МЭДЭЭ НЭМЭХ  

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

  • 11,059 уншсан
  • 21
  • 2015/07/29

Хүмүүс оршин суугаа эх гарагтаа асар их нөлөө үзүүлдэг гэдэг нь илэрхий зүйл. Төрөл бүрийн амьтан ургамлын мөхөл, озоны давхаргын цоорхой, далай тэнгис хүчилжсэн гээд хэдхэн жишээ дурдахад л хангалттай.

Харин бүх хүмүүс Дэлхийгээс гэнэт алга болвол юу болох вэ?

Нурж унаад ногоон ургамлаар хучигдсан байшин барилга бүхий анир чимээгүй ертөнцийг төсөөлөөд үз л дээ...

Яг үнэндээ тэнгэр баганадсан өндөр барилгууд ногоон ороонгоор бүрэн хучигдтал маш их хугацаа өнгөрөх гэнэ. Хүн үгүй болсон эхний хэдэн 7 хоног хамгийн их “үймээн самуунтай” байх аж.

Эхлээд бүх цахилгаан станцууд зогсож гэрэл, дулаангүй болно. 1 тэрбум орчим гахай, 1,5 тэрбум илүү үнээ мал, 20 тэрбум тахиа шувуу зэрэг гэрийн тэжээвэр амьтад хашаа хорооноосоо гарч идэш тэжээл хайн бэлчинэ.

Гэрийн тэжээвэр амьтад хүнээс бүрэн хамаарч байсан тул шинэ нөхцөл байдалд дасан идээштэл хэцүү байх болно. Зарим нь аажмаар дасан зохицох боловч ихэнх нь зэрлэг амьтдын хоол болж дуусах магадлалтай. Мөн гэрийн нохой, муурнууд зэрлэг байгальд амьдрах чадваргүй. Яваандаа тэдний орыг зэрлэгшсэн муур, холимог цустай ноход болон чононууд эзлэх болно.

Хүмүүсийн хаясан их хэмжээний хог хаягдлаар хооллодог жоом, харх зэрэг амьтад хэсэг хугацааны дараа хоолгүй болж мутацид орох магадлалтай.  

Ногоон ургамал ирэхээс өмнө олон тооны байшин барилга, бүр бүхэл бүтэн хот, тосгон шатаж үгүй болно. Үүний тулд аянга цахилгаан хангалттай.

Өнөө үед Дэлхий дээр модон байшин олноор бий. 100 жилийн дотор ийм байшингууд үндсэндээ үгүй болно. Үлдэгдэл балгасыг шоргоолжнууд болон төрөл бүрийн бичил биетүүд эзэгнэх байх.

Харин ган, төмрөөр хийсэн бүх зүйлс: машин, гүүр зэрэг нь дараачийн ээлжинд үгүй болно. Будаг зэрэг байнгын арчилгаа тордлогогүйгээр төмөр нь агаарын хүчилтөрөгчтэй урвалд орж зэвэрнэ. Харин чийг багатай говь цөл дэх төмөр байгууламжууд арай удаан тэсч магадгүй.

Зам хагарч, газар доорх байгууламжууд (метро, цэвэрлэх байгууламж) усанд автана. Орчин үеийн байшин барилгууд дор хаяж 60 жилийн, гүүр 120 жилийн, далан 250 жилийн настай гэж үздэг ч зохих засвар үйлчилгээгүйгээр хурдан элэгдэлд орно. Салхи шуурга зэрэг байгалийн үзэгдэл ч өөрийн үүргээ гүйцэтгэнэ.

Хүн алга болсноос хойш 40-50 жилийн дараа ихэнх байшин нурж унах бөгөөд, зам харгуй, зогсоол нуранги балгасууд бүгд ороонго, бут, мод сөөгөөр хучигдана.

50 орчим жилийн дотор газрын гадаргуугийн 80% нь ой модоор бүрхэгдэнэ. Харин 200 жилийн дотор манай гараг бүхэлдээ ногоон бүрхүүлтэй болох аж.

Хэдэн мянган жилийн дотор Дэлхий дээр хүний гараар бүтсэн нэг ч зүйл үлдэхгүй. Дэлхий дээр 430 орчим ширхэг байдаг атомын цахилгаан станцууд дэлбэрэх ч үр дүн нь бидний төсөөлдгөөс нэг их аймшигтай биш байх аж.

Хүмүүсийн устгаж цөөрүүлсэн ан амьтдын тоо толгой хэвийн хэмжээнд хүрч ирнэ.

Харин хүмүүсийн оролцоотойгоор “нутаг сэлгэсэн”, эсвэл зоопаркаас “суллагдсан” амьтад шинэ орчиндоо дасан зохицож, өсөж үржих болно.

Биднийг явснаас хойш ердөө 2-3 долоо хоногийн дараа Дэлхийн агаар хамаагүй цэвэр болно. Гэхдээ л агаар мандалд их хэмжээгээр хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар ислийн хий нь дахиад 1000 орчим жилийн турш байгаль орчинд нөлөөлсөөр байх болно.

Үүнээс хойш агаар мандал хэвийн хэмжээнд хүрч очих ч, цөмийн цахилгаан станц зэргээс ялгарсан радио идэвхт бодис өнө удаан хугацаанд байсаар байх болно.

Хүмүүс гэнэт алга боллоо ч арилшгүй ул мөрөө үлдээх ажээ

Хуванцар савтай төрөл бүрийн химийн бодис, байгалийн полимерийг боловсруулж байдаг ашигтай бактериудын “ходоодонд шингэдэггүй” зарим төрлийн резин зэрэг уул овоо шиг их хог үлдэнэ. Эдгээр нь аяндаа буюу ердийн замаар задардаггүй аж.

Хуванцар болон резинэн хог нь яваандаа далайн ус руу орж үе давхарга үүсгэн хуримтлагдах болно. Хэдэн зуун сая жилийн дараа энэ хог эсвэл ёроол руу сууж тэндээ хуримтлагдана, эсвэл уулын чулуулаг давхарганд нэгдэж геологийн цаг тооллын нэг үе болон хувирна.

100 000 жилийн дараа Дэлхий дээр хүн байсан гэх үзэгдэх баримт нэг ч үлдэхгүй


Сөнөсөн хот Припять

Оросын Припять хот бол хүнгүй Дэлхий ямар болохыг харуулах тод жишээ юм. Чернобылийн гамшгаас хойш тун ч удалгүй энэ хот бүрэн хаягдсан билээ.

Ердөө 20 жилийн дотор хот ихээр өөрчлөгдөж байшин барилгын дээвэр болон төмөр бетон байгууламжууд олноороо нуран унасан байна.

Хот цөмийн цөл болон хувирах байх гэж эрдэмтэд таамаглаж байв. Гэтэл байгаль дэлхийн нөхөн сэргэх хүч чадал энд тодорхой харагджээ.

Бүс нутгийн эко систем ч түргэнээр “шархаа нөхөж”, олон тооны зэрлэг гахай, чоно болон бусад араатан амьтад өсөн олширч эхэлсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

21 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/28
    Гэртнэ хаалгаа онгойлголгүй орхисон амьтад яах бол

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/29
      Гэртээ түгжээтэй орхигдсон амьтад мэдээж хэдэн өдөр хаалгаа самардаж,гасалж гийнасаар өлсөж,зовж тарчилж үхнэ.хаалга самардсаар байгаад хумс нь эхлээд хугарч шархална.дараа нь хамаг тамир тэнхээ нь барагдана. Хоол идэшгүй бол өлсгөлөнгөөрудаан тарчилж үхнж дээ.

  • зочин 2015/10/27
    хүмүүс бид зөвхөн өнөөдрөөр амьдарч байна. бидэнд үр хүүхэддээ үлдээх сэтгэл алга. би өнөөдөр болж байвал цаашид хамаагүй гэсэн шиг амьдрахаа больё. хойч үедээ амьсгалах агаар, идэх хоол, амьдрах орчин үлдээе л дээ хүмүүс ээ.

    0 0 Хариу бичих
  • tamiraa 2015/09/02
    тэртээ тэргүй дэлхий галав юүлэх ч юм уу өөр ямар нэгэн байдлаар хүн төрөлхтнийг цэвэрлэх байлгүй дээ, үлэг гүрвэлүүдийг цэвэрлэсэн шиг ээ. Хүн төрөлхтний 65 мянган жилийн түүх манай он тооллийн 2000 жил үйлдвэржилтийн хувьсгалын 200 жил бол дэлхийн хувьд хоромхон зүйлийн л үйл явдал

    1 0 Хариу бичих
    • tamiraa 2015/09/02
      Астероид ирж мөргөх ч юм уу, Америкийн Yellow Stone паркын галт уул дэлбэрхэд л бүгд сүйрээ, бүүр энгийнээх хүний генетикийг өөрчилдөг вирус гараад ирхэд л энэ бүхэн биеллээ олох болноо

  • tamiraa 2015/09/02
    gantsaaraa l amidrah yum san delhiideer

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/11/29
      Ёстой амин хувиа хичээсэн өчүүхэн бэртэгчин хүний үг. Ганцаараа амьдрах юм бол энэ амьдралын чинь утга учир зорилго чинь юу байх юм?

  • Эко залуу 2015/07/31
    Аж үйлдвэржилтийн үе буюу 19 зууны эхэн үеэс хойш 200 хан жилийн дотор бид байгаль дэлхийг дэндүү зэрэмдэглэжээ. Одоо өөрчлөх цаг нь болсон болвуу. Цаашид бидний дэлхий дээр амьдрах хугацаа хэдэн мянган жил буй. Тиймээс одооноос эхэлж хуванцар, цаас зэрэг хог хаягдлаа хогийн савандаа хийж заншая!!!

    2 0 Хариу бичих
  • Mazaalai Mazaalai 2015/07/31
    end bichsen comment ustgaj boldgui ym uu

    0 2 Хариу бичих
  • hm 2015/07/31
    Nurshuu barimtat kinogoo ni uzsenees ingeed munition dotor unshih ni amar bnaa.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/30
    Tegvvl ene delhiigees hedvvlee yawchihuu aan

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/07/29
    Hun baihgui bolchwol ene hend heregtei yum bee

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/31
      horwoo ertontsod heregtei

    • Зочин 2015/07/30
      Amitadad heregtei

  • Зочин 2015/07/29
    humuus l baihgui bolchihvol ene delhii goy boloh geed baina

    6 3 Хариу бичих
    • Зочин 2015/11/29
      Хүмүүс байхгүй болчихвол энэ дэлхийн экологи цэвэршээд байгаль дэлхий сэргэнэ.

  • Зочин 2015/07/29
    Арай худлаа байх аа.хүний бүтээсэн бүхэн өвс ургамал элс шороогоор хучигдаж болох боловч зуухан мянган жилийн дотор ул мөргүй алга болох нь ч юу юм бэ.хэдэн арван сая жилийн өмнөх динозаврын чулуужсан яс олдоод л байдаг далайн ёроолд хоёр мянган жилийн өмнө живсэн онгоц ч олддог хэдэн мянган жилийн өмнө хүмүүсийн орхиод явсан хотоос эд зүйл олддог ш дээ.

    1 3 Хариу бичих
    • Зочин 2015/07/31
      100,000 Жил их тоо шүү. Нээх амархан болчих юм шиг ярих юм. Он тоолол эхэлснээс хойш 2000 жилд асар их өөрчлөлт болсон. Маш удаан хугацаа шүү дээ. Гэтэл барилгууд 60хан жилийн дотор нурж унаж байх жишээний

    • Зочин 2015/07/30
      яс бол байгалийн фермент, хүний бүтээсэн зүйл бол хэдэн химийн л нэгдэл шүү дээ. тэглээ ч хоёр мянган жил 100 мянгын хажууд багаа тоо штээ

  • sfasf 2015/07/29
    barimtat kino bdiin 10.000 jild buteesen buhen baigald shingenee gj

    4 0 Хариу бичих
    • tamiraa 2015/09/02
      linkiin uguuch


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох