МЭДЭЭ НЭМЭХ  

Болсон явдал: 2700 метрийн өндрөөс унасан iPhone хэвийн ажиллаж байна

  • 1,998 уншсан
  • 1
  • 2015/08/07

Таны iPhone 3-6 метрийн өндрөөс унавал хэмхрэх байх хэмээн та бодож байна уу?

Тэгвэл 2700 метрийн өндрөөс унасан ч ажилласаар байх болно гэдгийг бодит байдал баталлаа хэмээн Америкийн хамгийн олон уншигчтай сайтуудын нэг www.mashable.com мэдээлжээ.

АНУ-ын Техас мужийн иргэнд тохиолдсон явдал тус улсын нийгмийн сүлжээнд ихээхэн дуулиан тариад байна. Бен Вилсон гэх эр 2700 метрийн өндөрт нисдэг тэргээр явж байхдаа 3 инчийн зайтай хаалганы завсраар iPhone-оо унагаасан байна. Тэрээр онгоцны буудал дээр ирэх хүртлээ тэрхүү зайгаар гар утас нь унасныг мэдээгүй явжээ.

Бен Вилсон Техасын Вичита Фолс дахь Кикапүүгийн онгоцны буудал дээр ирээд iPhone-оо нисч явахдаа унагааснаа мэдсэн байна. Тэрээр “Find My iPhone” app-ийг ашиглан өндрөөс унасан хэдий ч ажилласаар байсан iPhone-ийнхоо байршлыг тогтоожээ.

Азтай залуу гар утсаа байршлаар нь хайсаар Кикапүүгаас 120 км-ийн зайд орших газраас олж авсан байна. Бен Вилсоны чанартай iPhone 2700 метрийн өндрөөс унасан ч булангууд нь жаахан халцарсан байсан бөгөөд хэвийн ажиллаж байгаа юм байна.

iPhone модны дор унасан байсан тул зөөлөн газардаж хэмээн дүгнэж байна. Гэсэн хэдий ч оргиналь iPhone-ий ямар чанартайг олон нийгмийн сүлжээ хэрэглэгчид ам уралдан бичиж байна.  
 

Болсон явдал: 2700 метрийн өндрөөс унасан iPhone хэвийн ажиллаж байна
Эх сурвалж: http://iphone-center.mn/c/21
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Болсон явдал: 2700 метрийн өндрөөс унасан iPhone хэвийн ажиллаж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/07
    нээрээ ч сайн шүү, гэхдээ би арай ч 2700метрээс унагаагүй л дээ. цементэн дээр л хэдэн удаа аймаар унагасан. гаднах гэр/шилэн/ тэрнийх нь үзүүр нь л хагарсан. утас маань эвдрээгүй байгаад байдаг.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох