МЭДЭЭ НЭМЭХ  

Хүйсээ өөрчилж чаддаг амьтад

  • 8,167 уншсан
  • 5
  • 2015/08/10

Бидний төсөөлөн бодох чадвар хичнээн сайн хөгжсөн байлаа ч, амьтны ертөнцийн гайхамшгийн өмнө толгой гудайхад хүрнэ. Байгалиас заяасан хүйсээ өөрчилж орхидог амьтад байдаг гэвэл ямар сонсогдож байна? Зарим амьтад зүгээр л бусдыг “төөрөгдүүлж”, гаднах байдлаараа эсрэг хүйстэнтэйгээ адилхан болж хувирдаг. Харин зарим нь асуудалд тун ч “нухацтай” хандаж, жинхэнээсээ хүйсээ сольдог байна. Ийм амьтдыг шинжлэх ухаанд гермафродит амьтад гэж нэрлэдэг ажээ.

Каракатиц наймаалж

Булчирхайнаасаа бэх гаргадаг гайхалтай нялцгай биетэн гэж хүн бүр мэднэ. Үржлийнхээ үеэр агшин зуур өнгө зүсээ хувиргах чадвартай. Эрэгчин нь биенийхээ талыг, гэхдээ өрсөлдөгчид харагдах талаа эмэгчингийн зүсээр хувиргадаг. Жинхэнэ дүрээ мэдээж эмэгчиндээ харуулна л даа. Үүний ачаар “зальт эр”-ийн гэр бүлийн жаргалтай амьдрал зохиох боломж нь ихээхэн нэмэгддэг ажээ.


Могой

Хойд Америк, Канад, Мексикт амьдардаг нэг зүйлийн могой ичээнээсээ гармагц орооны үе нь эхэлдэг. Хосоо хайсан эрэгчин могой эмэгчинтэйгээ адил үнэр ялгаруулна. Эрдэмтэд удтал үүний учрыг олохгүй гайхаж байж. Гэтэл тайлбар нь тун энгийн. Удаан нойрноосоо дөнгөж сэрсэн эрэгчин болхи, хөдөлгөөн муутай байх тул сэхээ автлаа нилээд уддаг. Энэ үедээ араатны идэш болох нь цөөнгүй. Иймээс эмэгчний дүрд хувирч, хүсэл тачаалд автсан “эрчүүдийн” хүрээнд орж дулаацаж, хамгаалуулж байгаа нь энэ гэнэ.


Толбот цөөвөр

Цөөвөр чоно хэзээнээс муу нэртэй. Хүүр иддэг, харцаараа ховсддог, хүйсээ сольдог гээд л...Гайхалтай нь, сүүлийнх нь харин үнэн аж. Сүрэгт “эхийн эрхт ёс” ноёрхоно. Эмэгчин цөөвөр эрэгчингээс том, илүү хэрцгий байдаг. Тэдний цусан дахь тестостероны түвшин маш өндөр байдгаас үржлийн эрхтэнд нь ихээхэн нөлөөлж, эрэгчингийнхтэй төсөөтэй болсон байдаг. Ер нь цөөврийн эр эмийг ялгахад их хэцүү. Иймээс тэднийг гомосексуаль амьтад гэж үзэн ядсаар иржээ. Ийм онцлогоосоо болж эмэгчин нь үр удмаа төрүүлэхдээ голдуу үхэж дуусдаг байна.


Алиалагч загас

Тийм ээ, алдарт Немогийн маань ах дүү нар эмэгчин болж хувирдаг. Сүрэгт дэв зиндааг маш нарийн баримтлана. Хамгийн дээд талд үр удмаа үлдээх гол үүрэгтэй тэргүүн хос, дор нь хүчтэй залуу эрэгчингүүд байна. Тэд удирдагчаасаа илүү гарах ёсгүй тул өсөлт, хөгжлөө хязгаарлан барьж байдаг. Удирдагч үхсэн тохиолдолд тэдний нэг орыг нь эзэлнэ. Харин эмэгчин нь үхвэл удирдагч маань хүйсээ сольж эмэгчин болох ба “орлон тоглогчдын” дундаас хамгийн том, хүчтэй нэг нь түүний хос болно. Яг үнэндээ бол Немог аав нь биш, ээж нь хайх ёстой байсан юм.


Губан загас

Арьсны шимэгчдээс болж зовж шаналсан аварга загас, мурен мэт усны араатнуудын ганц аврал нь  цэвэрлэгч хочтой губан загас юм. Цэвэрлэгээний багт нэг эрэгчин, хэд хэдэн эмэгчин байна. Ганц эрэгчин үлэмж давуу эрх эдлэх тул “хүүхнүүд” нь эрэгчин болохын мөрөөдөлд умбана. Гэхдээ эрэгчин үхсэн тохиолдолд гаремийн хамгийн том, чадалтай эмэгтэй нь түүний орыг эзэлж эрэгчин болон хувирдаг.


Далайн шаахай

Энэ ер бусын нялцгай биетнүүд нь суумал амьдралтай: чулуу болон хясааны бүрхүүл дээр пирамид хэлбэрийн колони үүсгэн амьдардаг. Пирамидийн орой дээр хамгийн залуу “эрчүүд”, сууринд нь хөгшин эмэгчингүүд байрлана. Далайн шаахайнууд төрөхдөө эрэгчин байдаг ч, аажмаар эмэгчин болон хувирдаг. Иймээс пирамидийн дунд хэсэгт шилжилтийн янз бүрийн шатандаа яваа нялцгай биетнүүд байдаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүйсээ өөрчилж чаддаг амьтад
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2016/09/19
    Xorvoo delxii uujim ynz bvriin amtan baidag snvvdee Xarin xvn ter tusmaa ynz bvriin asuudaltai xvmvvs nam gvn daruuxan bsn bol xaanaas iimerxvv xel amand orox be gej bodoj bna

    0 0 Хариу бичих
  • Хvн 2015/09/24
    Хаха гамбууш ч амьтан, хамгаалаад байгаа 21р зууны 2 ч амьтан. Мен vv!!!

    0 1 Хариу бичих
  • Bat 2015/08/10
    Бас нэг амьтан дуту байна шдээ ганбууш :')))

    6 4 Хариу бичих
    • Зочин 2015/08/12
      Ene metiin teneg buduuleg humuus yaj orchin uyd bgad bdgiig oilgohgui yum

    • Зочин 2015/08/11
      Хүнийг тэгж доромжилж болж байгаамуу


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох