МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн залуу ээжийн хачирхалтай түүх

  • 57,598 уншсан
  • 9
  • 2015/08/20

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн залуу ээж бол Перу улсын иргэн, 5 настай Лина Ванесса Медина байсан юм.

1939 онд (Лина 5 настай байсан) охины гэдэс хачирхалтайгаар томроод байгааг эх нь ажиглажээ. Ямар нэгэн аюулт өвчин байж магадгүй гэж сандарсан эцэг эх нь дороо эмнэлэгт хандав. Нутгийн хүүхдийн эмч Жерардо Лозадагийн тавьсан онош эцэг эхийг нь төдийгүй, эмнэлгийнхнийг сандралд оруулж бужигнуулжээ. Өвчний онош нь «7 сартай жирэмслэлт» гэж байлаа. Өөрийн таамаглалыг шалгаж батлахын тулд Лозада эмч Линаг нийслэл Лима хот руу авч явлаа. Нийслэлд охиныг хамгийн нэр хүндтэй туршлагатай эмч нар үзээд оношийг баталжээ. Үнэмшихгүй гээд ч яалтай билээ? Сар хагасын дараа охинд кесарев хагалгаа хийж, 2,7 кг жинтэй эрүүл саруул хүү ертөнцөд мэндэллээ. Лина хүүдээ өөрийн эмч Жерардогийн нэрийг өгсөн байна.

Энэ ер бусын явдлыг баталсан хэд хэдэн гэрэл зураг (өвчний түүх, рентген зургаас гадна) бидний үед хүрч иржээ. Эхний зураг бол хүү төрөхөөс 2 долоо хоногийн өмнө авсан зураг. Чухам энэ зураг л Лина охин 5 настайдаа бэлгийн бойжилт нь бүрэн дууссаныг гэрчилж байгаа юм. 2 дахь зураг дээр Лина 11 сартай хүү Жерардо, хүүхдийн эмч Жерардо Лозада нарын хамт гарчээ.

Линагийн эцэг эх хоёр ач хүү Жерардог охиныхоо дүү хэмээдэг байсан авч хүү 10 нас хүрмэгц аймшигт үнэнийг олж мэдсэн байна. Энэ хүү 40 наслаад хорт хавдрын улмаас нас баржээ.

Лина Ванесса Медина 10 жилийн дараа нөхөрт гарч хоёр дахь хүүгээ төрүүлсэн байна. Багадаа тохиолдсон явдлаа ихэд нууцалдаг байсан тул Жерардогийн эцэг хэн байсан нь мэдэгдэлгүй өнгөрчээ. Гэхдээ тэртээ 1939 онд цагдаагийнхан Линагийн эцгийг насанд хүрээгүй охиноо уруу татаж хүчирхийлсэн хэргээр баривчлан байцааж байсан тухай тэмдэглэл үлджээ. Гэвч холбогдогч эрс үгүйсгэсэн, мөн нотлох баримт байхгүй тул удалгүй суллагдсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн залуу ээжийн хачирхалтай түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/24
    Iimerhuu yum unshaad setgel ovdoh yum ohin urtei eej buhnii setgel emtrej bgaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/23
    Сонин содон юм гэдэг талаас нь тавьж байгаа бол харин viva.mn ёстой ичгүүртэй инээдтэй юм

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/22
    Тэгээд өвөө нь болж таарсан уу

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/20
    iim yum yu we 5 nactai oxin tegd aawn xedt bxuu. teglech conin yum

    0 5 Хариу бичих
  • Зочин 2015/08/20
    Sonin yum aa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/20
    би энэ мэдээг аль хэдийнэ сонин дээрээс уншиж байсан. энэ явдлын хэргийн эцэн нь охины өвөө нь байсан байна лээ. аав ээж 2 нь ажилдаа явсан хойгуур нь өвөө хардаг байсан. гэж бичсэн байсандаа

    2 2 Хариу бичих
  • Зочин 2015/08/20
    иймэрхүү мэдээлэл тавих шаардлага байна уу. нөгөө донтнуудад нь ийм жаахан хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж болдог юм байна гэсэн ойлголт төрүүлэхээр санагдлаа. мэдээлэлдээ цэнзур тавьмаар юм

    20 6 Хариу бичих
    • Зочин 2015/08/20
      Харин ч иймэрхүү ховор үзэгдлийг хүмүүс мэдэж байх хэрэгтэй. Хэдэн гаж донтонгуудаас бол бусад хүмүүсийн мэдээлэл авах боломжыг хаана гэдэг утгагүй.

    • Зочин 2015/08/20
      Зүгээр л сонин хачин шүү дээ тэгээд ч бас хаа сайгүй байдаг л мэдээ байна


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох