МЭДЭЭ НЭМЭХ  

Таны биологийн насыг тодорхойлох сорил

  • 41,640 уншсан
  • 6
  • 2015/08/17

Нас бол зүгээр л нэг тоо гэж ярих нь их болсон. Магадгүй, таны анкетан дээрээ бичдэг тоо биологийн настай чинь дүйцэхгүй байж болох юм. 30 настай мөртлөө 50-тай хүн шиг доройтсон, эсвэл эсрэгээрээр 60 настай мөртлөө 30-тай залуу шиг сэргэлэн цовоо, эрч хүчтэй хүмүүс байдаг. Таны бие организм бодит наснаасаа хэр хөгшин, эсвэл залуу байгааг шалган үзэж болно.

Арьс

Гарынхаа арьсыг эрхий, долоовор хоёр хуруугаараа чимхээд үз. Үрчийсэн арьс хэдий хугацаанд тэнийхийг ажигла.

5 хүртэлх секунд – арьс тань 20 настай

6–8 секунд – 30 настай

9–12 секунд – 40 настай

13–15 секунд – 50 настай

16–19 секунд – 60 настай

19 секундээс дээш бол – 70 гаруй настай



Зүрх, судас

Зогсож байгаад судасны цохилтоо хэмжээд үз. Дараа нь нилээд хурдтайгаар 20 удаа сууж босоорой. Одоо судасныхаа цохилтыг дахиад тоол. Хэдий хэмжээгээр нэмэгдэж вэ?

10-ын дотор тоогоор нэмэгдсэн бол таны зүрх судасны систем 20 настай гэсэн үг.

10–20 цохилт – 30 настай

20–30 цохилт – 40 настай

30–40 цохилт– 50 настай

40 ба түүнээс дээш – 60 настай

20 удаа сууж чадаагүй бол – 70-аас дээш


Мэдрэлийн систем

Гэр бүлийн нэг гишүүн 50 см урттай шугам барьж таны өмнө зогсох ёстой. 0 цифрийг доош харуулан унжуулж дээд талаас нь барина. Гар тань шугамнаас 10 см-ийн дор байх юм. Туслагч шугамыг тавихад эрхий долоовор хуруугаараа чимхэн барьж аваарай. Та ямар хэрчлээснээс барьж авав?

20 см-ээс дотогш бол таны мэдрэл 20 настай

30 см – 30 настай

35 см – 40 настай

40 см – 50 настай

45 см – 60 настай

Барьж авч чадаагүй бол 70-аас дээш настай


Булчингийн хүч

Шалан дээр дээш харан хэвтээд мөр, далаа шалнаас хөндийрүүл. Бүсэлхийгээ өргөж болохгүй. Гараа хөдөлгөж, гар хөлөөрөө тулж болно. Хэдэн удаа ингэж чадах вэ?

40 удаа бол 20 настай

35 удаа – 30 настай

28 удаа – 40 настай

23 удаа – 50 настай

15 удаа – 60 настай

12-аас бага –  65-аас дээш настай



Шөрмөс

Цэх зогсоно. Аажмаар бөхий. Өвдгөөрөө бага зэрэг нугарсан ч болно. Аль хүртэл бөхийж чадах нь вэ?

Алга чинь шаланд хүрвэл таны шөрмөс 20 настай

Хуруу чинь л шаланд хүрч байвал – 30 настай

Алга чинь шагайгаа хүрвэл – 40 настай

Алгаа өвдөгнөөс доош хүргэвэл – 50 настай

Өвдөг шүргэвэл – 60 настай

Өвдөг хүрэхгүй байвал – 70 гаруй настай


Амьсгалын систем

Лаа асаа. Ямар зайнаас ганц үлээлтээр унтрааж чадахаа үз.

1 метр зайнаас үлээж унтраавал уушиг тань 20 настай

80–90 см – 30 настай

70–80 см – 40 настай

60–70 см – 50 настай

50–60 см – 60 настай

50 см-ээс дотогш – 70-аас дээш настай



Үе мөч

Нэг гараа мөрөн дээгүүрээ, нөгөө гараа доогуур нь явуулж нуруундаа хүргэ. Одоо 2 гарын хуруунуудаа нийлүүлэн дэгээдээд ав. Хаана явж байна?

Хуруунуудаа хялбархан дэгээдэж чадаж байвал үе мөч тань 20 настай

Хуруунууд чинь хүрэлцэж байсан ч, дэгээдэж чадахгүй бол – 30 настай

Гар чинь ойрхон байсан нь ч, хуруунууд хүрэлцэж чадахгүй байвал – 40 настай

Гараа нуруундаа авч чадсан ч хоорондоо хол зайтай байвал – 50 настай

Гараа арайхийж нуруундаа авч чадсан бол – 60 настай

Гараа ардаа авч чадаагүй бол  – 70 настай


Хөдөлгөөний баримжаа

Гэр бүлийн нэг гишүүн цаг харах үүрэгтэй оролцоно. Гутлаа тайлж, нүдээ аниад нэг хөл дээрээ зогс. Нөгөө хөлийн тавхайг тулгуур хөлийн шилбэнд нааж зогсоно. Ийм маягаар хэр удаан зогсож чадахаа үз.

30 секундээс дээш – 20 настай

25 секунд – 30 настай

20 секунд – 40 настай

15 секунд – 50 настай

10 буюу түүнээс доош секунд – 60 настай

Ингэж зогсож огт чадахгүй байвал – 70-аас дээш настай


Одоо бүх хариугаа нэмээд 8-д хуваа. Энэ арифметик дундаж бол таны биологийн нас мөн.

 

Жич: Сорилгын хариуд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Зүгээр л биеэ тордож, эрүүл энх амьдрах хэрэгтэйг сануулъя. 

 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Таны биологийн насыг тодорхойлох сорил
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Бэбэ Бат-Очир 2015/09/18
    Энэ vнэн бол, би 20 настайм байна! Худлаа ч байсан яахав!!.... Талархлаа...

    1 0 Хариу бичих
  • зочин 2015/08/19
    ийм амархан юмуу наснаасаа залуу юм байна.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/18
    Iim engiin iumaa biologiin nas todorhoilchdog iumuu, 1 2 honog beldeel saijirchih ium bshd hehe

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/17
    Yg nasandaa l bn

    1 0 Хариу бичих
  • Anxaa Bayr 2015/08/17
    Bi sorij uzlee 15 nasaar zaluujchi bololtoi yum arai khudlaa baihaa

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/17
      миний ойлгосноор харин таарах албагүй юм бишүү. чи залуу байвал мундаг байна баяр хүргие. би гараа ардаа хүргэхгүй бна бас арьсний үрчгэр арилахгүй удаад бна


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох