МЭДЭЭ НЭМЭХ  

Хачирхалтай баримтууд

  • 4,724 уншсан
  • 2
  • 2014/06/25

Жил бүр илжигнээс унаж амь насаа алдсан хүмүүсийн тоо нисэх онгоцны осолд өртөгсдөөс ч олон гэнэ.


Густав Эйфель болон түүний цамхагтай барьцсаны хүчинд америкийн Жорж Феррис Чөтгөрийн дугуйг зохион бүтээсэн гэдэг.


1900-1920 онуудад олс таталт нь Олимпийн наадмын нэг төрөл болж байжээ.


Уурын машиныг Томас Ньюкоменаас 1600 жилийн өмнө Египетийн Херон гэгч зохион бүтээсэн боловч хэн ч ач тусыг нь мэдсэнгүй, шоолон доромжилсоор өнгөрчээ.


Эхийн сүүг хөхөж өссөн хүүхдүүд муруй шүдтэй байх нь нэн ховор гэнэ.


Олон суут санаануудын нэгэн адилаар ууттай дүрдэг цай ч санаандгүй бий болжээ. Цайны магнат Томас Салливан зардлаа хэмнэхийн үүднээс цайг жижиг уутанд хийж рекламдан түгээх болсноос үүдэлтэй юм байна.


Австралид Хятадын хүн амаас ч олон молтогчин туулай байдаг ажээ.


Муур үнэр ялгахдаа нохойноос илүү сайн гэнэ.


Таны толгой дээр сүүлт од унах магадлал 20 000-д нэг байна. Гэхдээ энэ нь үер, хар салхи, галт уулын дэлбэрэлтийн улмаас үхэх магадлалаас өндөр гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хачирхалтай баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • - 2014/07/07
    Солир хэзээ ч ороод ирэх юм байна даа

    0 0 Хариу бичих
  • qwerty 2014/06/28
    muur ymar zewuun sda we

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох