МЭДЭЭ НЭМЭХ  

Аль талаараа унтах нь зөв бэ?

  • 5,560 уншсан
  • 5
  • 2015/08/24

Нойр бол бие болон сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй гэж хүн бүр мэднэ. Гэхдээ дийлэнх хүмүүс нойрны хэмжээг л бодохоос биш, нойрсох байрлалыг тэр бүр анзаардаггүй ажээ. Гэтэл унтах байрлал маань арьс, дархлаа, хоол боловсруулах систем гээд л олон зүйлд нөлөөлдөг байна.

Хүмүүс дээш, доош харж, баруун, зүүн талаараа, эсвэл ургийн байрлалаар гээд л мундахгүй олон янзаар унтдаг. Гэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Астма (багтраа) болон апноэ (амьсгал түр тасалддаг) өвчтэй хүмүүс дээш харж унтах юм бол амьсгал авахад бэрхшээлтэй болж хурхирч эхэлдэг. Түүнээс гадна дээшээ харж унтах үед цусан дахь хүчилтөрөгчийн түвшин багасаж амьсгалын замын төрөл бүрийн өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг.

Баруун тийш харж унтвал хоол боловсруулах замд асуудал үүсч болзошгүй. Тунгалагийн системийн үйл ажиллагаа удааширснаас бие организмаас хорт бодисыг шүүн гаргах явц зогсож энэ нь аюулт өвчин үүсэхэд хүргэдэг. 

Харин зүүн талаараа харж хэвтэх нь хамгийн тохиромжтой байрлал. Энэ нь хоол боловсруулах систем, тунгалагийн системийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангана.


Зөв байрлалаар унтаж сурах зарим аргууд:

1. Зүүн талдаа их зай үлдээж хэвт. Ингэвэл баруун тийш эргэх зайгүй болж та зүүн талаараа нойрсох болно.

2. Орныхоо баруун талд ширээний чийдэн тавьчих. Та нойрон дундаа өөрийн эрхгүй гэрлийн эх үүсвэрээс нүүрээ буруулна.

3. Баруун талдаа том дэр, эсвэл зөөлөн тоглоом тавиад хэвтэж болно. Энэ нь баруун тийш эргэж хөрвөөхөд саад болж, эсвэл баруун талаас нухах тул та түргэнээр зүүн тал руугаа харж хэвтэх болно.

Эцэст нь, хамгийн гол нь та өдөрт дор хаяж 7 цаг бөх сайхан унтаж амрах ёстой шүү!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аль талаараа унтах нь зөв бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • zochin 2015/08/25
    zuun talaaraa untahaar zurh ovdood bdgiin tegeed yah boljiinaa

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/25
    chiiden asaaj untval hort havdar tusna

    0 0 Хариу бичих
  • Tuvshindemberel Nanzad 2015/08/24
    Зүүн талаараа унтахаар зүрхэнд ачаалал өгдөг дэмий гэдэг ш дээ бас. Тэгэхээр бүх байрлал л асуудалтай болж таарлаа.

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/25
      зогсоогоороо унтах хэрэгтэй

  • thnx 2015/08/24
    Anh udaa l heregtei medee olj unshlaa. thnx

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох