МЭДЭЭ НЭМЭХ  

Индонезийн дайчид олон эхнэртэй байж болно

  • 7,694 уншсан
  • 1
  • 2015/08/12

Индонезийн Батлан хамгаалах яам дайчдынхаа хувийн амьдралыг зохицуулахаар шийдсэн бололтой. Дайчид удирдлагын хатуу хяналтан дор олон эхнэр авч болох тухай хууль саяхан батлагджээ. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, бригадын генерал Жундан Эко Бинторо энэ тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

Эрчүүд хэд хэдэн эхнэр авч болох ч, эмэгтэй хүн нэгээс илүү нөхөртэй байхыг хуулиар хориглосон аж.

Чухам ямар үед эр хүн “бага эхнэр”авч болох тохиолдлыг нарийн зааж өгсөн байна. Үүнд: авааль эхнэр өвчтэй, эсвэл тахир дутуугийн улмаас эм хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй болох, хүүхэд төрүүлэхгүй байх зэрэг тохиолдолд дараагийн эхнэрийг авч болох бөгөөд харин шашин шүтлэг тохирч байх ёстой аж.  

Бас анхны эхнэрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нөхрийн санхүүгийн чадавхийг баталсан татварын тайлан шаардлагатай. Мөн нөхөр гэр бүлдээ “тэгш, шударга харьцаа” тогтоож чадна гэсэн амлалтыг бичгээр өгнө.

Дээрх журмын аль нэг нь зөрчигдсөн гэсэн сэжиг төрвөл Яамны зүгээс мөрдлөг хийж эхлэх аж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Индонезийн дайчид олон эхнэртэй байж болно
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/12
    Laliin shashintai oron argagvi!

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох