МЭДЭЭ НЭМЭХ  

Цус сорогчид үнэхээр байдаг уу?

  • 11,409 уншсан
  • 1
  • 2015/08/21

Порфири, вампиризм зэрэг үгнүүдийг та урьд нь сонсож байсан уу? Байгалийн шинжлэх ухааны үүднээс “вампиризм” гэдэг нэр томьёо нь хануур хорхой, сарьсан багваахай зэрэг цус сорогч амьтдад хамаарах үзэгдэл юм. Харин Европын ард түмнүүдийн үлгэр домогт шөнө дөлөөр булшнаасаа босч амьд хүмүүсийн цусыг сордог аймшигт мангасыг вампир (цус сорогч) хэмээн нэрлэдэг байна. Аливаа үлгэр домог, тэр тусмаа дэлхий даяар өргөн тархсан бол бодит эх сурвалжтай байх тохиолдол дэндүү олон.

Порфири гэдэг нь гемоглобин (цусны улаан эс) буруу нийлэгжсэнээс үүсдэг элэгний удамшилт өвчний нэг хэлбэр юм. Гемоглобиний биосинтезийн фермент 8 үе шаттай явагддаг. Аль нэг шатанд асуудал гарахад л порфири үүсэх шалтгаан болдог байна.


Порфири өвчтөн


Чухамхүү ийм өвчтэй хүмүүсийг цус сорогчид, хүн чононууд гэж үзэн гадуурхаж байсан гэсэн таамаглалыг нэр хүндтэй эмч мэргэжилтнүүд дэвшүүлээд байна. Порфири өвчний үед нарны бүдэгхэн гэрэл ч арьсанд маш сөргөөр нөлөөлдөг, зарим үед хамар, хуруу зэрэг эд эрхтнүүд бүрмөсөн үгүй болох аюултай. Шүд нь хэвийн мөртлөө буйл, уруул нь агшин жижгэрдэг тул том соёотой араатан төрхтэй харагдаж болзошгүй юм. Мөн үс өтгөрч их хэмжээгээр ургана.

Зөвхөн харанхуй шөнөөр л гадагш гарах боломжтой, үсэрхэг, хэлбэр дүрсээ алдсан нүүр царайтай, араатных шиг амтай нэгнийг төсөөлөөд үз дээ... Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цус сорогчид үнэхээр байдаг уу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/21
    Хэлмэгдэж байсан юм байна даа айн

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох