МЭДЭЭ НЭМЭХ  

Дизайны өвөрмөгц шийдлүүд

  • 2,926 уншсан
  • 0
  • 2014/06/25

Байнга л өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг дизайны ертөнцөд үнэхээр тэсрэлт хийсэн бүтээл гаргах нь амаргүй ажил. Учир нь шилдэг дизайн гэдэг бол ер бусын санаа байгаад зогсохгүй, бас ер бусын хэрэглээ байх ёстой юм. Хамгийн шилдгээр тодорсон зарим дизайныг танилцуулъя.

Google-ийн автомат удирдлагатай машин

Google корпораци залуур болон гишгүүргүй, бүтэн автомат удирдлагатай өөрөө явагч машиныг зохион бүтээжээ. Харин хэдэн морины хүчтэй болохыг бүү мэд, ямар ч байсан хоншоор нь их хөөрхөн юм байна.


IKEA-ийн сансрын гэрэлтүүлэг  

Дизайнер Дэвид Вальс  “ Одны дэлбэрэлт “ гэрэлтүүлгийг хийсэн байна. Түүний ажиллах зарчим нь нэрэндээ яг тохирсон аж.


Уран зөгнөлийн мэт стимпанк

Минск хотын Дмитрий Тихоненко гэгч ахуйн техникийн засварчин эр чөлөөт цагаараа хөргөгч, богино долгионы зуух болон бусад техник хэрэгслэлийн хамгаалах гадаргуу хийдэг гэнэ.


Гулсуур болдог шат

Дизайнер Trisha Cleveland ийм шат зохион бүтээжээ. Хажуугийн хашлага нь аюулгүй байдлыг хангана.


Цахилгаан мод

Францын дизайнер Вивьен Мюллерын толгойд чамин мөртлөө ашигтай зүйл урлах санаа төрсөн нь энэ. Мод хэлбэртэй, нарны зайгаар цэнэглэх төхөөрөмж нь гаджетыг USB-ээр цэнэглэх юм байна.


3D үзэг

3D төхөөрөмжүүд улам л боловсронгуй болж хялбаршсаар байна. Дэлхийн хамгийн жижигхэн үзэг LIX Pen гарч ирлээ. Энэ нь ганцхан минутын дотор USB-ээр цэнэглэгдэнэ.


Өлгүүрэн сандал

Өлгүүр болон хувирдаг, эвхмэл сандлыг дизайнер Philippe Malouin бодож олсон бөгөөд үйлдвэрлэгч нь Канадын Umbra бренд юм байна.


Уян гэрэлтүүлэгч

Хамгийн жижигхэн цүнхнээс ч юм олоход бэрх. Иймээс  «Banana Things» студийн дизайнерууд цүнхийг дотроос нь гэрэлтүүлэх чийдэн хийсэн байна.


Онгоцон ( ванна) доторх эмэгтэй

Энэ бол угаалгын онгоцны загвар зохион бүтээгч, зураач, дизайнер Сол Стейнбергийн бүтээл юм. Тэр харсан болгон дээрээ зураг зурах хоббитой гэнэ.


Амьтны дүрст таваг

Францын залуу дизайнер Жеральдин де Беко ер бусын сэтгэгдэл төрүүлсэн керамик аяга тавагны цувралыг зохион бүтээжээ.


Дэлгэсэн ном хэлбэрт сервиз

Энэ шаазан аяга тавагнууд нь номын хорхойтнуудад зориулагдсан САС компанийн бүтээл гэнэ.


Модон цох

Боснийн 71 настай Момир Бойик хэмээх тэтгэвэрийн өвгөн 50 000 ширхэг царс модны зүйдсээр модон Фольксваген-цох машиныг урласан байна.


Хуучин машинаар хийсэн диван

Оросын 3 залуу хуучин Лада машинаар 2 ширхэг маш чамин диван хийжээ.


Загварлаг автобусны буудлууд

Австрийн Крумбах хотын захиргаа дэлхийн 7 шилдэг дизайнерт хандаж маш онцгой автобусны буудал барьж өгөхийг хүсчээ. Тэд энэ хотын 1000 хүнд зориулан ийм буудлуудыг босгосон байна.


Шилний гэрэлтдэг бөглөө

«Suck UK» компанийн дизайнеруудын хийсэн энэ бөглөө бол үзүүрт нь USB холбогч, зай, чийдэн суулгасан жирийн бөглөө юм. Төхөөрөмжийг цэнэглэсний дараа 2,5 цаг ажиллах хүчин чадалтай.


3D гэрэлтүүлэгч

Израилын Studio Cheha студи маш биелэг харагддаг диодон гэрэлтүүлэгч зохион бүтээжээ. Гадна талын хамгийн сонирхолтой хэсгийг нь хялбар сольж шинэчилж болно.


Стрессийн эсрэг дүрдэг цай

Малайзийн ВОН компани тайвшруулах үйлчилгээтэй дүрдэг цай бүтээжээ. Хандлах үед догшин ширүүн бэлгэдэл зөөлөрч, номхон дөлгөөн дүрс болон хувирдаг байна.


Хамгийн бяцхан кофе чанагч

Piamo компанийн энэ бүтээгдэхүүн 30 секундын дотор таны кофег бэлэн болгоно. Энд ямар ч электроник байхгүй, танд ердөө л кофе, ус, богино долгионы зуух байхад хангалттай.


Амьтдын парад

Qualy брендийн хоол амтлагч болон нунтаг бодис хадгалах зориулалтын савнууд. Цас будардаг бөмбөлгөн тоглоомыг мэднэ биз? Тэгвэл энд цасны оронд нунтаг амтлагч бий. 


Давс, халуун ногооны удирдлагатай савнууд

Suck UK компанийн дизайнеруудын зохиосон энэ сав ялангуяа хүүхдүүдэд их таалагддаг гэнэ. Ширээний араас өндийх шаардлагагүй, роботыг удирдахад тэр өөрөө яваад очно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дизайны өвөрмөгц шийдлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох