МЭДЭЭ НЭМЭХ  

Хязгааргүй уудмын тухай мэдэх нь

  • 4,845 уншсан
  • 13
  • 2015/08/23

Хүн төрөлхтөн огторгуйн уудмаар аялах боломжтой юу? Үгүй ядахад бид өөрийн нарны системийн захад хүрч чадах уу?Энэ боломжтой юу? Ингэхэд энэ ямар хэмжээний орон зай вэ? Боловсролоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрсдийгөө зугаацуулахаар үүнийг төсөөлөөд үзье.

Нарны системийн хамгийн захын гариг бол Дэлхий ван. Дэлхий ван биднээс хир хол зайд оршдог вэ? Хүн төрөлхтний хувьд маш хол огторгуйн хувьд өчүүхэн зай. Өөрсдийгөө  сансрын хөлгөөр аялах гэж байна гээд төсөөлөөд үзье. Хэдүүлээ хол явахгүй ердөө нарны системийнхээ зах хүртэл нисэх болно. Ингэснээр ямар аугаа уудам дахь ямар өчүүхэн орон зайн талаар ярьж байгааг харьцуулах боломжтой болно. Бид гэрлийн хурдаар / секундэд 300.000 км/ нисвэл Дэлхий ванд хүрэхийн тулд талдаа 7 цаг явах болно.Мэдээж бид тийм хурдтайгаар явж чадахгүй. Ийм учраас  өнөөдөр ашиглаж буй сансрын хурдаар ниснэ. Энэ нь тийм ч сэтгэл татам биш. Хүний бүтээсэн зүйлсийн хамгийн дээд хурдтай  нь Вояжер 1, 2 хөлгүүд бөгөөд цагт 56,000 км. Энэ хурдаар хөлгүүд нисээд Тэнгэрийн ванд хүрэхийн тулд 9 жил, Далай ванд хүрэхийн тулд 10 гаруй жил зарцуулсан. 

Өөр нэг зүйл бол нарны системийн гаригуудын орон зай тооцоололгүй зурагдсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ихэнх ном сурах бичиг, сургуулийн самбарт гаригуудыг нарыг тойрон хоорондоо ижил зайтай оршдог мэтээр зурсан байдаг ба энэ нь тэднийг хуудас, цаас, самбар мэтэд багтаах гэсэн оролдлого юм. Хоорондоо асар хол зайтай учраас тэднийг хэмжээгээр нь масштаблаж зурна гэдэг ямар ч боломжгүй. Дэлхийг самрын чинээ хэмжээтэй гэж үзвэл Бархасбадь 300 метрийн цаана, Дэлхий ван 2,5 км-ын цаана,  дэлхийд хамгийн ойрхон байгаа од болох Проксима Сентаури мөнөөх самрын үрнээс 16.000 Км-ын цаана байх болно.

Бид дэлхий ванг өнгөрөн цааш хурдтай явах болно. Хэрвээ аялалын маршрутаа үзвэл бид Дэлхий ван биш нарны системийн зах хүртэл явна гэсэн байгаа шүү дээ. Бид тэнд хүрэх яагаачгүй байна.  Дэлхий манай нарны системийн сүүлийн обекът гэж сургуулийн чинь самбарт харуулсан байх гэхдээ нарны систем тэнд дуусахгүй. Бид Оортын солирын үүлс дундуур гарсныхаа дараа л нарны системийн захад ирлээ гэж үзэж болно. Харин Оортын үүл хүрэхийн тулд Вояжер хөлгийн хурдаар 10,000 жил нисэх шаардлагатай. Бидний өнөөгийн мэдлэгт тулгуурлан дүгнэхэд ийм боломж байхгүй юм. Оортын үүлний тухайд хэлэхэхэд Дэлхий вангийн цаахнаас эхэлдэг бөгөөд  2 гэрлийн жилийн зайд үргэлжилнэ. Нарны системийн орон зайг хэмждэг нэгж нь АН /Астрономийн нэгж/ 1 АН нь дэлхийгээс нар хүртэлх зайг илэрхийлнэ. Дэлхийгээс Дэлхий Ван хүртэл 40 АН, Оортын үүлний төв хүртэл 50,000 АН.

За бид ямар нэгэн аргаар Оортын үүлэнд нисээд хүрчихэж гэж бодъё. Тэгвэл бид бүх зүйлсээс маш алсад очсон байх болно. Биднийг элч гэрлээрээ гийгүүлэгч нар нар маань зүүний сүвэгчийн төдий харагдах болно. Бидний төсөөлөл энэ хүртэл нарны систем дотор байлаа. Нарны системээс цаашаа юу байдаг вэ? Юуг хайж байна вэ? гэдгээс л хамаарна. Товчхондоо  бол юу ч байхгүй. Дараагийн том зүйлд хүрэх хүртэл зөвхөн  төгс хоосон орон зай л үргэлжилнэ. Бидэнтэй хамгийн ойр орших Проксима Сентаури одонд хүрэхийн тулд сансрын хөлгөөр 25,000 жил зарцуулна. Дараагийн цэг Сириус одонд хүрэхийн тулд дахиад 4,6 гэрлийн жил зарцуулна. Ийнхүү одон дамжин ниссээр өөрийн галактикийн төвд хүрэхийн тулд хүн төрөлхтөн оршин байснаас ч их хугацаа зарцуулах болно. Гэрлийн хурдаар явсан  ч энэ нь хүний хувьд тун хүнд даалгавар. Магадгүй харь гаригийнхан өөрийгөө зугаацуулахын тулд тариан талбай дээр дүрс зурахын тулд, эсвэл ганц нэгээрээ явж байгаа хүнийг айлгахын тулд хэдэн зуун тэрбум км-ыг туулдаг байж болох юм.

Статистикийн хувьд аваад үзвэл өөр сэтгэгч биет амьтад байх магадлал өндөр. Манай галактик өөрөө огторгуйд байх 140 тэрбум галактикийн нэг. Тэнгэрийн заадалд 100-400 тэрбум од бий. Од бүхэн өөрийн гаригуудтай. Ингээд бодоход ухаант байх магадлал зөвхөн манай галактикт олон сая гэж тооцоологддог. Бид сая сая иргэншлийн зөвхөн нэг нь байж магадгүй.

Харамсалтай нь огторгуй маш уудам учраас 2 соёл иргэншил багадаа 200 гэрлийн жилийн зайтай байгаа. Тиймээс бид  ганцаараа биш ч гэсэн  үнэндээ бараг л ганцаараа гэсэн үг. Харийнхантай уулзаж нүүр тулна гэдэг нь хүн төрөлхтний хувьд биелэгдэшгүй даалгаваруудынх нэг ч байж болно.Орчлон бол ганцаардуулам асар уудам......... 

Дэлхий ван болон түүний сар Шарон.

Хязгааргүй уудмын тухай мэдэх нь

Дэлхий ван гариг дээрээс манай нар ингэж харагдах болно.

Зургийн эх сурвалж: NASA-Pluto-Probe-Safely-on-Course-for-Epic-Flyby-1

Оортын солирын үүл

Хязгааргүй уудмын тухай мэдэх нь

Бид дэлхийгээс Оортын үүлс хүрэхэд нарнаас дэлхий хүртэлх зайг 50,000 дахин туулна.

Эх сурвалж: "A Short History of Nearly Everything" bу Bill Bryson (Sep 14, 2004). (1,993)
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хязгааргүй уудмын тухай мэдэх нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • a 2016/03/03
    Бид ал боов хоёроос үүсэлтэй

    1 1 Хариу бичих
    • Зочин 2016/04/19
      chi tojignoos uuseltei

  • Зочин 2015/11/17
    Bid bol tseg

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/11
    shireenii tavtsan dr bga toosnii shirheguudiin 1 shirheg toos n manai galaktik gd tosoolohod barag onohin bndo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/09
    Ингээд бодохоор бид хаанаас ирсэн юм бол, манай дэлхий хаанаас үүсэлтэй юм бол, ер нь юу ч байхгүй, орчлон ертөнц ч гэж байхгүй байсан бол... гэх мэтийн сонин сонин бодлууд төрөх юм. Тэгэхээр заавал нэг бүтээгч байж таарах гээд байна.

    5 0 Хариу бичих
  • dear 2015/08/24
    asar huchtei tsomiin bombog hiigeed sansar uudmiig neg gereltuuleed uhtsgeey yun 570 yun ehner nohor huuhed yun 8%lizing uhsen baas

    7 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/24
    swdw

    1 1 Хариу бичих
  • thhh 2015/08/24
    Erdemtediin taamaglal l daa.Gehdee sanaand bagtahgui yum. Bid nar er n yu yum be

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/24
    ene medeelel ch gesen yag tag boditoi bish shu de duhuulsen l

    1 2 Хариу бичих
  • Зочин 2015/08/23
    Sonirholtoi blaa

    0 0 Хариу бичих
  • hmmm 2015/08/23
    xaxa arai2

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/23
    bid ch toos yum duu

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/23
      Тэрнээс ч жижиг


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох