МЭДЭЭ НЭМЭХ  

Усан доорх пирамидуудыг хэн барьсан бэ?

  • 7,323 уншсан
  • 4
  • 2015/08/24

Усан доорх археологи гэсэн салбар үүсээд 100 гаруй жил болж байна. Энэ хугацаанд мундахгүй олон нээлт хийгджээ. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд усан доороос эртний Египетийн пирамидтай төсөөтэй гайхалтай сонин байгууламжууд олдсоор байгаа тухай мэдээ хүргэе.

Мэдисоноос (АНУ, Висконсин муж) 40 км-ийн зайд Рок нуур оршдог. Бүрхэг өдөр нуурын ус булингартаж ёроолыг нь харж болдоггүй гэнэ. 1936 оны 4-р сард доктор Морган гэгч спортын онгоцоор нислэг хийж яваад огт санамсаргүй доош хартал нуурын гүнд 3 ширхэг том гэгч объект харагджээ. Гайхсан Морган онгоцоо доошлуулан ажиглахад орой нь тасарч унасан пирамид хэлбэрт дүрс тодхон харагдсан байна. Бөөн шуугиан дэгдэж, Рок нуурын ёроол руу шумбагчдын баг буужээ. Тэдний нэг биологч У. Кеннеди усан доор ямар нэгэн байгууламжийн чулуун ханатай тулгарсан байна. Тойрч үзээд байгууламж үнэхээр пирамид хэлбэртэй болохыг мэдэж ёроолоос нь дээж авчээ. Нөхдийгөө дагуулан эргэж ирсэн ч уг пирамидийг олж чадаагүй гэдэг. Хэдэн жилийн дараа сайн дурынхнаас бүтсэн хайгуулын баг Рок нуурыг кв/метр бүрээр нэгжсэний эцэст пирамидийг олжээ. Энэ нь 9х10 метрийн тэгш өнцөгт суурьтай, яалт ч үгүй хүний гараар бүтсэн байгууламж байжээ. Хожим нь эхнийхээсээ арай өөр параметртэй бас нэг байгууламж олдсон байна.

1985 онд Японы Йонагуни арал орчимд шумбагч Кихачиро Аратаке янз бүрийн геометрийн дүрсээр хучигдсан чулуун тавцангаас бүтсэн, шаталсан талбай бүхий хачирхалтай объекттой санамсаргүй тааралджээ... Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Усан доорх пирамидуудыг хэн барьсан бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Тэнгис Гэдэг Гэсэн. 2015/09/07
    Шал тэнэг юм мэдээж анх барьж байхад хуурай газар барьсан тэгээд олон жилийн байгалиас болоод усан доор орсон. Тэр дээр үед байсан хүмүүсээр усан доор пирамид бариулчаарай

    0 0 Хариу бичих
  • Barilgachin bayara 2015/08/24
    Za bi barisiimaa tegeed usan door nuutsiin harin ed nar olchij

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/18
      arhilogch baysa za ta nar bolio bi yaaj barisniig mednee

    • Зочин 2015/08/24
      Чи битгий энд тэнд янз бүрийн юм бариад бай л даа.чамаас болж гэмгүй харь гаригийнхан хэлмэгдэх нь байна


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох