МЭДЭЭ НЭМЭХ  

Ганц лааз Кока-кола таны биед хэрхэн үйлчлэх вэ?

  • 7,075 уншсан
  • 1
  • 2015/08/07

Кока-коланы муу талыг хэн хүнгүй л сонсож мэдсэн байх. Гэхдээ бие организм тань ганц лааз Кока-колаг шингээх гэж хэрхэн “зовдог” талаар бодож үзсэн үү?

Лаазтай коланд 39 г сахар, 45 мг натри, дээр нь фосфорын хүчил, кофеин болон бусад бодис агуулагдаж байдаг. Энэхүү хийжүүлсэн ундааг балгасан цагаас эхлээд таны биед ямар өөрчлөлт ордог талаар товч сонирхуулъя.

Эхний 10 минут:

Таны биед 10 цайны халбага сахар шууд орно. Энэ нь хоногт хэрэглэж болох дээд хэмжээ юм. Коланы найрлагад байх фосфорын хүчил чихрийн амтыг багасгадаг тул бялуурч, дотор муухай оргидоггүй байна. 

20 минутын дараа:

Цусан дахь сахарын хэмжээ эрс дээшилж, инсулины дэлбэрэлтийг үүсгэнэ. Үүний нөлөөгөөр элэг ирж буй сахарын ихэнх хэсгийг өөх тос болгон хувиргахаас өөр аргагүй болдог.

40 минутын дараа:

Кофеин шимэгдэж дуусна. Үүний улмаас хүүхэн хараа томорч, цусны даралт ихэснэ. Хариу болгож элэг цус руу их хэмжээний сахар хаяна. Уураг тархины аденозин мэдрэгч эсүүд түгжигдэж нойр алдагдана.

45 минутын дараа:

Бие организмд допамин гэдэг бодис ихээр ялгардаг нь уураг тархины таашаал мэдрэх төвд нөлөөлдөг байна. Энэ нь бараг л героины үйлчилгээтэй адил юм.

60 минут хүрэхгүй хугацаанд:

Фосфорын хүчил нь гэдэсний доод хэсэгт кальц, магни, цайрын нэгдлийг үүсгэж бодисын солилцоог идэвхжүүлж байдаг. Их хэмжээний сахар болон сахар орлуулагч хэрэглэснээр энэ процесс хурдсаж шээсэнд их хэмжээний кальц ялгарна.

60 минут гаруйн дараа:

Кофеины шээс ялгаруулах үйлчилгээ эхэлнэ. (Олон удаа 00 өрөө рүү гүйнэ) Ясанд очих ёстой кальц, магни, цайрын нэгдлүүд мөн натри одоо шээсээр урсан гарна.

Бие организм дахь “бужигнаан” дөнгөж намдмагц та “сахарын хямрал”-д орно. Та идэвхгүй, хөшингө байдалтай болно. Учир нь та шээсээрээ бие организмыг чийглэх учиртай шингэнээ гаргаад алдчихсан. Мөн яс, шүдийг эрүүл хүчтэй байлгах эрдэс бодисуудыг ч гадагшлуулчихсан байгаа.

Одоо бие организм тань кофеин үгүйлж, дахин Кока-кола уухыг шаардаж эхэлнэ...


Жич:

Кока-колагийн жор бол  дэлхийн хамгийн нууцлаг зүйлүүдийн нэг бөгөөд дэлхий дээр ердөө хэдхэн хүн л мэддэг гэж ярьцгаадаг. Ундааг анх бий бүтээсэн Жон Пембертоны бичиг баримтан дотроос "7X" нэртэй энэ нууцлаг жорыг олсон гэж “Бурхан, Эх орон, Кoкa-кoлaгийн төлөө” номын зохиолч  Марк Пендерграст бичжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ганц лааз Кока-кола таны биед хэрхэн үйлчлэх вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • hmmmmmm 2015/12/09
    Bayrlalaa.Daanch Haramsaltaich ene bol VNEN yum.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох