МЭДЭЭ НЭМЭХ  

Хүмүүс яагаад олонхийг дагадаг вэ?

  • 3,149 уншсан
  • 2
  • 2015/08/14

Хүмүүс, ялангуяа залуучууд “өөрийнхөөрөө” байхыг хүсдэг. Хичнээн ийм бодолтой байсан ч, эцэстээ ялгаагүй л ойр хавийн хүмүүсийг дуурайдаг. Яагаад?

Яагаад гэвэл конформизм буюу олныг аялдан дагах бол хүний төрөлх мөн чанар юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн сайн мэддэг, өргөн тархаж, түгээмэл дэлгэрсэн тэр л зүйлийг хийдэг. Энэ нь ч бидэнд ашигтай, амар байдаг. Элдэв нян чухам яаж өвчин үүсгэдгийг олон хүн мэддэггүй ч, ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угаадаг. Энэ мэтээр хүмүүс яагаад гэдгийг мэдэхгүй ч сайн гэж бодож, итгэдэг үйлдлээ хийдэг байна. Мэдэх ч албагүй, гол нь ихэнх хүмүүс ингэдэг гэдэг факт л чухал байдаг аж. Энэ нь ахуй амьдрал, соёл урлаг гээд нийгмийн бүх салбарт ажиглагддаг үзэгдэл юм.

Харин IQ өндөртэй хүмүүс бусдыг дагах нь харьцангуй бага байдаг гэнэ. Дагасан ч тодорхой зорилготой байдаг аж. Өөрөөр хэлбэл, ухаалаг хүмүүс зөв гэж бодсон замаараа л замнах нь элбэг. Харин итгэл муутай, эсвэл эргэлзэж байгаа үедээ л олонхийг тун ч дургүй дагадаг аж.

Аливаа боломж хувилбаруудыг дагалдан тодорхойгүй байдал ихэсдэг учир эцсийн эцэст хүн бас л олныг дагах хүсэлдээ автдаг байна. Энэ бүгдээс бидний оюун санаа бол олдмол зүйл гэж хэлж болно.

Буруу байсан ч олонхийг дагах зуршил хүмүүст бүр бага балчраас нь эхлээд төлөвшдөг аж. 4 настай хүүхдүүдэд хүртэл конформизм ажиглагдаж байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүмүүс яагаад олонхийг дагадаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • иргэн 2015/08/15
    ерөнхийд нь бол ухамсар хэмнэх зарчим гээд байга юм өмнөх үед олж авсан мэдлэгийн тодорхой түвшинг шалгах шаардлагагүй шууд ашиглах зарчим

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/14
    Энэ нь зүгээр л юмыг хялбар болгодог юм шиг санагддаг. Ямар нэг юм хийхдээ яагаад хийх хэрэгтэй вэ гэдгийг та бодох шаардлага байхгүй, бүгд л хийж байгаа юм чинь ямар нэг учиртай л байж таараа.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох