МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэнд алдартай мангасууд

  • 11,286 уншсан
  • 15
  • 2014/06/26

Үлгэр домог, уран зөгнөлт киноны гол баатрууд болсон орон орны алдартай мангасуудын тухай сонирхоцгооё.

Славяны цус сорогч буюу вампир

Вампирууд бол үхэшгүй мөнхийн амьдралаа хадгалахын тулд хүний цус уудаг амьтад юм. Эднийг голдуу цусанд шунагч амьд үхдэл мэтээр дүрсэлдэг.


Германы хүн чоно буюу босоо ороолон

Эдгээр нь илбийн хүчээр тэргэл сартай шөнө чоно буюу чоно дүрст амьтан болж хувирахаар хараагдсан хүмүүс гэдэг. Орчин үед порфирь гэгч өвчний улмаас цус сорогч буюу хүн чоно бий болж болохыг баталжээ. 


Кельтийн банши

Удахгүй үхэл ирэх айлын цонхон дор банши аймшигтай муухайгаар орилдог гэж домогт гардаг. Хэрэв буян заяа ихтэй, эсвэл суут ухаантан үхэхээр байвал нэг биш хэд хэдэн банши ирдэг гэнэ. Төрөхийн улмаас нас барсан эсвэл бусдад хорлогдсон эмэгтэй банши болдог байна.


Латин Америкийн зомби

Зомби бол үхээд боссон хүн гэхээсээ илүү түүний ухаангүй, ухамсаргүй бие цогцос нь юм. Зомбигийн тухай Африкийн вуду омгийнхон их ярьдаг.


Ойрх Дорнодын упырь

Эдгээр нь эртний араб үлгэрийн баатрууд бөгөөд голдуу хүн амьтангүй оршуулгын газарт  амьдардаг, ямар ч дүр төрхөөр хувирч чаддаг амьтад гэнэ. Гэхдээ тэдний илжгэн туурай огт хувирахгүй хэвээр үлддэг аж.


Египетийн муми

Муми бол ялзрахаас сэргийлж хатаасан шарил юм. Мумийн амгалан тайван байдлыг эвдэж булш шарилыг нь ухсан хүнд хараал хүрдэг гэсэн үлгэр домог олноор байдаг.


Японы они

Ониг япончууд янз бүрээр дүрсэлдэг. Маш урт хумстай, толгойтой дээрээ эвэртэй, сагсгар үстэй аварга том мангас мэт, эсвэл маш олон тооны гар хуруутай, олон нүдтэй гайхал мэтээр зурсан байдаг. Гэхдээ заавал бүслэхийгээрээ барын арьс ороож, төмөр муна барьсан байна.


Англи-саксоны гоблин

Гоблинчууд голдуу одой байдаг ч хүн шиг биетэйгээр дүрслэх нь бий. Тэдний онцлог бол маш ууртай, догшин, муу санаатай байдаг.


Францын огр

Хүний мах идэгч аймшигтай муухай махчин мэтээр дүрслэгддэг. Маш том толгойтой, үс сахал ихтэй, том гэдэстэй, хүчирхэг араатан маягаар үзүүлдэг.


Грекийн горгонa

Толгойдоо үсний оронд амьд могой язгануулсан мангас бөгөөд хүмүүсийг харцаараа чулуу болгон хувиргах шидтэй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэнд алдартай мангасууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • enkuush 2014/07/24
    Заавал дота байх албагүй

    0 0 Хариу бичих
  • nuuts 2014/07/22
    tegeed yum l bol dotatoi zvvrelhiin

    0 0 Хариу бичих
  • munhuu 2014/07/18
    Hha endeer bainga.net deer bdag teen wolfiin barag buhamitad bn gehdeee banshi oni 2bisheee

    0 0 Хариу бичих
  • tulga 2014/07/06
    dajgui shuu

    0 0 Хариу бичих
  • 1 2014/06/27
    banshi chine dotagaar bol krobelus shuu dee

    0 0 Хариу бичих
  • dota 2014/06/26
    banshi gj akasha yum shig bhiin tee kk ene tuuh domoguudaas dotagiin baatruudig tuuj awsan bhldaa tmvv

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/27
      Dota ч угаасаа энд тэндхийн үлгэр домог, уран зохиолийн баатруудын цуглуулга л даа. Гэснээс хэдэн жилийн өмнө Теккэний нэг тулаанч Dota дээр шинэ баатар болгож гаргана гээд байсан. Яг хэн нь юм бол доо :P

    • dota2 2014/06/27
      banshee gej krobelusiig helj bgam

  • ASD 2014/06/26
    GORGON CHN UZESGELENT GUNJ BJ BGAD HARAALAAR IIM BOLTSON GDG

    0 0 Хариу бичих
  • - 2014/06/26
    Сонсож байсан мангасууд ихэнхийх нь аль улс орных гэдгийг мэддэггүй байж.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/26
    муми г л мэдэх юм байна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/26
    Ogre-ийн зураг нь буруу байна даа

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/27
      уулна домогтоо бол ямаан эвэртэй 4,5м өндөртэй гэж дүрсэлсэн байдаг л даа дота шиг 2 толгойтой гэж байдаггүй

    • Зочин 2014/06/26
      Огр гэж байналда

    • Зочин 2014/06/26
      teged zaaval dotagin ogre shig baih albatai yu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох