МЭДЭЭ НЭМЭХ  

Шумуул яагаад зарим хүнийг илүү ихээр хаздаг вэ?

  • 10,193 уншсан
  • 4
  • 2015/08/04

“Ганцхан намайг л хазаад байх юм” гэж уцаарлан дуу алдахыг урьд нь сонсож байсан уу? Тэгвэл энэ үнэний хувьтай аж. Жишээ нь, пивоны хорхойтнууд, махлаг том хүмүүс хөлс болон нүүрстөрөгчийн давхар ислийг арай ихээр ялгаруулдаг тул шумуулны анхаарлыг илүүтэй татдаг гэнэ.

Ер нь шумуул генетикийн үндэс болон бие махбодид явагддаг химийн төрөл бүрийн урвалыг биднээс дутахгүй сайн мэддэг гэж хэлж болно.

Статистик тоо баримтаас үзвэл 10 хүн тутмын нэг нь шумуулын “дурыг хүргэдэг” ажээ. Яагаад?

Шумуул чухам юу хүсч бидний арьсан дээр суудаг вэ? Зөвхөн эмэгчин нь л хүн хаздаг гэдгийг хэлье. Үр төлөө гаргах, өндгөө хооллохын тулд тэдэнд сүүн тэжээлтний цус хэрэгтэй. Харин бүх төрлийн шумуулын эрэгчин нь цус сордоггүй, ургамлаар хооллодог байна.

Эмэгчин шумуулууд айхтар ухаантай, ирээдүйн үр төлдөө зориулж хамгийн сайн цус олохыг хүснэ. Хүн бүр өөрийн өвөрмөгц үнэртэй байдаг. Хамгийн “төгс үнэр” ямар байдгийг шумуулууд сайн мэдэх тул 30 гаруй метрийн цаанаас ч мэдэрч, олоод ирдэг.

Хүний бие дотор 100 орчим их наяд төрөл бүрийн бактер байдаг. Хүн болгонд генээр нь өвлөгдсөн тодорхой «микробон бичээс» бий. Энэ нь хүний дархлааны системийн гол хэсэг болж байдаг тул хичнээн угаагаад ч арилдаггүй, иймээс шумуулны “хурц хамраас” таны төрөлх үнэрийг нууж чадахгүй.

Цусны бүлэг бас чухал үүрэгтэй. Хэрвээ шумуулд таны үнэр таалагдсан бол танаас сална ч гэж байхгүй дээ. Туршилтаас үзвэл шумуул 1-р бүлгийн цустай хүмүүсийг илүүд үздэг байна. Энэ нь 85%-ийн тохиолдолд хүн цусныхаа үнэрээр л шумуулыг даллан дууддаг гэсэн үг.

Харин “төгс үнэр” ямар байх вэ? Дээр өгүүлснээр хүнээс ялгарах хөлс болон нүүрстөрөгчийн давхар исэл ихээхэн үүрэгтэй ч, хүний өөрийн төрөлх үнэр хамгийн чухал аж.

Сүүний хүчил ихэнх төрлийн шумуулыг даллан дууддаг “төгс үнэр” болох аж. Бяслаг, шар буурцаг, йогурт, даршилсан ногоо зэрэг нь бие бялдрын идэвхтэй хөдөлгөөнтэй нийлэхээрээ арьсан дээр их хэмжээний сүүний хүчлийг үүсгэдэг. Энэ нь шунгинуур цус сорогчдыг ихээр татдаг гэнэ.

Шумуулын “дурыг гутаах” ямар ч арга байхгүй. Бидний хийж чадах зүйл бол хамгаалах тос, цацлага түрхэх, чийглэг үед өглөө орой гудамжинд гарахдаа биеэ далдалсан хувцас өмсөх төдийхөн л юм. Гэхдээ ингэлээ гээд шумуул “бидэнд дурлахаа” болихгүй л болов уу. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шумуул яагаад зарим хүнийг илүү ихээр хаздаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Çî÷èí 2015/08/18
    ñ¿¿í òýæýýëòíèé öóñ õýðýãòýé ãýõýýð õºõ¿¿ë ýõ, õ¿¿õýä 2-ûã èõ õàçäàã ãýæ îéëãîõ íü çºâ ¿¿.

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/08/05
    1r bvlgiin tsustai blhoor l ene shumuul hazaad bdg bhnee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/05
    gehdee arhi berr uusan uyd hazahguil bh shig bdiimdaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/05
    Uur neg arga arhi uuh heregtei sogtuu shumuul bainga dagaad bna gej bhgu

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох