МЭДЭЭ НЭМЭХ  

Австрали улс мууранд дайн зарлажээ

  • 6,560 уншсан
  • 3
  • 2015/07/27

2020 он гэхэд 2 сая орчим муур устгах хэрэгтэй байгааг Австралийн засгийн газраас зарлаад байна.


Зэрлэг муурнуудын уршгаар эндэхийн зарим төрлийн жижиг амьтад мөхлийн ирмэг дээр ирээд байгаа аж. Австралийн бүх мужуудаар зэрлэг муурыг хортон амьтанд тооцож, тоо толгойг нь хорогдуулах шийдвэр гаргаад байна. Энэ ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх аж.

Муурнуудыг буудах, хордуулах зэрэг хэд хэдэн аргаар устгах гэнэ. Аль болох “энэрэнгүй, мөн үр дүн сайтай” арга хэрэглэхийг эрх баригчид анхааруулжээ.

200 гаруй жилийн өмнө Европоос ирсэн цагаачлагчид анхны муурыг авчирсан гэнэ. Энэ хугацаанд муур маш хурднаар үржин олширч бүхий л Австрали болон Шинэ Зеландаар тархжээ. Тэнэмэл муурнууд сүүлдээ зэрлэгшиж аюулт махчин болсон гэнэ.  

Одоо Австралид 20 сая орчим зэрлэгшсэн муур амьдарч, жил бүр 75 сая гаруй тооны жижиг амьтдыг идэж устгаж байдаг аж.

Иймээс олон төрөл зүйлийн амьтдын мөхөл Австралид хамгийн ихээр тохиолддог нь гайхаад байх үзэгдэл биш аж. Европчууд ирснээс хойш Австрали тивд 29 төрөл зүйлийн амьтад устаж үгүй болсон гэсэн тооцоо судалгаа байдаг юм байна.


Өнөөгийн байдлаар 1800 төрлийн амьтад мөхлийн ирмэгт тулж ирээд байна. Эдний тоонд:

Молтогчин бандикут

Богино хошуут кенгуру

Хар сүүлт уутат суусар

Уутат шоргоолж идэштэн

Гэхдээ мууранд дургүйдээ устгах гэж байгаа хэрэг биш гэдгийг австраличууд баталж байна. Энэхүү гайхалтай тивийн өвөрмөгц сонирхолтой амьтны ертөнцийг авран хамгаалах нь нэн шаардлагатай асуудал болоод байгааг дэлхий даяар ойлгоосой хэмээн тэд хүсэж байгаа ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Австрали улс мууранд дайн зарлажээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/04
    deerh nuhur vietnam yum uu daa.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/27
    Manaihniig Australiad awaachaajee. Muuraar boodog hiigeed bgaashd manaihan

    8 1 Хариу бичих
    • Зочин 2015/07/27
      udkuu mongolchuudiig ustgah ayn garahuu tegeed


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох