МЭДЭЭ НЭМЭХ  

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа

  • 4,885 уншсан
  • 7
  • 2015/08/12

Зэрлэг амьтдаар дүүрэн Сибирийн ойд төөрсөн дөрвөн настай бяцхан охин 12 хоногийн дараа эсэн мэнд олдож олон нийтийг баярлуулж басхүү гайхшруулж байсан билээ. Энэ хэрэг яг нэг жилийн өмнө гарч байсныг бид бүхэн мэдээлж байсан юм.

“Siberian Times” сонинд бичсэнээр Карина Чикитова охин долоодугаар сарын 29-ны өдөр Бүгд найрамдах Саха улсын алслагдмал газрын нэг болох Омон тосгон дахь гэрээсээ төөрөн сураггүй болжээ. Охин нохойны хамт ойролцоох тосгон руу явсан аавынхаа араас яваад ийнхүү төөрсөн байж. Хоёр тосгоны хооронд ямар нэгэн утасны сүлжээ байдаггүй тул охиныг явснаас хойш дөрвөн өдрийн дараа л алга болсныг нь мэдэж тосгоны иргэд нийтээрээ охиныг хайх ажилд яаравчлан орсон гэдэг.

Саха нь өвөлдөө Сибирийн хамгийн хүйтэн бүс нутагт ордог бөгөөд зуны цагт ч шөнөдөө нэлээд хүйтэн хонодог байна. Түүнийг наймдугаар сарын 11-ний өдөр олсон бөгөөд охинтой хамт сураггүй болсон нохой тосгондоо ирж зам зааснаар эрлийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөжээ.

Бяцхан охин зэрлэг жимс түүж идэн, голын усаар ундаалж, шөнөдөө даарахгүйн тулд нохойгоо тэврэн, өвсөөр хучин унтдаг байсан хэмээн ярьжээ. Гэвч ийнхүү өвсөн дунд нуугдсан нь эрэлчид охиныг олоход хүндрэл учруулсан байна.

“Якутын зарим хэсэг шөнөдөө хасах градустай хонодог болсон учир бидний санаа маш их зовж байсан. Гэвч бид охиноо нохойтойгоо хамт байгаа гэж итгэн найдлага тавин хайсаар байсан. Гэвч нохой маань ганцаараа эргэн ирэх үед бидний зүрх зогсох шиг болж охиноо алдчихлаа л гэж бодож байлаа. Эрлийн багийнхан ч охиныг ийм удаан амьд байгаа гэдэгт эргэлзэж байсан юм. Охиныг хайж байхдаа зэрлэг баавгайтай хүртэл таарсан. Энэ бүхэн бидний итгэл найдвар бүрмөсөн алдрахад хүргэсэн байлаа. Гэтэл хэний ч санаанд оромгүй зүйл болж нохой охиныг байгаа газрыг бидэнд зааж өгсөнөөр барахгүй түүнийг эсэн мэнд байхыг оллоо. Гайхамшиг гэдэг л энэ байхдаа” хэмээн охины ээж ярьж байжээ.

-Карина, Найда хоёр одоо ч үнэнч найзууд хэвээр-

“Siberian Times” сонины сурвалжлах багийнхан нэг жилийн дараа Карина охины гэрт зочилж, түүний амьдрал ахуйтай танилцсан байна. Охин одоо таван нас хүрчээ. Карина түүний амийг аварсан Найда нохойтойгоо дотно нөхөрлөсөн хэвээр гэж гэр бүлийнхэн нь ярьсан юм. Найда жилийн өмнө бараг гөлөг байсан бол одоо нас бие гүйцэж том болсон байна.

“Ойд төөрснөөс хойш  ес дэх хоног дээр нохой маань Каринаг орхиж тосгон руугаа явсан байсан. Аврах багийнхан гурав хоногийн дараа Каринаг олсон. Охин маань тун зоригтой хүүхэд. Түүнийг олоход бага зэрэг шумуулд хазуулсныг эс тооцвол ямар нэгэн хүнд бэртэл, гэмтэл аваагүй байсан. Бас тийм ч их айгаагүй гэдгийг нүднээс нь олж харсан юм. Катрина маань дуу цөөтэй ч урьдынх шигээ хэвийн байдалдаа эргэж орсон. Харин ойд төөрсөн тухайгаа ярих тун дургүй” хэмээн охины ээж Талина ярьжээ.

-Карина охин, Найда нохойныхоо хамт-

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа

-Caters агентлагийн зурагчин уг зургийг охиныг олсон дараахан авчээ-

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа

-Тэрээр шумуулд хазуулсаныг эс тооцвол ямар нэгэн хүнд бэртэл, гэмтэл аваагүй байжээ-

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа

-Найда эзнийхээ амийг аварч, охины байгаа газрыг зааж өгсөн байна-

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа

-Охиныг өндөр өвсөн дундаас олжээ-

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа

-Эрлийн үеэр-

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа

-Охин одоо таван нас хүрчээ-

Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа
Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа
Эх сурвалж: http://world.eagle.mn/content/read/34394.htm
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сибирийн “Маугли” охин нэг жилийн дараа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/17
    setgel unheer hudullu . ohin nohoi 2 iin tuhai kino hiih heregtei tuuhednd uldheer erelheg ohin baina.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/14
    Ewii jijighen garaaraa jijighen gedsee tejeej baisan baina shde

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/14
    eej n ch bas mongol torht ym bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/12
    yag mongol ohinshig l haragdaj bn! ene yakutuud bol mongoliin hamgiin oiriin sadan torlvvd yum!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/12
    Хөөрхөн нохой байна даа нохойгоо бүүр санчлаа байна

    0 0 Хариу бичих
  • Пүүжээ 2015/08/12
    Ёстой мундаг нохойтой мундаг охин юмаа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/12
    zun sovingoo dagsan bh evii min

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох