МЭДЭЭ НЭМЭХ  

Машин хулгайлсан түүх

  • 6,294 уншсан
  • 0
  • 2015/08/17

Ямар ч нөхцөлд хүн хошин шогийн мэдрэмжээ алдахгүй байх нь чухал. Энэ нь хожим хүнд байдалд орсон ч тэвчээртэй, эерэг хандлагатай байхад тусалдаг.

Нэгэн хижээл насны авгай дэлгүүрээс гараад иртэл 4 залуу машинд нь суучихсан хөдлөхөөр завдаж байв. Авгай цаг алдалгүй цүнхэн дотроосоо гар буу гаргаж ирээд «Би буутай яваа шүү, тэгээд ч маш сайн бууддаг. Одоохон машинаас гарцгаа!» гэж чанга гэгч хашгирчээ.

Дээрэмчид дахин хэлүүлсэнгүй нүд ирмэх зуур алга болоод өгөв.

Эмээгийн зүрх чичирч, гар нь салгалж байсан ч авсан зүйлээ багажиндаа хийгээд машиндаа суулаа. Машинаа асаах гэтэл болж өгдөггүй. “Айх юмгүй болсон!” гэж өөртөө дахин дахин хэлээд нилээд оролдсон ч нэг л биш. Гэтэл толгойд нь нэг бодол харван орж ирэв. Тийм ээ, тийм. Хажуугийн суудал дээр байгаа хөл бөмбөг, фрисби (шиддэг диск), хэдэн лааз пиво түүний тааврыг баталж байлаа.

Авгай өөрийнхөө машиныг нилээд хэдэн тэрэгний цаана зогсож байхыг олж харав. Юм хумаа машин руугаа хийгээд цагдаагийн хэсэг рүү яарлаа. Авгай өөрийнхөө түүхийг ярихад цагдаа нар “үхтлээ” инээлджээ.

Тэгээд коридорын сандал дээр урвайн сууж байгаа 4 залууг зааж өгчээ. Тэдгээр залуус дөнгөж сая машинаа дээрэмдүүлсэн тухай тэмдэглүүлээд байсан нь тэр аж. Буржгар буурал үстэй, нүдэндээ шил зүүж, маш том гар буу барьсан догшин авгай байсан гэж тэд мэдүүлэг өгчээ.

Жаахан будилуу ч, зоригтой эрэлхэг хатагтайд ямар нэг шийтгэл оногдуулаагүй гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Машин хулгайлсан түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Холбоотой нийтлэлүүд


Санал болгох