МЭДЭЭ НЭМЭХ  

Шавжаар хоол хийх тухай фото хөтөч

  • 2,835 уншсан
  • 4
  • 2014/01/24

“ Араатны хаан Арслан ” хүүхэлдэйн киноны баатрууд болох Тимон Пумба хоёрыг бүгд мэднэ. Тэр 2 юу иддэгийг санаж байна уу? “ Түй, шавж иддэг шүү дээ “ гэж дургүй чинь хүрч байгаа байх. Гэтэл өнөөдөр шавжийг амьтад төдийгүй хүмүүс ч иддэг юм байна. Зарим нь бүр тансаг хэрэглээнд орно гээч! Хэрэв та уламжлалт хоолноосоо уйдаж байгаа бол манай мэдээ рүү орж, тогоочийн авьяасаа гаргаарай! 

Голио: Ази болон АНУ-ын зарим газар иддэг, амт нь спарж загас адил.

Чанаж болон шарж иднэ.


Шар зөгийн авгалдай: Японд иддэг, амт нь чихэрлэг, шажигнасан.

Сахар болон соевын соустай иднэ.


Хилэнцэт хорхой: Вьетнам, Тайланд, Хятадад иддэг, амт нь хавчтай адил.

Тосонд хуурч болгоно.


Улаан шоргоолж: Тайландад иддэг, нимбэгний амттай.

Салатанд хачир болгоно.


Төөлүүр хорхой: Ботсвана, Өмнөд Африк, Зимбабвед иддэг, тосорхуу амттай.

Хатааж борцолж соустай иддэг.


Сахалт цохын авгалдай: Шинэ зеландад иддэг, амт нь арахисийн тостой адил.

Болголгүй шууд иднэ.


Торгоны хүр хорхой: Вьетнам, Хятад, Солонгост иднэ, амт нь хатаасан сам хорхойн адил.

Чанаж эсвэл шарж иднэ.


Тарантул аалз: Камбож, Венесуэлд иднэ, амт нь хавчтай адил.

Тосонд чанаж давс эсвэл сахартай иддэг.


Тэмээлзгэнэ: Индонезид иддэг, амт нь хавчтай адил.

Чанаж эсвэл шарж иднэ.


Бамбай хорхой: Мексикт иддэг, амт нь корицатай адил.

Нунтаглан нүдэж чили соусанд эсвэл такод хачир болгоно.


Дал модны цох: Нигер, Папуа, Шинэ Гвиней, Малайзад иддэг, амт нь түүхий байхдаа наргил модны, болсон хойноо беконтой адил.

Түүхийгээр нь буюу шарж иднэ.


Морин шоргоолж: Баруун Африк, Австрали, өмнөд Америкийн зарим газар иддэг. Амт нь луувантай адил.

Шарж хэрэглэдэг.


Жоом: Тайландад иддэг, давслаг, жимсний амттай.

Халуун соусаар амталж эсвэл халуун ууранд жигнэж иднэ.


Дэвхрэг: Мексикт иддэг, амт нь халуун, давс ихтэй.

Шарж чилитэй иднэ.


Шоргоолжны өндөг: Мексикт иддэг, амт нь тослог, самартай адил.

Цөцгийн тосонд чанаж, шарж такотой холь иднэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шавжаар хоол хийх тухай фото хөтөч
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/21
    Ам руугаа хийж байна гэж бодхоор л ... бөөлжис хүрч байна аййй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/17
    Нэг удаа идэж үзвэл сонирхолтой л юм ххэ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/10
    Пүү шаар

    1 0 Хариу бичих
  • wowka 2014/05/26
    wlalallalallalala baliar yumaa dsa

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох