МЭДЭЭ НЭМЭХ  

Тунгусын солирын эргэн тойронд

  • 8,852 уншсан
  • 13
  • 2015/08/13

1908 оны 6-р сарын 30-ны тунгалаг сайхан өглөө Сибирийн зах хязгааргүй уудам нутагт нэгэн хачирхалтай үзэгдэл болж өнгөрсөн нь өнөөг хүртэл хүмүүсийн сонирхлыг татаж, маргаан шуугианы хурц сэдэв болсоор байгаа юм. Чулуут Тунгуска гол, үзэсгэлэнт Лена мөрний хоорондох  сав газарт нар шиг хурц гэрэлтэй үл мэдэгдэх объект чих дүлийрэм дуу гаргаж, улаан гал маналзуулан баруун хойт зүгийг чиглэн ниссээр зэлүүд хөвчийн дээр долоон км-ийн өндөрт асар хүчтэйгээр дэлбэрчээ. Газар дэлхий донслон доргиж, өндөр модод булгаран унаж, энэ хавийн араатан амьтад үхэж үрэгдсэн нь олон. Ойн түймэр дэгдэж мужийг бүхэлд нь харлуулав. Дэлбэрэлтийн чимээ 1200 км-ийн радиуст сонсогдож, 1000 км-ийн тэртээд газар доргиж, 400 км-ийн алсад байгаа байшингуудын цонх хагарсан байжээ. Энэ аймшигт дэлбэрэлтийн хүч нь 1945 онд Японы Хиросима хотод хаясан атомын бөмбөгнийхөөс 2000 дахин их гэж тооцоолон гаргасан байна.

Энэ явдлаас өмнө байгалийн хачирхалтай үзэгдлүүд ажиглагдаж байсан гэнэ. Жишээ нь, 9 өдрийн өмнө Европ болон Баруун Сибирийн олон газар үүр цайх үеэр хачирхалтай хурц гэрэл тусаж,  зүүнээс баруун тийш үргэлжилсэн үзэсгэлэнт мөнгөлөг үүлс харагдаж байв.

Дэлхийн түүхэнд өмнө нь ийм хачирхалтай, нууцлаг үзэгдэл болж байсангүй. Энэ юу байв аа? Болсон явдлыг шинжлэх ухааны үүднээс судалж тайлбар өгөх ажил 1927 онд, Зөвлөлт засгийн үед  л эхэлсэн юм. 1927-1939 онд судалгаа хийсэн 4 удаагийн хайгуулын ангийг эрдэс бодис, тэнгэрийн эрхэс судлаач мэргэжилтэн Леонид Алексеевич Куликов толгойлж байв.

Солир унасан гэх хамгийн магадтай таамаглалыг эдгээр судалгаа нотолж чадаагүй, унасан солирын хэлтэрхий болон ул мөр ч олдоогүй байна. Энэ тухай олон тооны мэдээлэл, нийтлэл байдаг тул давхардуулалгүйгээр сүүлийн үеийн судалгааны явц, таамаглалуудаас товчлон хүргэе. 

Солирын таамаглал бол Тунгусын оньсогыг тайлбарлах гэж оролдсон цорын ганц хувилбар биш юм. 1970 –аад онд энэ нууцлаг явдлыг тойрсон 70 гаруй янзын онол гарч байсан гэдэг. 5 жил тутам «Тунгусын дуулиан» дэгдэж, ээлжит шинэ, сонирхолтой онол гардаг зүй тогтолтой болоод байна. Одоо 120 гаруй онол бий гэнэ. Эдгээрээс хамгийн сонирхол татаж буй заримынх нь талаар өгүүлье.

1. Зөвлөлт-Оросын алдартай зөгнөлт зохиолч Александр Петрович Казанцев атомын хөдөлгүүр нь эвдэрсэн харь гарагийн хөлөг дэлхийн агаар мандалд нисэн орж ирээд сүйрсэн гэсэн таамаглал дэвшүүлжээ. Энэ таамаглалд гойд дүйцэх нэг зүйл байгаа нь: дэлбэрэлтийн төв дэх модод огт унаагүй үлдсэн нь дэлбэрэлт газар дээр биш, агаарт болсныг нотолж байгаа юм. 2009 онд Красноярскийн судлаачид солир унасан газраас үл мэдэгдэх бичээс бүхий кварц олжээ. Энэ бичээс чулуун дээр техногенийн аргаар хийгдсэн, эсвэл плазмын нөлөөгөөр үлдсэн байж болно гэж  эрдэмтэд үзэж байгаа аж. Кварцыг удтал судалсны эцэст энэ нь Дэлхий дээр байдаггүй олон янзын бодисын хольцтой болохыг тогтоожээ. Үл мэдэгдэх бичээс бүхий сансрын гаралтай энэ кварцан чулуу нь одоо үнэлж баршгүй ховор олдворын тоонд ороод байна.  


2. Америкийн Альберт Жексон, Майкл Риан нарын эрдэмтэд Дэлхий хар нүхтэй мөргөлдсөн байж болох онолыг дэвшүүлсэн юм. Гэхдээ энэ бүлгийн зарим эрдэмтэд хар нүхний оронд лазерийн гэрэл, эсвэл нэгэн цагт Нарнаас тасарсан плазмын хэсэг байж болно гэж үздэг ажээ. Францын эрдэмтэн, одон оронч Феликс де Руа Дэлхий маань сансрын тоосон үүлтэй мөргөлдсөн байх гэж үздэг байна.


3. 1988 онд Петровскийн ШУ-ны Академийн сурвалжлагч гишүүн Юрий Лавбинаар удирдуулсан эрдэм шинжилгээний ангийнхан Ванавараас холгүй шураг хэлбэртэй ер бусын металл эд ангиудыг олжээ. Аварга том солир сансраас Дэлхийг чиглэн ирж явааг мэдсэн өндөр хөгжилт харь гарагийн соёл иргэншил Дэлхийг аврахаар сансрын хөлгөө илгээсэн. Аврах ажиллагааны үр дүнд солир бутарч зарим хэсэг нь Дэлхий дээр унасан, зарим нь манай гарагийн хажуугаар нисэн одсон гэнэ. Харин энэ үед харийнхны хөлөгт гэмтэл гарсан тул бууж засвар хийхээс өөр аргагүй болсон. Ингээд хөлгийн зарим нэгэн деталийг үлдээгээд эсэн мэнд нисэн одсон гэсэн онолыг Лабвин дэвшүүлээд байгаа юм байна.

Сүйрэл болсон газарт 12 ширхэг конус хэлбэрт нүх олдсон боловч гүнийг нь ч, гарал үүслийг нь ч  тодорхойлох боломжгүй гэнэ.


4. Сүүлийн үед хамгийн их хүчээ авч байгаа таамаглал бол Оросын физикч эрдэмтэн Геннадий Быбины дэвшүүлсэн мөсөн сүүлт одны хувилбар юм. Энэ хүн 30 жилийн турш Тунгусын гайхамшгийг судалж байгаа бөгөөд тайгад унасан зүйл бол чулуун солир биш, харин мөсөн сүүлт од байсан гэж үзэж байгааюм байна. Тунгусын үзэгдлийг анх судалж байсан Леонид Куликовын тэмдэглэн бичсэн олон зүйлтэй энэ онол тохирч байгаа гэнэ. Жишээ нь, Куликов хүлрээр бүрхэгдсэн мөстэй адил бодис олдсон тухай бичсэн байна. Гэвч тэр чулуун солир хайж байсан учраас ач холбогдол өгөөгүй бололтой. Дэлхий мөсөн сүүлт одны хувьд халуун хайруулын тавагтай яг адилхан байж таарна. Унасан солир маш хурднаар ул мөргүй хайлан алга болсон байх гэж Быбин бодож байгаа аж.

Энэ мэт олон таамаглалуудын аль нь батлагдаж хөдлөшгүй үнэн, цорын ганц хариу болохыг хэлэхэд хэцүү. Ийм зүйл бараг л болохгүй биз ээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тунгусын солирын эргэн тойронд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • gitlyeriin tursun duu 2015/10/28
    sarnii esreg tald gitlyer chingis haan naplyon 3 koffee shimeed teslagiin shine buteeluudiig sonirhood vanga nostradamus 2r ulger domog yariulaad madonoog eeljilj husaad hevtej bna lee

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/23
    ene doorhi commentuudiig bichsen humuus bugd yumtai

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/13
    Тесла , Долгионы энергийн төхөөрөмж туршиж байгаад, хянаж чадахгүй болох үедээ, хүнгүй газар руу чиглүүлж дэлбэлсэн юм. Одоо тэр хүн Сарны харагдахгүй талд, Германчуудтай хамт амьдарч байгаа

    12 1 Хариу бичих
    • Зочин 2015/08/24
      Mongolchuudiin baildan daguulaltiin uyed garuud tend bakterlogiin zevseg turshsan geseen

    • Зочин 2015/08/24
      чи наад үгээ дэлгэртэй л хэл би бол өөр хүн шүү

    • Зочин 2015/08/19
      jesus allah budda 3 hamt bga

    • Зочин 2015/08/14
      Аа тэгсэн юм бий вий.ингээд бүх хэргийн учир тодорхой боллоо.тэмка агаагийн сүнс л унгацан байсан байна ш дээ.

    • Зочин 2015/08/14
      bitii hutsaad bgaarai tend chin chingis haanii suns ywaj bgaad ungatsan gesen boonuud tegj bn lee

    • Зочин 2015/08/13
      Та нар итгэхгүй л дээ . Гэхдээ Тесла Гитлерийн сүүлд гэрээ хийгээд асар их алтаар солилцож нисдэг тавгаар сарлуу аваад явсан юм шүү

    • Зочин 2015/08/13
      Энэ үнэн ярьж байна.би бүүр тесла гитлер хоёрыг саран дээр байхыг өөрийн нүдээр харсан.тэнд бас ким ир сен байна лээ.

    • Зочин 2015/08/13
      Хаха.Ойрд ийм онигоо сонссонгүй.Баярлалаа хө

    • Зочин 2015/08/13
      ulger yrihiiimaa xxa

    • Зочин 2015/08/13
      xazaxaxa


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох