МЭДЭЭ НЭМЭХ  

Пирамидад хадгалагдсан нууц

  • 13,159 уншсан
  • 24
  • 2015/07/29

Пирамид бол хүний гараар бүтсэн агуу гайхамшгуудын нэг юм. Пирамидийг тойрсон өч төчнөөн үлгэр домог, цуу яриа, маргаан бий. Чухам юу нь пирамидийг ертөнцийн гайхамшгуудын тоонд оруулаад байгаа юм бэ? Овор хэмжээ нь үү, үл ойлгогдох зориулалт нь уу?

Пирамидийг чухам юуны тулд, яах гэж барьсныг одоо хүртэл хэн ч мэдэж чадаагүй, нууц хэвээр байна. Гэхдээ эдгээр байгууламж нь Ертөнцийн анагаагч эрчим хүчийг ашиглан Дэлхийн соронзон талбайг идэвхжүүлж байдаг гэж олон эрдэмтэд үзэх болжээ.

Гизийн пирамидийг 5,5 га талбайд огтхон ч алдаа мадаггүй байрлуулсан 6 сая тонн чулуугаар барьсан байна. Орчин үеийн техник технологи, мэргэжлийн барилгачид ч үүнээс илүү нарийн гүйцэтгэж чадахгүй байхсан биз. Пирамидийн суурийн булангууд хүртэл бие биеэсээ нэг ч мм-ийн зөрөөгүй нарийн тооцоотой тавигдсан байна.

Египетчүүд 4000 гаруй жилийн өмнө ийм нарийн ажлыг өчүүхэн төдий ч алдаа гаргалгүй хэрхэн хийж чадсан юм бол? Энэ бол орчин үеийн хүмүүсийн ойлгож чадахгүй байгаа гол асуудал билээ. Суурийн урт нь 231 метр.

Манай гарагийн хуурай газар далайн түвшнээс дээш дунджаар 138 метр өргөгдсөн гэж үздэг. Тэгвэл пирамидийн өндөр яг ийм аж.

Пирамидийг өнгөлж зүлгэсэн цагаан шохойн чулуун хавтангуудаар бүрсэн байв. Эдгээр хавтан нь тус бүрдээ 20-50 тонн жинтэй.

Иймээс хэдэн мянган жилийн өмнө пирамид нь асар хүчтэй гэрэл ойлгогч аварга том толь мэт харагддаг байжээ. Түүнийг сансраас харсан ч болох байлаа. Энэ шалтгаанаар эртний египетчүүд пирамидийг “Гайхамшигт гэрэл” хэмээн нэрлэдэг байжээ.

Бас нэг сонирхолтой баримт гэвэл: Их пирамид нь газрын зүйн байрлалаараа Дэлхийн яг төвд оршиж буй гэнэ. Харамсалтай нь, одоо үед пирамидийн суурийн чулуунаас олноор алдагдаж сүм хийдийн барилгын материал болон очсон байна.

Орчин үеийн хүмүүс ч барьж чадамгүй энэхүү гайхамшигт байгууламжийг эртний хүмүүс улаан гараараа хэрхэн босгож чадав аа? Бас Дэлхийн бөмбөрцгийн яг гол цэг дээр, далайн түвшнээс дээш дундаж өндөртэй тэнцүү хэмжээгээр шүү!

Өнө удаан жилийн судалгаа Пирамидийн нууцыг шинэ түвшинд гаргаж байна.


Пирамидийн анагаах увдис:

Чехийн эрдэмтэн Карел Дрбал пирамид хэлбэртэй саванд хийсэн сахлын хутганы ир үзүүрлэгдэж хурц болсон байгааг ажиглан судлаад 1959 онд “ Пирамид дотор сахлын хутга ирлэх арга”-аараа 91304 тоот патент авчээ.

Энэ ер бусын үзэгдлийг 2001 онд Украйны физикч Красноголовец давтан баталсан байна. Сайтар нягтлан судалж, цахим скан хийсний дараа сахлын хутганы ир үнэхээр өөрчлөгдөж буйг дахин баталгаажуулжээ.


Дэлхийн олон оронд төрөл бүрийн судалгааны зориулалттай босгосон пирамидууд дээр нарийн мэргэжлийн судлаачид ажиллаж байна. Одоогоор олон дахин давтан судалж, батлагдсан онолууд гэвэл:

  1. Пирамид дотор хадгалсан эм хэрэгслийн үйлчлэх чанар 3 дахин нэмэгддэг.
  2. Туршилтын хулгануудад адил хэмжээтэй канцероген гэх хорт бодис тарьжээ. Заримыг нь пирамид дотор, заримыг нь энгийн торонд байлгасан байна. Пирамид доторх хулгануудын 60% нь, торонд байгаа хулгануудын ердөө 7% нь амьд үлджээ. Олон удаагийн ийм туршилт пирамид дотор төрөл бүрийн хор, вирусын хорлонт чанар багасдаг болохыг баталж байна. 
  3. Газрын тосны цооног дээр пирамид босгоход цэвэр тосны олборлолт 30 хүртэл %-иар нэмэгдэж байжээ.
  4. Үр тариаг суулгахын өмнө тодорхой хугацаагаар пирамид дотор байлгахад 20-100% илүү өндөр ургац өгч байжээ.
  5. Пирамид дотор орсон амьтны цусны даралт ихэсдэг бол хоол хүнс илүү амтлаг болж, удаан хугацаанд хадгалагдана.
  6. Пирамид дотор хийсэн ус өөрөө цэвэршдэг аж.
  7. Пирамид дээрх озоны цоорхой аяндаа нөхөгддөг. Мөн пирамидын эргэн тойронд үхсэн ургамал сэргэх чадвартай болдог.
  8. Пирамидын төвд байрлуулсан чулуулгийн молекул бүтэц өөрчлөгдөж дээд хэсгээрээ цайвар өнгөтэй болж байжээ. Энэ туршилтыг 40 оронд 40 янзын чулуулаг ашиглан хийсэн байна.
  9. Тодорхой хугацаанд пирамид дотор байрлуулж байсан боржин чулуугаар доторлосон шоронгийн өрөө нь хоригдлуудын зан төрх, биеэ авч явах байдалд эерэг нөлөө үзүүлж байсан аж.

Гэхдээ л эрдэмтэд пирамидийн эргэн тойронд болж буй “гайхамшгуудад” бүрэн хариу өгч чадахгүй байна.

Эдгээр байгууламж нь Ертөнцийн анагаагч эрчим хүчийг ашиглан Дэлхийн соронзон талбайг идэвхжүүлж байдаг гэсэн онол л хамгийн магадтай, хамгийн түгээмэл болж байх шиг...  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Пирамидад хадгалагдсан нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

24 Сэтгэгдэл


  • Зочин 2016/07/30
    Эдгээр шинийг нээгч нар ар араасаа цуварсан амжилттай туршилтууд хийх хэрнээ хяналтын тэмдэглэлт хийж, үзүүлэлтүүдийг нь харьцуулан шалгах хэрэгтэй гэж бодохгүй юм. Тэгсэн хэрнээ өөрсдөд нь үнэхээр сайжирч байгаа юм шиг сэтгэгдэл төртөл нь туршилтынхаа хугацааг сунжруулдаг зантай. Физикчид, цахилгаан техникчдийн үзлээр бол тэгж учир утгагүй удаан хугацаанд туршилт хийх нь нохой гэдэг амьтан хэрээ шиг гаагалдаггүй гэж батлахын тулд долоон жилийн турш асар том туршилт явуулсан лугаа адил учир утга багатай хэрэг мән хэмээжээ. Мөн Мюнхений их сургуулийн профессор Йозеф Айхмайер дээр дурьдсан Карел Дрбалын хутга өөрөө хурцлагддаг туршилтыг давтахаар шийдээд нэг сахлын хутгыг нямбайлан хоёр хэсэг болгож, нэгийг нь пирамидын доторх бунхны төвшинд, нөгөөг нь пирамидаасаа хөндийхөн байрлуулжээ. Тэр профессор найм хоногийн дараа хутганыхаа хоёр хэсгийг 1949 онд огт байгаагүй электрон бичил дуран авайгаар судалсан аж. Гэтэл пирамид дотор тавигдсан хутга өчүүхэн төдий ч хурц болоогүй байсан нь тов тодорхой болжээ.

    1 0 Хариу бичих
  • may be 2015/11/16
    zvger l yylgvi gazar yyl xvsj barisan bj bolox...

    0 0 Хариу бичих
  • Nick 2015/08/25
    Orchuulagch nuhriin bichsen shig munharsan garyyd l tsus nuj olon hunii amiar iim yum buteej hunii hugjiliig olon jileer hoish tatsan bgaam daa huurhii

    3 1 Хариу бичих
  • Uuganaa 2015/08/18
    Urgamaluudiin ergen toirond baih urgamal ooroo sergedeg yum bol yahaaraa elsen tsold urgamalgui gazar baidag bilee

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/21
      Elsen tsold chi urgamal tarih geed orolddoo

  • Зочин 2015/08/15
    Үнэн байх магадлалтай шүү цавьнуудаа

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/04
    DELHII YERTONTS TAILTAGDASHGUI NUUTSAAR BAYAN YUM DAA

    0 2 Хариу бичих
  • зочин 2015/08/03
    Бермудын гурвалжингын усан доор 3 пирамид байдаг. Дэлхий дээрх бусад пирамидуудтай бүгд тэгш хэмд огтлолцдог. Нетээс хайвал илүү дэлгэрэнгүй гарна. Энэ пирамидын нууцыг нээж чадсан хүмүүс байдаг гэж сонссон. Нэг л өдөр пирамидын идэвхжил дээд цэгтээ хүрвэл галав юүлэлт болох болно. Харин хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй.

    1 5 Хариу бичих
    • Зочин 2015/08/09
      ystoi heleh ug alga

  • Зочин 2015/08/01
    Одоогийн технологоор пирамид бүтээж чадахгүй гэж юу яриад байгаа юм бэ.чадалгүй яадгийн.кранаар хэдэн чулуу овоолоод.тавьчиж чадалгүй яадгийн.зүгээр л ямар ч шаардлагагүй юмыг яах гэж бүтээх юм бэ.чадаж байгаа биздээ гэдгээ харуулах гэж бүтээх юм уу.эрт үед шашин шүтлэгийн зорилгоор барьж байсан бол одоо тэр эртний египетийн шашин шүтдэг хүмүүс алга.

    6 11 Хариу бичих
  • Зочин 2015/07/30
    Хорватын нутагт бүр том пирамидууд олдсон, одоогийн технологиор яагаад ч бүтээх боломжгүй

    2 5 Хариу бичих
    • Зочин 2015/08/21
      Yor n te cham shig mulguunuud ene medee unshad humuusiin 60 huwiig n ezeldeg. Za chi tgwel elsen tsold 3 tom bolon 3 jijig yg ter zurgan deerbaigaa piramiduudiig naad caran bolon busad zuilseer barih Talaar boddoo Haa holoos ene tanai geriin neg orooshig chine hemjeetei heden zuun chuluunuuediig zuseed olood ir.bas delhiin tow deer yg tag olood ymarch aldaa gargalgui barichih. Shashin shutlegch gehshig Ed nariin shutdeg baisan shashniig odoo hurtel shutdeg. za ingeed heleh ug bolchloo. Oilgohgui baiwal oorool med.Ugiin chm shig humuusiin aldaag zasaj ym bichih tsag alga

    • Зочин 2015/08/20
      ert deer ued buteegdsen yumnuudiig odoogiin tehnikeer buteeh nuhtsulgui ene ter geed l demii yum bichij tenegee gaikhuulah yum da.

    • Зочин 2015/08/12
      шаагаад байгаарай гөлөгөө. тэмээ гэхээр ямаа гэхийн. чам шиг тэнэгүүд байхгүй бол дэлхий улам сайхан болохсон

  • Зочин 2015/07/30
    эрт цагт хүмүүс тэнэг байж байгаад аажмаар ухаантай болоод тэгээд ийм хөгжилд хүрлээ. тэрнээс өмнө ертөнц байгаагүй гэж тэнэгтээд үү

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/29
    haha hutga irlegddeg ch gene uu

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/29
    Шал худлаа юм бичихээ болиочээ.пирамид дотор яадаг яадаг гэнэ үү.хэн хэзээ тэгэж нотлов ямар ямар эрдэмтэн эрдэм шинжилгээний байгууллагууд тэрийг хүлээн зөвшөөрөв өө.тэгвэл эмнэлэг эмийн сангууд орон сууц ч гэсэн пирамид хэлбэртэй байвал эрүүл саруул сайхан байх юм биш үү.хэ хэ.пирамид шинэдээ одоогийнхноос хамаагүй цайвар цагаан байсан байх.гэхдээ хэтэрхий толь шиг гэрэл ойлгодог байсан бол яаж оройг нь барьж дуусгасан байх уу

    3 8 Хариу бичих
    • Зочин 2016/03/24
      Yaaj barij duursagasan gej Ehleed barij duusagachaad daraa n shohiodohgui iu.

    • Зочин 2015/08/21
      Za tegeheer chinii helj baigaagaar ene piramid hezeech barigdaagui yu? Aan tiin notolson humuusee ooroo ol za yu.Bid naraas asuugaad baihiin . Chamd helj ogoh zawtai hun end alga. Bas buh barilgiig tegej bariul aria jishigt niitsehgui. Bas hamrah hureegee iluu ehsegene.jisheelbel bidnii amidarch naigaa oron suutsnuud deesheegeeondor tiim bolhoor 3-4 pamid barj amidrah gezer 5-6 oron suutch bariwal aria ashigtai hereg bolno.

    • Зочин 2015/08/12
      barij duuschaad bursen bhgu yu xaxa

    • Зочин 2015/07/31
      Чи үнэхээр худлаа гэж бодож байвал батлах хэрэгтэй болж байна

    • Зочин 2015/07/31
      Chi yu meddegtee olon yum hutsdiimbedee

  • Зочин 2015/07/29
    Пирамидыг эртний египидийн фараонуудыг оршуулах гэж бариагүй байхаа. Түүхийн өөр цаг үед өөр зорилгоор баригдаад ашиглагдаад хаягдсан байгууламжийг л бунхан болгож ашигласан байх.

    12 1 Хариу бичих
    • Зочин 2015/10/01
      haha tegenguute dotor n zurag saraachaadm eniig bid barisan... dotroo bol (LOOOL shaasima) geel bj bh n bnashude


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох