МЭДЭЭ НЭМЭХ  

KFC-ийн Монгол дахь салбаруудыг Олон Улсын NSF International байгууллага 100%-иар үнэлэв

  • 4,296 уншсан
  • 0
  • 2015/08/24

 

 KFC  - ийн Монгол дахь салбаруудыг
Олон Улсын NSF International байгууллага  100%-иар үнэлэв

 

Дэлхийн сүлжээ ресторан  KFC  - ийн Монгол дахь салбарт  Олон Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Стандарт хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгахаар Олон Улсад итгэмжлэгдсэн NSF International байгууллага хөндлөнгийн аудитын шалгалт хийхэд  KFC  - ийн Монголын 6 салбар 100% амжилттай үнэлэгдсэн байна.

Хойд Америкт төвтэй NSF International байгууллага нь YUM Brands буюу  KFC , Pizza Hut, Taco bell зэрэг брэндүүдийг эзэмшигч байгууллагатай гэрээтэй ажилладаг бөгөөд шалгалт байдлаар дэлхийн 130 гаруй оронд байрлах  KFC  салбаруудаас сонгон дурын үед ээ гэнэтийн байдлаар очиж доорх хэсгүүдэд онцгойлон хяналт шалгалт явуулдаг бөгөөд Монголын  KFC  ресторануудад 2015 оны 8 сарын 8- 10-ийн хооронд шалгалт хийжээ.

Олон Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Стандарт нь бичиг баримт, зөвшөөрөгдсөн эх үүсвэрүүд (тоног төхөөрөмж, сав баглаа боодол, түүхий бүтээгдэхүүн), бүтээгдэхүүн хамгаалалт, цэвэрлэгээ, ариутгал, бүтээгдэхүүний температурын хяналт, хадгалалт, хугацаа,   тоног төхөөрөмжийн хяналт, цэвэрлэгээний бодис, шавьж мэрэгчийн хяналт, бохирын систем, сантехник гэсэн үндсэн 10 чиглэлээр тухайн рестораны үйл ажиллагааг нарийвчлан шалгадаг байна.

 KFC  - ийн толгой компани YUM Brands-ээс  жил бүр дэлхийд танигдсан итгэмжит байгууллагыг сонгон улс орон бүрт байгаа  KFC  ресторануудын  үйл ажиллагааг  тухайн байгууллагадаа мэдээлэхгүйгээр гэнэтийн байдлаар хөндлөнгийн аудитаар үнэлүүлдэг  нь  KFC  дэлхий дахинд 1 л стандартаараа,  нэг л амт чанараа хадгалан, хэрэглэгчдийнхээ хамгийн дуртай брэнд нь байдгийн  нууц гэлтэй.

Олон Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Стандарттай хөл нийлүүлэн алхаж, сэтгэл хөдөлгөм бахархам түүхийг бүтээлцэж байгаа  KFC  брэндийн хамт олондоо илүү их амжилт хүсье.

Жич:  NSF  байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.nsf.org 

 

Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
KFC-ийн Монгол дахь салбаруудыг Олон Улсын NSF International байгууллага 100%-иар үнэлэв
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох