МЭДЭЭ НЭМЭХ  

Халуун ус хүйтэн уснаас илүү хурдан хөлдөх үзэгдэл буюу Мпембийн эффект

  • 4,722 уншсан
  • 9
  • 2015/08/21

1963 онд Танзанийн Эрасто Мпемба нэртэй нэгэн хүү яагаад хөлдөөгчид хийсэн халуун ус хүйтнээ бодвол илүү хурдан хөлддөг тухай “тэнэг” асуултыг багшдаа тавьжээ. Тухайн үедээ багш нь Эрастог шоолоод өнгөрсөн гэнэ.

Хэдэн жилийн дараа сониуч Мпемба хүү энэ тухай физикч Дэнис Осборноос асуусан байна. Тэр хоёр хамтран дараах туршилтыг хийжээ. Нэгэнд нь 35 градусын, нөгөөд нь буцалсан халуун ус (100 градусын температуртай) хийсэн 2 савыг хөлдөөгчид хийхэд буцалсан ус нь түрүүлж хөлдсөн байна.

Биеэр туршиж үнэмшсэн физикч Осборн хожим нь энэ тухайгаа судалгааны бүтээл болгон хэвлүүлжээ. (Гэхдээ Мпембаг өөрийн хамтран зүтгэгч хэмээн дурдсан байна) Хүйтэн устай харьцуулбал халуун ус илүү хурдан хөлддөг энэ үзэгдлийг «Мпембийн эффект» хэмээн нэрлэжээ.

Яагаад халуун ус хурдан хөлддөг юм бол? Энэ үзэгдлийн учрыг одоогоор эрдэмтэд тайлбарлаж, хариу өгч чадаагүй байгаа аж. Халуун ус ууршилт ихтэй байдгаас хялбархан хөлддөг байж магад. Эсвэл молекулын устөрөгчийн холбоо суларснаас үүдэлтэй гэсэн таамаглал бий. Ямар ч байсан Мпембагийн тааврын хариу одоогоор тодорхой бус байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Халуун ус хүйтэн уснаас илүү хурдан хөлдөх үзэгдэл буюу Мпембийн эффект
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/30
    NUDLAA

    0 3 Хариу бичих
  • Зочин 2015/08/21
    Танин мэдэхүй гайхахаас эхлэнэ гэдэг энэ дээ.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/21
    1963 ond tanzanid horgogch baisan baih n

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/22
      Ugu bgaagui baahan naked haruud stick baritsan guij yvsan

    • Зочин 2015/08/21
      бяцхан тархит

  • MBlackSKy 2015/08/21
    Uchirn Huiten Tolovt baigaa zuil udaan naar process yavagdna Haluun bol enen horgoh process iig hudan yavuulhin tuld buh uil shat hurdan ongrono

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/21
      chi ooroo ydaj yu bichsenee oilgoj bga yum uudaa hahahah

    • Зочин 2015/08/21
      yu soliorood BGAN

    • Gan Lkhakhuu 2015/08/21
      haha tiimu nadaha derh nuhurt helech


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох