МЭДЭЭ НЭМЭХ  

Уйлуулдаг кинонууд

  • 21,188 уншсан
  • 47
  • 2014/06/25

Үхтэл инээлгэж, эсвэл асгартал уйлуулдаг киног л сайхан кино гэж хэлдэг шүү дээ. Бид үзсэн болгон уйлдаг кинонуудыг танилцуулж байна. Ийм кино тоочоод барамгүй олон боловч бид 20 кино л сонгож авлаа. Хэрэв та заримыг нь үзэж амжаагүй бол алчуураа сайн базааж аваад дэлгэцийнхээ ард суугаарай!

“ Шербурийн шүхэр “ / The Umbrellas of Cherbourg Koch Lorber Films /

Шүхэр худалдагч Женевьева бүсгүй, автын механик Ги хоёрын хайр дурлалын эмгэнэлт түүх  Каннын кино наадмын  «Алтан дал мод» шагналыг хүртэж байсан юм.


“ Харь гарагийн хүн “ / E.T. the Extra-Terrestrial Universal Pictures /

Хуяггүй л болохоос яст мэлхийтэй ав адил биетэй, нохой хоншоортой харь гарагийн хүнтэй дотно нөхөрлөж болно гэдгийг найруулагч Стивен Спилберг дэлхий дахинд мэдрүүлсэн билээ.


“ Софигийн сонголт “ / Sophie's Choice Universal Pictures /

Нацистуудын хорих лагерьт хань ижил, үр хүүхдүүдээ алдаж өнчрөн, харь Америк оронд амьдарч ядаж байгаа польш эмэгтэйн дүрийг гайхалтай сайхнаар бүтээсэн жүжигчин Мэрил Стрип "Оскар"-ын шагналыг зүй ёсоор хүртсэн юм.


“ Үхсэн найрагчдын нийгэмлэг “ / Dead Poets Society Buena Vista Pictures /

Робин Уильямсын бүтээсэн Жон Китинг бол шал өөр сэтгэлгээтэй багш хүн. Тэр хэзээ ч явцуу хөтөлбөрт захирагддаггүй. Та энэ киног үзээд огт өөр хүн болсноо мэдэрнэ.


“ Сэргэлт “ / Awakenings Columbia Pictures /

Бүрэг ичимхий зантай эмч, эрдэмтэн Малколм Сэйер (Робин Уильямс), түүний өвчтөн Леонард (Роберт Де Ниро) нарын түүх нь хүний сэтгэлийн утсыг хөндөж, амьдралын үнэ цэнийг ойлгоход тусална.


“ Миний амьдрал “ / My Life Columbia Pictures /

Дэгжин дээшилж буй бизнесмен Боб Джонс (Майкл Китон) нэг л өдөр хорт хавдраар өвчилснөө, 40 хүрэлгүй үхэх болсноо мэднэ. Түүний хийж чадах ганц зүйл нь өөрийнхөө тухай, гэр бүлийнхээ тухай бүх зүйлийг видео хальсанд бичин үлдээж, дэлгэцэн дээрээс хүүдээ зөвлөгөө өгөх л байлаа.


“ Филадельфи “ / Philadelphia TriStar Pictures /

Жүжигчин Том Хэнкс, Дэнзел Вашингтон хоёрын гайхалтай тоглолт нь хүн өвдөж зовсон ч сэтгэлээр унаж болохгүй гэдгийг батлан харуулдаг. Арьс өнгө, нийгэмд эзлэх байр суурь, бүр сексийн чиг хандлагаараа ч ялгаатай энэ хоёр хүн хоёул хуулиа дээдэлж, шударга бус ёсны эсрэг тэмцэж чаддаг.


“ Шиндлерийн бүртгэл “  / Schindler's List Universal Pictures /

Ганц дайчин ганцаардахгүй гэдгийг немцийн бизнесмен, нацист намын гишүүн Оскар Шиндлер харуулсан юм. Тэрээр хэдэн мянган еврей хүмүүсийн амийг аварч чадсан буянтан билээ. Энэ кино 7 Оскар хүртжээ.


“ Ногоон бүс “ / The Green Mile Warner Bros /

Стивен Кингийн романаар хийсэн гоц авьяас чадвартай ч цаазын ял сонссон хоригдол Жон Коффигийн түүх үнэхээр сэтгэл догдлуулам. Тиймээс ч энэ кино 4 Оскар, 3 Сатурн, бусад 23 номинацаар 10 шагнал хүртсэн байна.


“ Харанхуйд бүжиглэгч “ / Dancer in the Dark Fine Line Features /

Энэ бол төрсөн үрээ аврахын тулд амь биеэ хайрлалгүй ажиллаж байгаа ганц бие хараагүй эхийн тухай эмгэнэлт түүх юм.


“ Дурсамжийн дэвтэр ” / The Notebook New Line Cinema /

Хөгшдийн асрах байранд нэгэн хижээл эр хуучны тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн хайрын уярам түүхийг уншина. Энэ түүх сэтгэлийн гүнд арилшгүй ул мөр үлдээх аж.


Шидтэний орон / Finding Neverland Miramax Films /

Тааруухан зохиолч Дж. Мэттью Барри Лондон хотын хуучны ёс журманд захирагдахыг хүссэнгүй. Тэрээр 4 хүүтэй нэгэн бэлэвсэн эхнэртэй дотносоно. Шинэ гэр бүл нь түүний онгодыг хөглөж, хэзээ ч хуучиршгүй сайхан үлгэр төрнө.


“ «Руанда» зочид буудал “ / Hotel Rwanda United Artists /

Киноны гол баатар Пол бол Руандагийн нэгэн томоохон зочид буудлын менежер юм. Үндэстний цөөнхийг ангуучлах ажиллагааны үеэр тэрээр 1268 хүнийг буудалдаа нууж амь насыг нь аварчээ.


“ Бөгтөр уул “ / Brokeback Mountain Focus Features /

Вайоминг мужийн үзэсгэлэнт сайхан байгаль дунд эдлэнгийн эзний туслах, ковбой 2 залуугийн хайр сэтгэлийн ээдрээтэй харилцаа өрнөнө.


“ Нүглээ наманчилсан нь “ / Atonement Universal Pictures /

Брайони, Сеселия 2 бол эгч дүүс. Нэг нь ургуулан бодох гойд авьяастай, жүжгийн зохиол бичдэг бол, нөгөө нь зарцынхаа хүүд сэтгэлтэй болдог. Тэдний амьдрал эмгэнэлтэй золгүй тохиолдлоос болж сүйрнэ. Хүн хүнээ уучлан өршөөхийн гайхамшгийг харуулсан цөөн кинонуудын нэг.


“ Жич: Би чамд хайртай “ / P.S. I Love You Warner Bros. /

Тэр хоёр бол нэг нэгнийхээ төлөө төрсөн, чухам л заяаны хосууд билээ. Хамтдаа амьдарч, хамтдаа үхэхийг мөрөөдөж байтал хувь дутаж бүсгүй бэлэвсрэн хоцорно. Хайртай нөхөр нь үхсэн хойноо ч гэргийгээ орхисонгүй: түүнийгээ уй гашуугаа даван туулахад нь туслах гэж урьдчилан 7 илгээмж бэлдсэн байжээ. Илгээмж бүр “ Жич: Би чамд хайртай “ гэж төгсдөг.


“ Судалт хувцастай хүү “ / The Boy in the Striped Pajamas Miramax Films /

Энэ бол Дэлхийн 2-р дайныг ямар ч гэм зэмгүй, юу болж байгааг огт ойлгоогүй хүүхдийн нүдээр харуулсан түүх юм. Бөөнөөр хорих лагерийн комендантын 8 настай хүү Бруно хоригдол еврей жаалтай танилцсанаар үйл явдал өрнөж улмаар санаанд багтамгүй үр дагаварт хүргэнэ.


“ Хачико “ / Hachi: A Dog’s Tale Stage 6 Films /

Энэ бол сэтгэл догдлуулсан бодит явдлаас эхтэй түүх. Профессор Паркер Уилсон галт тэрэгний буудал дээрээс өнчин гөлөг олж тэжээснээр тэдний олон жил үргэлжилж, үхлийг хүртэл сөрөн зогсож чадсан үнэнч нөхөрлөл эхэлжээ.


“ Валентины өдөр “ / Blue Valentine The Weinstein Company /

Дин (Райан Гослинг), Синди (Мишель Уильямс) хоёр маш хайртай хосууд боловч нэг л өдөр бие биенээсээ уйдсанаа мэдэрнэ. Энэ хоёр учирсан бэрхшээлийг давж, дахин хамт байж чадах болов уу?


“ Борооны хүн “ / Rain Man 20th Century Fox Film Corporation /

Хөнгөмсөг, бүдүүлэг Чарлигийн аав өмч хөрөнгөнийхөө ихэнхийг аутизм өвчтэй ах Раймондод нь үлдээжээ. Чарли түүнийг нь булаах санаа сэдэж ахыгаа хулгайлж барьцаанд байлгана. Гэвч аажмаар түүний хувиа хичээсэн зан Раймондын үнэнч цайлган сэтгэлд ялагдаж гэмшиж эхэлнэ. Ингэж Чарли хорон сэтгэлийн хүлээснээс тайлагдана. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Уйлуулдаг кинонууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

47 Сэтгэгдэл


  • Зочин 2016/08/12
    life is beautiful bh estoi shde jinhen uiluuldag kino bhgui yu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/03/12
    hachiko, nogoon bus 2iig uzeed uilaaguishde yana aa bi yatsan hun yum be

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/16
    boroonii hun uneheer goy kino shuu

    0 0 Хариу бичих
  • aby baby 2015/11/02
    jaal xuu tank xojdog 'Amdral saixnara'

    0 0 Хариу бичих
  • RRRR 2015/09/16
    hachi Nogoon bus 2iig uzeed dandaa uildag shd

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/24
    reign over me geed kino uzsen hachin bolgodog kino bna le de

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/02/28
    Dear John bas bwal

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/02/28
    yaj uzhiin be geed bgaa nowshnuudad: ene site bol kino site bish ene bol zuer medee

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/25
    Saving Private Ryan ийг үзээд уйлж байсан. Гэхдээ миний хувьд лав амьдралдаа хамгийн их уйлж үзэж байсан кино бол Miracle in cell no.7 гэж кино.

    2 0 Хариу бичих
  • tulga 2015/01/18
    t1 hun durst amitan min nohoi ch chmas dr uhaantaida ooro haigad olood uzeech suga chin

    0 0 Хариу бичих
  • i-dont-no 2014/10/13
    nogoon bus goe shd

    0 0 Хариу бичих
  • Qwerty 2014/08/12
    Titanic bdgumu

    0 0 Хариу бичих
  • ggg 2014/08/12
    Bugtur uul uzeed uildag hun bh uu

    12 0 Хариу бичих
  • Andy 2014/07/31
    Divaajind hvreh zam gej neg saihan kino baidiimda

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/31
    hytadiin aldartai kinonuudiin jagsaaltiig niitlej ogooch yag deerh shig

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/07/26
    Ghost ih goe kino shde ter Bogtor uulin orond oruulkv

    3 0 Хариу бичих
  • Mongol- 2014/07/26
    Бөгтөр уул phahahahaha :)

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/08
    gay kino bshd

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/05

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/01

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/30
    Ghost энэ жагсаалтад ороогүй нь гайхалтай

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/29
    Life is beautiful, A moment to remember etr bas goy kino shd. P.S I love you-g uzeed uilah n ch bas yu yum. Hachiko , Green line etr bol yanziin yanziin

    1 0 Хариу бичих
  • ganbat 2014/06/29
    yaaj vzhiinbee

    1 0 Хариу бичих
    • - 2014/07/13
      үзэх сайтууд зөндөө байгаа. www.movie2k.com ch ym uu nicekinows(mongol sit) aas haigaad uzej bolno

    • Зочин 2014/06/29
      Өөрөө олоод үзээч ийм тэнэг хүн хархаар уур хүрээд байх юм

  • Зочин 2014/06/29
    IShshshsh uursduu oloood uzezgeegeech. Ene jin kinonii site bish. Zugeer shildeg uiluuldag jinonii niitlel bhad !!!!!

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/29
    Yaaj vzdeg yum be

    0 3 Хариу бичих
  • Зочин 2014/06/29
    Yaj uzhim be tgd

    0 2 Хариу бичих
  • Зочин 2014/06/29
    Yaj uzhim be tgd

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/01/18
      тэнэг юмуу хаашаа юм өөрөө хайгаад үзээч

  • Зочин 2014/06/29
    xaxaxaxaxa bugtur uul ch gj bx shig . toglood bnu

    2 0 Хариу бичих
  • zoo 2014/06/29
    yaj uzeh uu hashaa ni orj uzeh ve

    0 1 Хариу бичих
    • zoo 2014/06/29
      sudalt huvtsast huu gdg kinog uzmeer vb hashaa orj yuzeh vee

  • Зочин 2014/06/29
    yaaj kino uzdiine be

    0 0 Хариу бичих
  • heh 2014/06/28
    Billy Elliot жинхэнэ уйлуулдаг ш дээ

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/27
    Hachiko made me cry

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/26
    Hachig uzeed sad tawij ble yoooy unen goe kino

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/29
      Сад тавиад байхдаа яахав дээ

  • bla-bla 2014/06/26
    Bi amidrald hairtai geed kino bdagdaa italy iin ter bol uiluuliishd

    1 0 Хариу бичих
    • Pekh 2014/07/04
      Мхн Гоё кино

  • Зочин 2014/06/25
    Хачиког vзээд их уйлж байсан :'(

    4 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/26
      Hachi bol hamgiin ih uiluulj bsan

  • zochin 2014/06/25
    Bi notebook deer erduusuu uilaaguishd. Humuus aimar uruvdmuur gd bdgiin sonin um

    0 2 Хариу бичих
    • Зочин 2014/07/06
      Hend hamaatain, jinhneese durlaj oilgoj uzeegui, hairiin amtiig medreegui l bna

  • Зочин 2014/06/25
    "Борооны хүн" дээр уйлах нь хаашайн

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/25
      bi bol zunduu ih uilsaan

  • Зочин 2014/06/25
    "судалт хувцастай хүү" "Хачико" "Харанхуйд бүжиглэгч" 3г үзээд хамгийн ихээр уйлж билээ Хачико хамгийн их сэтгэл хөдөлгөсөн

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох