МЭДЭЭ НЭМЭХ  

Байгалийн аймшигт үзэгдлүүд

  • 5,905 уншсан
  • 0
  • 2015/08/19

Байгалийн хачин сонин олон үзэгдэл дундаас хүн амьтанд бодит аюул учруулдаг зарим нь ихээхэн аймшигтай байх нь мэдээж. Гэхдээ иймэрхүү зүйл харьцангуй цөөн тохиолддог нь яамай даа.

Брайникл буюу «Үхлийн хуруу»

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Арктикийн усан дор ер бусын мөсөн унжлага тогтдог нь далайн ёроолын амьтдад нэн аюултай аж. Гадаргуу дээрх хүйтэн усны урсгал мөсний ан цаваар далайн бүлээн ус руу орох үед «Үхлийн хуруу» үүсдэг. Энэ ус маш хүйтэн тул далайн давстай усыг агшин зуур хөлдөөнө. Үхлийн унжлага замдаа таарсан амьд бүхнийг устгасаар далайн ёроол хүрнэ. Ёроолд хүрсэн хойноо ч тал бүр тийш салбарлан жижиг амьтдын хувьд аймшигт мөсөн урхи болдог байна.

Цунами

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Цунами нь голдуу газар хөдлөлтийн улмаас үүсдэг. Тодорхой нэг газарт үүссэн том давалгаа асар их хурдтайгаар давшина. Зарим үед цагт хэдэн мянган км хурдалдаг. Хэдэн км-ийн гүн, мөн хэдэн арван км-ийн өргөнтэй байдаг. Эдгээр аварга давалгаа эргийн зүг ирэхдээ хурдаа сааруулдаг ч давалгааны өндөр нь улам нэмэгдэнэ. Эрэгт буух давалгаа замдаа байгаа бүгдийг арчаад эргэн урсана.

Цусан бороо

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Энэтхэгийн Керал мужид сарын турш үргэлжлэн орсон цусан бороо нутгийн иргэдийг айдаст автуулжээ. Усан хуйнд сорогдсон улаан өнгөт нэг төрлийн замгийн спор борооны устай холилдон газарт эргэж буусан нь энэ байж.

Хар өдөр

Байгалийн аймшигт үзэгдлүүд

1938 оны 9-р сард Ямалын хойг дээр өнөөг хүртэл учир нь олдоогүй хачирхалтай үзэгдэл болжээ. Гэгээн цагаан өдөр гэнэт тас харанхуй болсон байна. Үүнтэй зэрэгцээд радио ажиллахгүй болсныг энэ үзэгдлийн гэрч болсон хайгуулчид тэмдэглэсэн үлдээжээ. Тэд дохионы пуужингаар хэдэнтээ буудаж байхдаа газар дээгүүр маш өтгөн хар үүлс тогтож, нарны гэрэл нэвтрүүлэхгүй байгааг ажиглаж амжжээ. Энэ үзэгдэл цаг орчим үргэлжилсэн байна.

Газар хөдлөлт

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Хорвоогийн бүх аймшигт үзэгдлүүдийн дотроос хамгийн аюултай нь хэдэн сая хүний амь насыг авч оддог газар хөдлөлт юм. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги уян харимхай долгион болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. Энэ нь маш том газар нутгийг хамарч болно. Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхжиж болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами үүснэ.

Галт торнадо

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Торнадо хэмээгдэх хар салхи бол угаасаа байгалийн аюулт үзэгдэл. Дээр нь гал нэмэгдэхээр хор хөнөөл нь хэд дахин нэмэгддэг байна. Гал гарсан үед саланги байсан голомтууд нийлж нэг том түймэр үүсгэх нь бий. Энэ үед дээд талын агаар халж сийрэгжинэ. Үүний улмаас гал улам дээш дүрэлзэнэ. Халуун агаарын даралт зарим үед шуурганы хурдтай ойртож очдог.

Хар манан

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Лондон хотыг үе үе хар манан бүрхдэг. Гадаа юу ч харагдахгүй болдог тул хүмүүс байшин барилгын хана түшин явцгаадаг аж. Энэ үед олон хүний амь нас сүйддэг. Учир нь амандаа маск зүүсэн ч ийм манангаар амьсгалах маш хэцүү болдог байна. Хар манан хамгийн сүүлд 1952 онд тохиолджээ.

Элсэн шуурга

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Элсэн шуурга бол маш аюултай хирнээ нэн сүрлэг үзэгдэл. Гол төлөв элсэн цөлд агаарын хүчтэй урсгалын нөлөөгөөр үүсдэг. Шуурганд өртвөл элсэнд бүтэж, хахаж үхэж ч болно. Жил бүр Сахарын элсэн цөлөөс Нил мөрөн рүү 40 сая орчим тонн элс тоос хийсэн очдог байна.

Бөмбөлгөн цахилгаан

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Аянгын дуу сонсоогүй, цахилгаан цахихыг хараагүй хүн байхгүй биз. Харин бөмбөлгөн цахилгаан бол цахилгаан гүйдлийн урсгал юм. Энэ нь улаан, шар өнгийн галт бөмбөлөг шиг харагддаг. Гэр орон, эсвэл нисэж яваа онгоцон дотор ч ороод ирдэг бөмбөлгөн цахилгаан бол физикийн хуулинд захирагддаггүй хачирхалтай үзэгдлүүдийн нэг билээ.

Хуй салхи

Байгалийн аймшигт үзэгдлүүд

Юүлүүр хэлбэртэй агаарын хүчтэй урсгалыг хуй салхи гэж нэрлэдэг. Усан дээр ч, хуурай газар ч үүснэ. Холоос харахад конус хэлбэрт үүлэн багана шиг харагддаг. Хэдэн 10 метрийн голчтой байж болно. Зарим үед 100 км/цаг хурдтай эргэлдэнэ. 15 тонн хүртэлх хүнд жинтэй зүйлс хуй салхинд өртөж байсан түүх олон. Хамгийн аймшигтай нь асар их хурдаар хялбархан өргөж авч явсан шигээ эргүүлж хаядаг.

Эх сурвалж: National Geographic
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Байгалийн аймшигт үзэгдлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох