МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн ядуу орон

  • 7,829 уншсан
  • 3
  • 2015/08/24

Зүүн Африкийн Бурунди улс дэлхийн хамгийн ядуу орноор тодроод байна. НҮБ-ын албан ёсны мэдэгдлээс үзвэл энэ улсад нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь ердөө 177 доллар тул хамгийн ядуу орон болж байгаа гэнэ.



1. Бурунди улс хэдийгээр эдийн засгийн чадавхи муутай оронд тооцогдож байгаа ч, дэлхийн никелийн ордын 3-5%-ийг агуулж байдаг. Мөн тус улсын нутаг дэвсгэрт алт, цагаан алт зэрэг ховор металлын орд газрууд бий.

2. Бурунди улс нь Танзани, Руанда, Конго улсуутай хөрш бөгөөд далайд гарцгүй орон. Энэ улсын баруун өмнөд хэсэгт дэлхийн хамгийн урт цэнгэг устай нуур болох Танганьика оршино.



3. Бурундийн газар нутагт 600 ам дөрвөлжин километр ой тайга бий. Бусад талбайн модыг огтлоход хүрчээ. Учир нь хүн амын нягтрал маш шигүү, 1 ам дөрвөлжин км талбайд 323 хүн оногддог байна. ХАА-н салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор энэ орны ургамлын төдийгүй амьтны аймаг ч ихээхэн хохирол амссан байна.

4. 1 000 хүн тутамд 4,8 компьютер, 20 гар утас, 4,1 суурин утас оногддог.



5. XVII зууны үед Бурундийн бие даасан хаант улс үүссэн. 1890-ээд онд Германы колони болж, дараа нь Бельгийн мэдэлд шилжжээ. 1962 онд дахин тусгаар улс болсон ч хуту, тутси гэсэн 2 үндэстний дунд иргэний дайн тасардаггүй, дээрээс нь байсхийгээд л төрийн эргэлт гардаг орон гэнэ. 

6. Тутси нар нь дэлхийн хамгийн өндөр хүмүүс гэж тооцогддог. Энэ үндэстний эмэгтэйчүүдийн дундаж өндөр 175 см, эрчүүдийнх – 193 см ажээ.



7. Гишор мужид Эзэн хааны Бөмбөрчдийн ансамбль байдаг нь Бурундийн хамгийн чухал түүхийн дурсгалт зүйл гэнэ. Энэхүү ансамбль төрийн бүхий л арга хэмжээнд оролцдог уламжлалтай.

8. Бурундид бүх замын ердөө 7% -ийг цардмал зам эзэлнэ. Төмөр зам огт байхгүй. Харин нийслэлдээ олон улсын нисэх буудалтай.



9. Нийслэл Бужумбурад жуулчид ихээр ирдэг. Энэ хотод парламентийн ордон, мөн хуучин колонийн засаг захиргааны ордныг үзэж болно.

10. 1960 онд нээгдсэн Бурундийн Их сургууль нь энэ улсын дээд боловсрол олгодог цорын ганц байгууллага юм. Эрүүл мэндийн асуудал ч хэцүүхэн түвшинд байдаг. Энэ улсад ердөө 200 орчим эмч байдаг нь 37 581 хүнд нэг эмч оногддог гэсэн үг юм.


Жич: Хамгийн том матрыг Бурундигээс барьжээ. Бичлэгийг нь сонирхоно уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн ядуу орон
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Malchin 2015/08/24
    Where is mongolia?

    3 9 Хариу бичих
    • Зочин 2015/08/24
      Bitii ingej ulsaa myaalj bai

    • Зочин 2015/08/24
      I am here my friend


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох