МЭДЭЭ НЭМЭХ  

Яагаад ганцхан Дэлхий дээр л амьдрал үүссэн юм бол?

  • 12,797 уншсан
  • 0
  • 2015/08/03

Энэ асуултын хариуг олохыг хичээсэн эрдэмтэд манай хамгийн ойрын хөрш болох Сугар, Ангараг гарагуудтай эх Дэлхийгээ харьцуулан судалж үзжээ. АНУ-ын Калифорнийн Их сургууль, Канадын Колумбийн Их сургуулийн эрдэмтэд энэ талаар нилээд няхуур судалгаа хийсэн байна.

Бүр эхлээд Дэлхийн гадаргууг уран, кали гэх мэт радио идэвхт дулаан ялгаруулагч элементүүдээр баялаг царцдас бүрхэж байв. Гэвч солирын бөмбөгдөлтийн дараа энэхүү царцдас нь гарагийн гадаргуугаас салж сансарт хийсэн одсон байна. Үүний үр дүнд Дэлхий дээр тектон хавтан, соронзон талбай бий болж уур амьсгал бүрэлдэн тогтжээ.

Тектон хавтангуудын хөдөлгөөн нь цөмийн мантийг байнга хөргөж, хүчтэй соронзон талбайг барьж, галт уулсыг идэвхжүүлж байдаг. Дэлхийн цөмөөс ялгарсан хүлэмжийн хий нь галт уулын дэлбэрэлтийг үүсгэх бөгөөд энэ нь амьдрал үүсэхэд тохиромжтой уур амьсгалыг бүрдүүлж өгдгөөрөө Дэлхий бусад хадархаг гарагуудаас ялгаатай аж.


Сугар гараг бол бүтэц, хэмжээ, масс, нягт, таталцлал зэргээрээ Дэлхийтэй ойролцоо. Гэхдээ манай Дэлхий харьцангуй тогтвортой уур амьсгалтай бол Сугар гараг дээр үргэлж “байгалийн гамшиг” болж байдаг. Энэ гараг нүүрстөрөгчийн давхар ислээр ханасан нягт агаартай, гадаргуугийн температур нь С 470 ° хүрдэг. Чухам иймээс л Дэлхий, Сугар хоёр өөр өөр замаар хөгжсөн бололтой.

Солирын бөмбөгдөлтийн улмаас элэгдлийн процесс явагдаагүй бол Дэлхий маань Сугар гараг шиг харагдах байсан байж ч магадгүй юм. Сугар дээр элэгдлийн нөлөө бага байснаас хөрөлт муу явагддаг байсан тул галт уулын идэвхжил сүйрэл дагуулж, уур амьсгал өөрчлөгдөх мөчлөг нь хэдэн тэрбум жилээр үргэлжилж иржээ.

Нарны идэвхжлийн мөчлөг Дэлхийн уур амьсгалд тодорхой нөлөө үзүүлдгийг бид мэднэ. Британы одон орончдын тооцоолсноор 15 жилийн дараа нарны идэвхжил 60% буурах бөгөөд үүний үр дүнд 2030-2040 онд Дэлхий дээр ихээхэн хүйтэрч “Бага мөстлөгийн үе” болох төлөвтэй байгаа аж

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Яагаад ганцхан Дэлхий дээр л амьдрал үүссэн юм бол?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Холбоотой нийтлэлүүд


Санал болгох