МЭДЭЭ НЭМЭХ  

«Нөхрүүдийн дэлгүүр»

  • 23,245 уншсан
  • 19
  • 2015/08/11

Нэг хотод эмэгтэйчүүд нөхөр болох хүнээ худалдан авч болдог дэлгүүр нээгджээ. Орох хаалганы хажууд дэлгүүрийн ажиллах зарчмыг танилцуулсан заавар байна:

  1. Эмэгтэй хүн амьдралдаа нэг л удаа энэ дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй.
  2. Дэлгүүр 6 давхар бөгөөд давхар дээшлэх тутам эрчүүдийн чанар сайжирна.
  3. Та аль нэг давхраас сонголтоо хийх, эсвэл дээшээ явах боломжтой.
  4. Харин дээшээ гарсан хойноо аль нэгэн давхар руу буцаж ирэхийг хатуу хориглоно.

Нэгэн эмэгтэй удтал тээнэгэлзсэний эцэст «Нөхрүүдийн дэлгүүр»-ээс заяаныхаа ханийг авахаар шийдэж л дээ.

Дээрх заавартай сайтар танилцаад 1-р давхарт орж ирэв. Энд «Ажил эрхэлдэг эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байна. Эмэгтэй тоомжиргүй инээмсэглээд шууд 2-р давхрыг чиглэв.

2-р давхарт: «Ажил эрхэлдэг, бас хүүхдэд хайртай эрчүүд» гэсэн хаяг байна. Эмэгтэй бас л тоосонгүй 3-р давхарт гарлаа.

Энд «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байв.

«Үгүй ер! Ийм юм бас байдгаа!» хэмээн эмэгтэй гайхав. Гэсэн ч тэр дээш гарахыг яарлаа.

Харин 4-р давхарт: «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг эрчүүд» гэсэн зарлал байжээ. «Мөн догь оо!» гэж бодсон эмэгтэй 5 давхарт гүйн гарч ирэв.

5-р давхарт «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг, маш романтик эрчүүд» гэсэн зарлал байлаа. Эмэгтэй эндээс нөхөр сонгохыг маш ихээр хүсэж байсан ч, илүү сайхан зүйл горьдон 6-р давхар руу гүйлээ.

Гэтэл тэнд «Та энд гарч ирсэн 2816973 дахь эмэгтэй боллоо. Харамсалтай нь энд эрчүүд байхгүй. Эмэгтэй хүний шуналт хүслэнг хангах боломжүй гэдгийг нотлохын тулд л энэ давхар байдаг юм. Манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлалаа!» гэсэн бичигнээс өөр юу ч байсангүй. 


Жич: «Нөхрүүдийн дэлгүүр»-ийн яг эсрэг талд «Эхнэрүүдийн дэлгүүр» ажиллаад удаж байна. 1-р давхарт «Сексэд дуртай хүүхнүүд» бий. 2-р давхарт «Сексэд дуртай, баян хүүхнүүд» байдаг. Харин бусад 3-6 давхар руу одоогоор нэг ч эр хүн шагайж үзээгүй байгаа аж...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Нөхрүүдийн дэлгүүр»
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

19 Сэтгэгдэл


  • ganaa 2015/12/28
    кк эмэгтэй хүн шуналтай даа биш зорилго чиглэлтэй чадлаараа амьдралыг төгс тэнцүү сонирхолтой байлгахыг эрмэлздэг Харин ихэнх эрчүүд секс, бэлэн амьдрал 2-ыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд 2 нутагтан байх дуртай, дийлэнх нь энэнээс татгалзахгүй

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/11/16
    emegtein 3davhart itgemtgii uuruusuu iluu nuhuruu halamjildag

    0 0 Хариу бичих
  • delguuriin zaluu 2015/10/28
    Hooe busguichuud mini bi ter 4 dawhariin zaluu bna. Odoogoor sale zarlasan bgaa.. Hyamdraltai bga deer n hurdan irj avaarai namaig.. 4 dawhariinhan bolomjiin bga bizde..

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/13
      Жич бонус бага сага юмтай буцаах боломжгүй.

  • hunii naimaanii huuli 2015/10/15
    6 dawhart hen ch garhiig hvsne. ene bol huised hamaaralgvi. shunal bol hvn torolhtnii hiij buteeh setgeliin ilrel mon.

    0 1 Хариу бичих
  • Bestseller 2015/08/18
    Emegteichuud shunaltai shuu hemjee hyzgaar barag medehgui medehiigch husdeggui bh emegteichuud shunaltai bjiij amidrana gedg ys ymandeeree tiim bish baidag bhgui yu ##### #

    5 2 Хариу бичих
  • emegtei xun 2015/08/12
    yag ali ulsad yamar nertei delguur yum boldo zaagaad ogoch, tasarxai amitan olj irey baiz..

    1 1 Хариу бичих
  • jiji 2015/08/12
    Erchuudee gej.. Doroo setgel ni hanah yum daa

    0 3 Хариу бичих
  • zochin 2015/08/11
    Yg ymar ulsad gdg n todorhoi bol ugan sonirholtoi l yum.

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/09/07
      chi uneheer iq saitaimaa hahaha

    • Зочин 2015/08/11
      wahahah bodit bish shu de

  • ss 2015/08/11
    ehneruudiin delguur n goy ym bn haha

    1 0 Хариу бичих
  • .... 2015/08/11
    bi bol 5 iig avchiidaal 6 ruu garahguiel gej bodoj blaashd

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/12
      hudlaa shunalgui hun boloh geed haha

  • Зочин 2015/08/11
    Whahaha «Нөхрүүдийн дэлгүүр»-ийн яг эсрэг талд «Эхнэрүүдийн дэлгүүр» ажиллаад удаж байна. 1-р давхарт «Сексэд дуртай хүүхнүүд» бий. 2-р давхарт «Сексэд дуртай, баян хүүхнүүд» байдаг. Харин бусад 3-6 давхар руу одоогоор нэг ч эр хүн шагайж үзээгүй байгаа аж... gene uu erchuud bol sex tegeed l boloo ain

    7 0 Хариу бичих
  • lol 2015/08/11
    Ee zugeer l 4iig abaal boloo hangalttai haha

    0 0 Хариу бичих
  • Баясгалан Эрдэнэ-Очир 2015/08/11
    Балиар хүүр вэ?

    0 0 Хариу бичих
  • bi 2015/08/11
    hahah bi ch bs tegeh l bla

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/11
    Хүүхнүүдийн шунал гэж нээрээ хязгаар байхгүй э

    12 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох