнгөрдөг байждээ

    0 0 Хариу бичих
  • Temka 2015/07/29
    Тийм байх аа... 1р ангийн зуны амралтаас хойш амралт хурда өнгөрөөд байсын :P

    1 0 Хариу бичих
  • GegeenCom 2015/07/28
    daanch cag hurdan yavaad bsyma nas nemj bgn bn shd

    0 0 Хариу бичих
  • Бэстсэллэр 2015/07/28
    Хөгширмөөргүй л бн шүү :)

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох