МЭДЭЭ НЭМЭХ  

Нүгэлт удмынхан

  • 18,895 уншсан
  • 11
  • 2015/08/03

“Харанхуй, бүдүүлэг дундад зуун” гэж зүгээр ч нэг нэрлээгүй бололтой. Ромын пап лам YI Александр (Родриго Боржиа), түүний нууц амраг Роза Ванноцци нарын түүх энэ үеийн ялзарч илжирсэн ёс суртахууныг тодоос тод илэрхийлэх аж. 

Католик шашны тэргүүн нууц амрагтай байж болно гэж үү? Тэд чинь эхнэр авахгүй байх тангарагтай шүү дээ. Гэвч XV-XVI зуунд Ромын хамба хүртэл чивэлт төрхөө нуух шаардлагагүй байсан нь дундад зуун хэр “харанхуй, бүдүүлэг” байсныг илэрхийлэх мэт. Ихэс дээдэс яаж ч байсан  айдас хүйдэст автсан ард түмэн дуу гаргаж зүрхлэхгүй байв.

Ирээдүйн пап лам 1431 онд Испанид төрж Родриго Боржиа нэр авчээ. Эх нь хөнгөн шалиг явдалт нэгэн байсан тул нөхөр нь шинэ төрсөн хүүг хүлээн зөвшөөрсөнгүй. Ингээд хүү эхийн овог, самуун зан хоёрыг зэрэг өвлөн авсан байна.

Царайлаг залуу бүр идэр үеэсээ л эмэгтэйчүүдийн эрлэг хэмээн алдаршжээ. Хөгшин залуу, баян ядуу, сурвалжит харц гээд л олон бүсгүй түүний өврийг бүлээцүүлж явсан гэдэг.

Родриго хуульч болохыг мөрөөдөж байсан авч хувь заяа түүнд сайхан бэлэг бэлдсэн байлаа. Авга ах, Ромын пап III Каликст залууг дэргэдээ авч, ивээлдээ багтаасан байна. Энэ учрыг түүхчид олон янзаар тайлбарладаг. Нэг талаар пап ламд хүссэнээ гүйцэтгүүлж байх гарын хүн хэрэгтэй байсан нь үнэн. Жишээ нь, Родриго нэг бус удаа авга ахынхаа даалгавраар түүний дайснуудын аяганд хор хийж явсан. Нөгөөтэйгүүр, царайлаг төрсөн залуу эр ахынхаа хайрыг өөр янзаар татаж байсан гэлцдэг. Түүхэнд Родриго Боржиа шиг аймшигтай бас садар хүн цөөн байсныг бодолцож үзвэл аль аль хувилбар нь үнэн байх магадлалтай.


Родриго Боржиа                                       Роза Ванноцци


Тэгтэл Родригогийн анхаарлыг Валенсийн Елена нэрт гоо бүсгүй татаж орхижээ. Гэхдээ энэ бүсгүйн сэтгэл зүрх гадаад үзэмж шигээ сайхан байгаагүй нь харамсалтай. Тэрээр нөхрөө хордуулж алсан нэгэн. Гэвч нүгэлт Родриго энэ мэт өчүүхэн зүйлийг юман чинээ санах хүн биш. Хэсэг хугацаанд бал бурам мэт явсны дараа Родриго төрөлх араншингаа гаргаж Еленагийн охин үзэсгэлэнт Розад санаархаж эхлэв. Түүнээс 11 насаар дүү, хонин бор нүдтэй, намирсан үстэй Роза хонь шиг номхон бүсгүй огт биш байжээ. Ухаалаг сэргэлэн, овжин зальтай, өсөрхөг тэрээр Родригогийн өвөрт ормогцоо эцгийн өшөөг авахыг бодож эхийгээ алахыг шаардах болов. Родриго ч шинэхэн амрагийнхаа гуйлтыг ёсоор болгож, Еленагийн аяганд хор хийж амжжээ.

Эмэгтэйчүүдийг гарын алчуур мэт сольдог Родриго Розад сэтгэл зүрхнээсээ хайртай байсан нь хачирхалтай. Ээлжит амрагаасаа уйдмагц Роза дээрээ буцаад л ирдэг байв. Түүнийг хэзээ ч холдож чадахгүйг мэдэх Роза огт харддаггүй байсан гэдэг.

Он жил өнгөрсөөр. III Каликст таалал төгсөв. Үхэхийнхээ өмнө тэрээр хайртай дүүгээ хамбын суудалд суулгаж амжсан байна. Ингэж Родриго Боржиа пап лам нарын хамгийн ойрын хүн болов. Тэрээр 5 папын нүүр үзсэн байна. Гайхалтай нь, тавуулангийнх нь итгэмжлэгдсэн хүн байж чаджээ. «Дарга нар нь» түүний шалиг зан, бараг өдөр бүр болдог завхай зугааг нь мэддэг ч нүдээ анин өнгөрүүлдэг байв. Яагаад? 1-рт: тэр үед Италид эр эмийн явдалд орооцолдоогүй нэг ч сахил санваартан байсангүй, ёс суртахуун уналтанд орсон байлаа. 2-рт: сүм хийдийн эрх мэдлийг хадгалан авч үлдэхэд Родриго Боржиагаас өөр тохирох хүн тун ховор байв. Эрх мэдэлд дуртай испани эрийн хүсэл 1492 онд гүйцэлдэж тэрээр Ромын пап лам YI Александр гэгч болжээ.

Харин Роза яав? Боржиа түүнийг Венецийн тансаг харшуудын нэгэнд суулгаж, олон тооны зарц үйлчлэгчээр хүрээлүүлжээ. Тэр хоёрын дундаас 4 хүүхэд: Жованни, Чезаре, Лукреция, Жоффре нарыг төрсөн байна.

Боржиа хамба байхдаа ч, пап лам болсон хойноо ч хууль бусаар төрсөн хүүхдүүдээ нуухыг огт боддоггүй байлаа. Розагаас өмнө бас 3 хүүхэд байсныг хэлэх хэрэгтэй. Шинэхэн пап лам үнэхээр сайн эцэг байж. Хүүхдүүдээ тэжээж тэтгэж, бас Розагийн төлөө санаа тавьж хэд хэдэн удаа нөхөрт гаргажээ. Гэхдээ хүүхдүүд нь бүгд Боржиа овогтой байсныг яана! Өөрийг нь хүлээн зөвшөөрөөгүй эцгийнх нь үйлдэл пап ламыг ихэд гомдоосон бололтой. Роза хууль ёсны нөхрүүдээсээ бас 2 хүү төрүүлжээ. Розагийн нөхрүүд үхэх нь тун элбэг. Энэ удаа ч гэгээн эцгийн шалгарсан хор үйлчилсэн байж мэдэх.

Аажмаар Роза хөгширч оронд нь залуу сайхан бүсгүйчүүд бий боллоо. Гэвч амрагууд маш сайн харилцаатай хэвээр үлджээ. 1481 онд Родриго хүүхдүүдээ өөрийн зээ дүү нар хэмээн албан ёсоор зарлаж, сайн боловсрол олгохоор хөөцөлдөх болов.


Чезаре Боржиа                                         Жованни Боржиа


Хүүхдүүд өсөж том болох үед YI Александр тэднийг өөр дээрээ авчээ. Эдийн засгийн хувьд түүнээс бүрэн хамаат байсан Роза эсэргүүцэж чадсангүй. YI Александр хүүхдүүдээ яг өөрийн барилаар хүмүүжүүлж эхлэв. Охин Лукреция нь өсөхийн хирээр ээжээсээ илүү үзэсгэлэнтэй бүсгүй болон хувирчээ. Чивэлт эр тэсэж чадсангүй, охинтойгоо цус ойртсон холбоонд орох нь тэр. Удсан ч үгүй 2 том хүү нь түүний араас оржээ. Хэсэг хугацааны дараа хэнд ч үгүй гэж хэлж үзээгүй дүү охины өврийг булаацалдан Чезаре нь Жованнигаа хөнөөсөн гэдэг. Уй гашуу болсон пап лам зөвхөн Лукрециягийн тэвэрт л тайвширдаг байлаа. Хэдэн жилийн дараа Чезаре ч алуулж.

Лукреция Боржиа


Гэхдээ YI Александр эхтэй нь яаж харьцдаг байсан яг тэр янзаар охинтойгоо харьцаж, нүглээ нуухын тулд хэд хэдэн удаа нөхөрт гаргаж байжээ. YI Александрын «хаанчлалын» үед Ром садар самууны үүр болон хувирчээ. Энэ бүхний манлайд пап лам өөрөө, мөн хэсэг хугацаагаар эцгийн дэргэд ордонд амьдарч, хамба лам нарт зарлиг буулгадаг байсан Лукреция нар байлаа. 1503 онд пап лам дайсандаа бэлдсэн хороо санамсаргүй ууснаас үхэж энэхүү гутамшигт явдалд цэг тавьжээ.

Роза 1518 өөд болсон юм. Нүгэлт удмын сүүлийн хүн Лукреция Боржиа 1519 онд нас барснаар энэ аймшигт гэр бүлийн ноёрхол дууссан билээ.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нүгэлт удмынхан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Зочин 2016/02/07
    балиар санагдчихлаа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/19
    Муу явдал ч бас бидний багш шүү дээ. Александрыг зүхэх хэрэг юу билээ. Бид бүхний дотор нүгэл бас буян зэрэгцэн нуугдаж байгаа. Энэ харин хүний натурыг тодорхойлсон маш гайхалтай амьд үзүүлбэр болжээ. Магадгүй тэдний эзэн бурхан нь ийм нийгмийн дампуурлыг аврахын тулд амьд жишээгээр эш үзүүлсэн хэрэг байх л даа. Жишиж үзвэл өнөөгийн бид ч гэсэн бурхны соёрхсон бас нэг том эш үзүүлбэрийн гэрч болох хувьтай ч юм билүү.

    0 0 Хариу бичих
  • Seife 2015/08/19
    Eniig unshsan chine shuud assassins creed brotherhood sanaand orloo hha

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/14
    Пээш ийм ёс бус юм байдагаа. Эцэг охин 2, ах дүү 2 эр эмийн харьцаа. Санаанд ч буухгүй юм.

    0 0 Хариу бичих
  • tungaa 2015/08/13
    zavaarsan har hvvrvvd bn shdee anh udaa l sonsoj bn

    0 0 Хариу бичих
  • Бэстсэллэр 2015/08/08
    Энэ (Лукреция Боржиа) чин "ЦЭЦГИЙН ХАТАН" мөн үү хэхэ миний бодол шүү бариад (идчвээ) :-) :) :))))

    11 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/05
    Yadargaatai surchilgaa chin galzuuruulah shahlaa neg yum unshihgyu gesen bish bur

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/04
    Borgiagiinhan geed 1 olon angit kino garaad baisan uzej chadaagui yum ene tuuheer hiisen kino baij l dee

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/08/03
    Adminaa bayrallaa sonirholtoi medeelel bailaa. Ene sait mash ih taalagddag, sonirholtoi medeelel baidag yum. Ene deer bichsen Borgia gedeg hun chine Monte-Cristo nomon deer gardag Faria lamiin yarian deer ner ne gardag Borgia gedeg hum mon bolvuu?

    7 1 Хариу бичих
    • S 2015/08/06
      Биш шүү. Спадагийн удам гэж гардаг. Боржиа-д алуулдаг

    • Зочин 2015/08/03
      Мөн, Боржиагийн нуусан эрдэнэс гээд нэр нь цухас дурдагддаг.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох