МЭДЭЭ НЭМЭХ  

Хүний биеийн илүүдэл эрхтнүүд

  • 6,819 уншсан
  • 8
  • 2014/06/24

Хүнд ер нь хэрэгцээгүй эрхтэн гэж байдаг юм уу? Жишээ нь, хүн зүв зүгээр байж байгаад мухар олгойгоо авахуулахыг хүсдэг бил үү? Тэгвэл өөр ямар “хэрэгцээгүй” эрхтэн хүнд байдгийг харцгаая.

3 дахь зовхи

Нүдний дотор буланд орших 3 дахь зовхи нь нь анивчих мембраны үлдэгдэл юм. Тахиа, гүрвэл зэрэг зарим амьтдад одоо хүртэл байдаг.


Бие дээрх үс

3 сая жилийн өмнө бид үсээр битүү хучигдсан байсан. Гэвч цэх явдаг хомо сапиенс үүсэхтэй зэрэг түүний шаардлага үгүй болжээ.


Хамрын дайвар хөндий

Бидний хамарт нэгээр тогтохгүй хэд хэдэн хөндий байдаг бололтой. Эдгээр нь дууны өнгийг өөрчлөхөд оролцож байсан байж болох юм.


Хамар залгиурын булчирхай

Эдгээр нь бактеруудыг “барьж авах” үүрэгтэй боловч өөрсдөө бас үрэвсэж, халдварт тэсвэргүй болдог. Нас ахих тутам хэмжээ нь багасаж, асуудал үүсгэсэн тохиолдолд авахуулахаас өөр аргагүй болдог.


Гүйлсэн булчирхай

Мөн л үрэвсэх дуртай эрхтэн. 30 насандаа гүйлсэн булчирхайгаа хэвээр авч үлдэж чадвал том амжилт гэсэн үг.


Ахар сүүл

Ахар сүүл ихэнх хөхтөн амьтдын хөдөлж явахад тэнцвэрийг хадгалж, хамгаалалт болдог сүүлний үлдэгдэл юм. Хүнд огт хэрэггүй.


Арьс биржийх

Бие жихүүцэх, айсан үед нурууны үс өрвийн босох мэт болдог. Эртний өвөг маань дайснаа ингэж угтдаг байсан биз. Ингэж үс өрвийн босох нь булчингуудын вегетатив мэдрэлийн хариу үйлдэл юм. Одоо бол үсгүй бидний арьс биржийдэг.


Агт араа

Хүний агт араа хожуу ургадаг. Харин балар эртний үед түүний тусламжтайгаар бүдүүн хадуун хоолыг няцалж иддэг байсан аж. Одоо шүд цоорох өвчний дамжуулагч болжээ.


Мухар олгой

Мухар олгой уг нь эслэгүүд хуримтлагдах нөөц сав байсан төдийгүй цусны цагаан биетүүд болох лейкоцитыг боловсруулж, цус бутээхэд оролцдог байсан аж. Хүмүүс боловсруулсан хоол хүнс хэрэглэх болсноор мухар олгой онц үүрэггүй болж, харин ч заримдаа өвчилж, мэс засал хийж авахаас өөр аргагүйд хүрдэг.


Эрэгтэй хүний хөх

Энэ эрхтэн ямар үүрэгтэйг хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд ёстой хэрэггүй эд бололтой. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүний биеийн илүүдэл эрхтнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • zochin 2014/12/19
    ahar suul ch neeh hereggui erhten bish bhaa medreltei holbootoi yum shig sanagddagsh.tsohichihoor zogsoltgui ineegeed bdag sonin l erhten bnalee kk

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/10
    хэхэ хамрын дайвар хөндий илүүдэл гэнэ үү та нар нэг гаймориттай болоод үздээ тэгээд илүүдэл үү үгүй юу гэдгээ мэдэрнэ ээ

    1 0 Хариу бичих
  • lalar 2014/09/07
    bitgii shinjleh uhaanaas hol yum oruulj bgarai humuus ee!!!! hund iluu erxten gj bdagui yum medvu en medeeg oruulsan hun delhiin uruvdultei lalaruudin neg ni bj taarn

    1 4 Хариу бичих
  • Зочин 2014/07/03
    Хүчирхийлэгч эрчүүдийн төмсгийг илүүдэл эрхтэн гэж үзээд, хулгайч улсуудын хуруунуудыг илүүдэл эрхтэн гэж үзээд тус тус тасдаад хаяж байх хэрэгтэй байх.

    8 1 Хариу бичих
  • Зочин 2014/07/02
    haha.eregtei hun chin hun l um chin heregtei l blguidee..eej ni suu agrahgui bol aaviinhaa huhiig huhdug ch yum uu haha. er nohoind hurtel bdag shdee kk

    0 0 Хариу бичих
  • bogi 2014/07/01
    Yamarrrrrr teneg yum bicheeweeee

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/08/16
      Чам шиг худлаа хуцдаг гаруудыг бодвол юм хийгээд л байна.

  • vcew 2014/06/25
    хөх нь байж л байг. нүдэнд дассан юм хөөрхий

    10 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох